EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ

Зиак эрхэм Exceler-үүдэд МАЙН БАЯРЫН МЭНД хүргье. Миний хувьд энэ баярын талаар сайн мэдэхгүй, бас тэмдэглэж ч үзээгүй. Хүмүүсийн яриагаар бол Майн баяр гэдэг нь эв нэгдлийн баяр гэсэн үг юм шиг байна лээ. За ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг та бүхэндээ танилцуулъя. Уул нь өчигдөр нийтлэх ёстой байсан ч бичиж дуусахгүй байсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд “EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ” нэртэй семинарынхаа хүрээнд ерөнхий танилцуулагыг хийх болно. Бидний зохион байгуулах гэж буй семинар маань 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр буюу ирэх хагас сайн өдөр болох гэж байгаа талаар та бүхэн мэдээлэл авсан байх гэж бодож байна. Хэрэв та бүхэн энэ талаар мэдээлэл аваагүй байгаа бол “EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ” линкээр орж, семинарын талаарх мэдээллийг аваарай. Энэ семинараар бид Excel программыг МАКРО болон VBA код ашиглах замаар хэрхэн автоматжуулах бэ? гэсэн асуудлыг авч хэлэлцэх болно.

За ингээд семинарын хүрээнд авч үзэх сэдвүүдийн ерөнхий агуулагыг та бүхэндээ танилцуулъя.

Developer цэс

Энэ хэсэгт бид Developer цэсийг Excel программд хэрхэн оруулах, Excel автомажуулалтын техникүүдэд ямар үүрэгтэй оролцох, Developer цэсний дотоод бүтэц, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй авч үзэх болно.

Developer

МАКРО идвэхжүүлэлт ба файл хадгалалт

Энгийн нэг Excel файл дээр бид шууд макро бичиж, Excel программыг автоматжуулах боломжгүй байдаг. Ийм учраас Excel программд нэмэлт тохиргоонуудыг хийж, тусгайлсан өргөтгөлөөр хадгалах шаардлагатай байдаг. Тэгэхээр семинарын энэ хэсэгт бид Excel программд макрог хэрхэн идэвхжүүлэх, макро агуулсан файлыг ямар хэлбэрээр хадгалах зэрэг техникүүдийг авч үзэх болно.

Active-4

EXCEL_Macro

Visual Basic Editor-тай ажиллах үндсэн техникүүд

Excel программыг автоматжуулах хамгийн гол түлхүүр бол Visual Basic хэлэнд суурилагдсан Visual Basic Editor программ юм. Энэхүү программ нь Excel программийн Developer цэсэнд суудаг. Семинарын энэ хэсэгт бид Visual Basic Editor-той (VBE) хэрхэн ажиллах талаар судлах болно. Өөрөөр хэлбэл VBE нь Excel программтай хэрхэн холбогддог, мөн VBE-д код бичих талбарыг хэрхэн бэлтгэдэг, Макро код VBE-ийн аль хэсэгт үүсдэг талаар тайлбарлах болно.

EXCEL_VBA

Энгийн макротай ажиллах техник

Excel программ дээр 2 төрлийн макро бичиж болдог. Үүний нэг нь абсолют хэлбэрийн макро буюу миний хэллэгээр энгийн макро юм. Семинарын энэ хэсэгт Excel программын Record Macro коммандыг ашиглан энгийн макрог хэрхэн бичих, энгийн макро ашиглаж, Excel программ дээр ямар шинж, чанартай асуудлуудыг автоматжуулж болдог талаар авч үзэх болно. Энэ хэсэгт бид VBA кодтой ажиллахгүй ба зөвхөн Excel программын үндсэн цэснүүдтэй ажиллах замаар Excel программыг автоматжуулах болно.

Filter

Динамик макротой ажиллах техник

Хоёр дахь төрлийн макро бол Relative хэлбэрийн макро буюу миний хэллэгээр динамик макро юм. Энэ хэсэгт бид динамик макро, энгийн макроны ялгааг тодорхойлох болно. Мөн Excel программын Record Macro коммандыг ашиглан динамик макро хэрхэн бичих, динамик макро ашиглаж, Excel программ дээр ямар шинж чанартай асуудлуудыг автоматжуулж болох талаар авч үзнэ.

Энэ хэсэгт бид VBA кодтой ажиллахгүй ба зөвхөн Excel программын үндсэн цэснүүдтэй ажиллах замаар Excel программыг автоматжуулах болно.

Space

Table

Макрог дуудаж, ажиллуулах техникүүд

Энэ хэсэгт бид бичсэн динамик болон энгийн макронууд болон бусад бэлэн загвар VBA кодыг Excel программд хэрхэн дуудаж ажилуулах техникүүдийг авч үзнэ. Макрог дуудаж ажиллуулах хэд хэдэн техник байдаг. Үүнд:

  1. Зураг ашиглах замаар макрог дуудах
  2. Command Button ашиглах замаар макрог дуудах
  3. Компьютерийн гараас хосолсон товч ашиглах замаар макрог дуудах
  4. Excel программд нэмэлт цэс үүсгэх замаар макрог дуудах
  5. Developer цэснээс макрог дуудах
  6. Visual Basic Editor программаас макрог дуудах

Эдгээр макро дуудаж ажиллуулах техникүүдийг нэг бүрчлэн судалах болно.

Call_macro

Персонал макро үүсгэх техник

Excel программд персонол макро хэрхэн үүсгэх, персонал макро нь энгийн болон динамик макроноос юугаараа ялгаатай талаар энэ хэсэгт өгүүлэх болно.

Register

Макро загваруудтай ажиллах зөвлөмж

Энэ хэсэгт EXCEL.mn-ийн боловсруулсан зарим үр ашигтай макронуудыг хэрхэн ашиглах талаар судлана. Мөн интернэтэд байрших үнэ төлбөргүй макро, VBA коднуудыг хэрхэн ашиглах талаар зөвөлгөөг өгөх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. энэ семинар дээрхи хичээлээ ном товхимол гарын авлага болгон хэвлэн гаргах хэрэгтэй байна

  2. бидний ажилд excel программыг автомажуулах их хэрэгтэй байдаг. тэгээд Монгол хэл дээр VBA талаархи материал бараг байдаггүй. Excel дээр VBA аүиглах талаар дэлгэрэнгүй тодорхой ойлгомжтой хичээл сурах бичиг гаргавал зүгээр. гэхдээ хүн бүр программист биш гэдгийг анхаар бичвэл зүгээр

  3. Цэрэг татлага энэ тэр гээд завгүй болчих юм шиг байна даа. Бусад зарим нэг ч бас тэгэж магадгүй юм.

Холбоотой нийтлэлүүд