EXCEL ба гацуур мод

Зиак залуучуудад өдрийн мэнд хүргье. Шинэ он гарах гээд хүн бүхэн л завгүй байгаа байх. Миний хувьд ч гэсэн жоохон ажил ихтэй байна. Мөн ажил ихтэйгээс гадна ханиад хүрээд туйлын хүнд байна. Ханиад хүрхээр ЗАЛХУУ гэдэг өвчин хамт хүрчих юм. Юм хийхээс залхуу хүрээд, ханиадандаа дарлуулаад нэг л явцгүй байнаа. Нийтлэл бичээгүй 10-аад хоночихсон байна. Уул нь аль дээрээс хойш нэг нийтлэл бичие гэж бодоод л байсан. Гэтэл ханиад хүрээд, бие тавгүйрхээд хэсэг хугацаанд бичиж чадсангүй. Өнөөдөр гүрийж байгаа нэг нийтлэл бичихгүй бол болохгүй байх гэж бодоод энэхүү нийтлэлийг бичиж дуусгалаа. Яагаад яарсан бэ гэвэл ШИНЭ ЖИЛ дуусчих гээд яарлаа.

За тэгээд өнөөдрийнхөө нийтлэлээр Шинэ жилтэй холбоотой нэгэн нийтлэл бичихээр шийдсэн юм. Энэ бол EXCEL программ дээр шинэ жилийн гацуур мод хэрхэн хийх бэ гэсэн зөвлөмж юм. Гэхдээ энэ нийтлэлийг 10-аад хоногийн өмнө бичихээр төлөвлөсөн ч бичиж чадаагүй өнөөдрийг хүрсэн. За манайхан гэртээ ЁОЛКОО засч амжаагүй байгаа бол энэхүү нийтлэлийг анхааралтай уншаад EXCEL программ дээр ЁОЛК засна бизээ.

Нэгдүгээр алхам: Зиак юуны өмнө бид Excel программ дээрэээ гацуур модыг дүрслэн зурна даа. Манай гацуур мод нэг иймэрхүү дүрстэй болсон байгаа. Та бүхэн үүнээс илүү гоёийг зурна гэдэгт итгэлтэй байна.

GM_1

Бидний зурсан гацуурын форматыг та бүхэндээ танилцуулая.

  • Гацуурын өнгө: Ногоон
  • Гацуурын суурийн өнгө: Хүрэн
  • Excel программын баганын (Column) өргөн: 1.57
  • Excel программын мөрийн (Row) өргөн: 12
  • Excel программын үсгийн фонтын хэмжээ: 9
  • Текстүүд бүгд голлоно. Center, Middle Align

Хоёрдугаар алхам: Одоо бүгдээрээ гацуур модныхоо чимэглэлийг хийе. Чимэглэл зөвхөн гацуур модны ногоон өнгөөр будсан хэсэгт байрлах болно. Бид чимэглэл хийхдээ EXCEL программын =RANDBETWEEN() гэдэг функцийг ашиглах болно. Өөрөөр хэлбэл бид дараах томьёог EXCEL программын I3 нүдэнд оруулж өгнө.

=RANDBETWEEN(0,10)

Энэхүү томьёо нь 0-ээс 10-ын хооронд санамсаргүй бүхэл тоо үүсгэнэ. Энэ функцийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл ЭНЭ дарж үзээрэй.

GM_2

За тэгээд I3 нүдний утгыг бусад ногоон өнгө дээр хуулж тавина. Бүх ногоон өнгө агуулсан нүдэнд  =RANDBETWEEN(0,10) томьёо бичигдсэн байх шаардлагатай.

GM_3

Гуравдугаар алхам: Одоо EXCEL программын Conditional Formating хэрэгсэл ашиглах замаар ёолкоо чимэглэлтэй болгоно. Үүний тулд A1:P15 мужийг сонгоод EXCEL программын HOME цэснээс Conditional Formatting коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

GM_4

Үүний үр дүнд бидний гацуур мод дараах хэлбэрт орсон байх болно.

GM_5

Одоо та компьютерийн гараас F9 товчийг дарахад бидний гацуур модны гэрэл анивчин гялалзах болно.

Дөрөвдүгээр алхам: Бидний гацуур модны гэрэл F9 товч дарах замаар анивчин гялалзаж байна. Өөрөөр хэлбэл механик аргаар гялалзаж байна гэсэн үг. Бид үүнийг автоматжуулж болно. Хэрхэн яаж гэдэг талаар одоо та бүхэндээ танилцуулая.

Ямар ч байсан хоёр ширхэг Macro Button үүсгэх шаардлагатай. Эхнийх нь “Анивчин гялалз” гэдэг нэртэй бол дараагийнх нь“Одоо болноо” гэдэг нэртэй Macro Button байна.

Бидэнд ашиглагдах VBA код дараах байдлаар бичигдэнэ.

[php]Dim SchedRecalc As Date

Sub Recalc()
Range("A1:b20").Calculate
Call StartTime
End Sub

Sub StartTime()
SchedRecalc = Now + TimeValue("00:00:01")
Application.OnTime SchedRecalc, "Recalc"
End Sub

Sub EndTime()
On Error Resume Next
Application.OnTime EarliestTime:=SchedRecalc, _
Procedure:="Recalc", Schedule:=False
End Sub[/php]

Эцэст нь Анивчин гялалз” гэсэн Macro Button-д StartTime нэртэй кодыг, “Одоо болноо” нэртэй macro button-нд EndTime нэртэй кодыг тус тус холбож өгнө.

GM_6

Macro Button-нд VBA кодыг холбохдоо дараах зааварыг дагаарай. Үүнд:

  1. Macro Button-ийг идэвхжүүлж, хулганын баруун товчийг дарна.
  2. Үүсэх цэснээс Assign Macro коммандыг өгч, холбогдох VBA кодыг сонгоод OK коммандыг өгнө.

Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

GM_7Ингээд л бидний гацуурхан бэлэн боллоо доо. Та бүхэнд амжилт хүсье.

EXCEL.GATSUUR

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд