Excel график ба анимашн

За уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Сарын эхний өдөр тул нэг шинэ мэдээлэл оруулчихая гэж бодлоо. Ямар мэдээлэл оруулах бэ гэж бодож бодож бодын шийр дөрөв гэдэгчилэн нөгөө л Excel графиктай холбоотой мэдээлэл оруулахаар шийдлээ. Ойрд нь бид графикаар их амьсгалж байна шүү. Гэхдээ яахав. Зиа ингээд гол асуудалдаа орцогооё. Та бүхэн анимашин гэж сонсож байсан л биздээ. Ангилаар бол Animation гэж бичээдбайх шиг байна лээ. Монгол хэлнээ хөрвүүлбэл “Хөдөлгөөнт зураг” гэж орчуулж болох юм. Юмыг яаж мэдэх билээ та бүгд нэг толь бичгээс шалгачихаарай.

Бид Excel программ дахь графикыг гол төлөв хөдөлгөөнгүй байдлаар хардаг. Өөрөөр хэлбэл бидэнд мэдээлэл өгөгдсөн байна. Бид өгөгдсөн мэдээлэлээр Excel программын график хэрэгсэл ашиглан графикаа байгуулдаг. Харин график хэрхэн байгуулагдаж байгаа талаар бид харах боломжгүй байдаг. Тэгвэл график ингэж хардаг, үздэг бол яах уу?

USD_MOVE

Мэдээж дээрх жишээний гол баатараар бидний өмнөх нийтлэлийн гол баатар болох НОЁН НОГООН оролцон тоглосон байгаа шүү. Зиа одоо бүгдээрээ дээрх график анимашиныг хэрхэн хийсэн талаар судалцагаая.

Бидэнд нэн тэргүүнд ам.долларын ханш хэрэгтэй. Бид ам.долларын ханшийг хаанаас авахыг өмнөх нийтлэлээр хэлсэн тул дахин давтаж хэлээд яахав гэж бодлоо. Бидэнд ам.долларын ханш дараах байдлаар өгөгджээ.

USD_1

Ам.долларын ханшийг Excel программд оруулсаны дараагаар B баганын утгуудыг дахин C багананд хуулж тавья.

US_An5

За одоо A багана болон C баганын утгуудаар график байгуулна. B баганын утга график орохгүй шүү. Үүнийг сайн анхаараарай. График байгуулахдаа бид Scatter хэлбэрийн графикыг сонгоно. Scatter график хэрхэн байгуулах талаар одоо энд тайлбарлаад яахав дээ гэж бодлоо. Энэ талаар ихэнх Excel хэрэглэгч нар маань мэдэж байгаа байх.

US_An1

Бидний байгуулсан график төдийлөн загварлаг бус байгаа тул Хэвтээ болон Босоо тэнхлэгт холбогдох тохиргоог хийе. Тохиргоог хийхийн тулд өмнөх нийтлэлд дурьдсанчлан хэвтээ болон босоо тэнхлэгт курсор байршуулан Format Axis… коммандаар Format Axis… цонхыг нээнэ.

Хэвтээ тэнхлэгийн хувьд дараах тохиргоог хийнэ.

US_An2

Босоо тэнхлэгийн хувьд дараах тохиргоог хийнэ.

US_An3

Зиа үүний үр дүнд бидний график дараах хэлбэрт шилжинэ.

US_An4

Одоо графикт ам.долларын “Тухайн өдрийн ханш” байх утгыг оруулая. Үүний тулд E1 нүдэнд 2009.01.02-ны өдрийн ам.долларын ханшийг, E2 нүдэнд 2009.01.02 гэсэн утгыг тус тус оруулна. Ингээд E1, E2 нүдний утгаар өмнөх график дээр нэмж, мөн адил Scatter график байгуулна. Нэмж байгуулсан Scatter графикыг дараах зурагт үзүүлэв.

US_An6

За одоо багахан хэмжээний VBA код бичицгээе. Ямар ч байсан эхний ээлжинд Macro Button үүсгэнэ. Тус button-ийг үүсгэхийн тулд дараах зааварыг дагаарай.

US_An7

Тус Macro Button-нд дараах VBA кодыг бичиж өгнө. Үүнд:

[php]
Sub Button1_Click()
Range(“C2:c1493”).ClearContents
Range(“E1:E2”).ClearContents
For i = 2 To 1493
Range(“C” & i) = Range(“B” & i)
Range(“E1”) = Range(“B” & i)
Range(“E2”) = Range(“B” & i).Offset(0, -1)
DoEvents
Next i
End Sub
[/php]

Ингээд л Excel график анимашн загварчлал болж байна даа. Та бүхэн графикын өнгө дизайныг өөрсдөө тохируулаарай. Миний хувьд үндсэн ажилбаруудыг хийгээд дууслаа. Одоо та Button товчийг дарахад таны график автоматаар зурагдах болно.

US_An8

Та бүхэн энэхүү нийтлэлтэй холбоотой асууж, тодруулах зүйл байвал асуултаа Сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. ГОЁ БОЛЖЭЭ, ИЛҮҮ ИХ ЗҮЙЛҮҮДИЙГ ОРУУЛААРАЙ

  2. Сайн уу, танай графикын ном хэдийгээр бэлэн болох вэ?

  3. Миний тухайн өдрийн ханш гэдэг нь харагдахгүй байх юм. Нэмж scatter оруулахдаа л алдаа гаргаад байх шиг байна.

  4. Нэмж График яаж байгуулдаг юм бол

    1. Та эхлээд цэгэн графикаа байгуулчих. Тэгээд цэгэн графикынхаа өнгө будаг хэмжээг томруулж байгаад, шугаман графикаа байгуулаарай. Тэгэхгүй бол цэгэн графикаа сүүлд нь байгуулчихаар шугаман графикынхаа ард нь орчихоод харагдахгүй байдаг талтай.

  5. graphic-n hurdiig ni yaj tohiruulah we. tsuuhun ugugdul deer het hurdan bna

  6. Developer гэсэн цэсийг яаж гаргах вэ?

    1. Developer gargah excel options-customize the ribbon developer cesiig chagtlana

      1. баярлалаа, хэрэгтэй мэдээлэл байна

  7. 39810 41550 400 100 gesen too yu gesen ug ve.uugeer oruulj uguh uu .bid uur too oruulah uu

Холбоотой нийтлэлүүд