Манайхан ХАЛЛОВИЙН (Hollaween) гэдэг баяр сүүлийн жилүүдэд тэмдэглэж байна. Миний хувьд ямар учиртай баяр болохыг төдийлөн сайн ойлгоогүй байгаа. Ерөнхийдөө аймшигийн баяр юм шиг байна лээ. Манайхаар бол БАГТ НААДАМ юмуу даа. Өчигдөр орой бэлтгэлээ тараад харьж явтал хэд хэдэн эвгүй царайтай нөхдүүдтэй тааралдсан. Бас л эвгүй л юм байна лээ шүү. Цочиж нтр :-). Хүмүүс гадуур энэ баярыг тэмдэглээд байхад би яагаад өөрийнхөө хэмжээнд тэмдэглэж болохгүй гэж. Ямар ч байсан Excel программ дээрээ аймшигийн нэгэн зүйлийг хийцгээе. Та нар дуурайж хийж болхогүй шүү. Зүгээр л та нарыг айлгах гэсэн юм.
Энэ зүгээр л наргиа байлаа 🙂 🙂 🙂 :-).
Одоо иймэрхүү эмх замбараагүй графикыг хэрхэн хийх бэ? гэсэн асуулт тавья. Энэхүү графикы байгуулахад маш энгийн. Бид Excel программын SCATTER WITH SMOOTH LINES графикын хэлбэрийг ашиглана. Мөн RAND() функцийг ашиглана. За ингээд дараах зааварыг дагаарай.
Юуны бид Excel программын A1:B1000 мужид RAND() функцийг ашиглаж санасаргүй тоо үүсгэнэ.
Одоо үүсгэсэн санамсаргүй тоо буюу A1:B1000 мужийг сонгоод график байгуулна.
Үүний үр дүнд дараах график үүснэ.
Ингээд л график маань бэлэн боллоо доо. Та бүхэн графикынхаа өнгө будгийг өөрсдөө тохируулаад улам бүр АЙМШИГТАЙ болгоорой. Бидний сонголт энэ байлаа.
Сэтгэгдэл үлдээх
hehe nice nice