Зиак залуучууд оройн мэнд. Авъяаслаг Монголчууд шоу нэвтрүүлгээ үзээд сууцгааж байна уу. Миний хувьд ойрд ажил ихтэй байгаа болохоор тогтмол хугацаанд нийтлэл оруулж амжихгүй л явна. Он гартал энэ байдал үргэлжлэх байх. Манай Exceler-үүд надаас хэд хэдэн асуултыг тогтмол асуудаг. Хэдийгээр тухай бүр нь хариултыг өгдөг боловч энэ асуулт цаашид тасралтгүй хөвөрч, зүүд нойронд минь орох шинжтэй. Иймээс эдгээр стандарт болж байгаа асуултнуудад нэг мөр хариулт өгөхөөр шийдлээ. Өнөөдөр бид “Excel программд Developer цэсийг хэрхэн оруулж ирэх бэ?” гэсэн асуултанд хариулах болно. Энэ талаар бид өмнө нь нийтлэл бичиж байсан боловч сайтан дээрээс устсан байгаа болохоор хүмүүс асууж байгаа байх. Гэхдээ Excelmetrics гэсэн номонд бичигдсэн байгаа болно. Зиак ингээд асуултандаа хариулцгаая.
Хэрэв та Excel 2007 хувилбар ашиглаж байгаа бол Developer цэсийг дараах зааварын дагуу гаргана. Үүнд:
- Нэн тэргүүнд Excel 2007 программыг ажиллуулна.
- Excel программ нээгдсэний дараагаар Excel 2007 программын зүүн дээд буланд байрлах Office Button товчийг дарна.
- Office Button цонхноос Зурагт тэмдэглэсэн Excel Option товчийг дарж Excel Option цонхыг нээнэ.
- Үүний дараагаар тус Excel Option цонхны Top options for working with Excel хэсгээс Show Developer tab in the Ribbon гэсэн нүдийг гэж идэвхжүүлнэ. Үүний дараагаар OK коммандыг өгөхөд таны Excel программд Developer гэсэн нэмэлт Ribbon суусан байх болно.
Хэрэв та Excel 2010, 2013 хувилбар ашиглаж байгаа бол Developer цэсийг дараах зааварын дагуу гаргана. Үүнд:
- Юуны өмнө Excel 2010 эсвэл 2013 хувилбарыг ажиллуулна.
- Excel программ нээгдсэний дараагаар Excel 2010 (2013) программын зүүн дээд буланд байрлах File Button товчийг дарж, Options коммандыг өгнө. Үүний үр дүнд Excel Options цонх нээгдэх болно.
- Excel Options цонхноос Customize Ribbon коммандыг өгч, тус цэсэнд байрлах Developer цэсийг идэвхжүүлнэ. Энэ талаар та бүхэн дараах зурагнаас үзээрэй.
- Ингээд OK коммандыг өгөхөд Excel программд Developer цэс суусан байх болно.
Сэтгэгдэл үлдээх
excelmetrics nomiig haaguur zarj bga ve
Excelmetrics ном дууссан байгаа. Гэхдээ надад 3, 4 ширхэг байгаа. 89800946 утсаар холбогдож авч болно
mash ih bayarlalaa