Манай сайтаас зохион байгуулдаг “EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ” сэдвийн хүрээн дэх ээлжит сургалт маань 2 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдахаар боллоо. Тус сэдвийн хүрээнд Excel программын Developer цэсэнд агуулагдах МАКРО коммандыг хэрхэн ашиглах, улмаар Excel программ дээр хийгдэх үйлдлийг хэрхэн автоматжуулах талаар авч үзэх болно. Тус сургалтанд Excel автоматжуулах, хөгжүүлэх, ямар нэгэн загвар зохион бүтээх сонирхолтой хэн ч байсан хамрагдах боломжтой юм.
Та бүхэн EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ гэхээр та бүхэн учир начир нь үл ойлгогдох компьютерийн код (VBA код) энээ тэрээ зүйл гэж ойлгож болохгүй. Мөн Excel программ дээр заавал VBA код бичих замаар Excel программ дээр хийгдэх үйлдлүүдийг автоматжуулдаг гэж бас ойлгож болохгүй. Учир нь Excel программ өөртөө код бичихгүйгээр үйлдлийг автоматжуулдаг хэрэгслийг агуулж байдаг. Энэ бол МАКРО комманд юм. МАКРО комманд нь тогтсон, тодорхой нэг үйлдэлд зориулагдаагүй, нийтлэг хэрэглээний комманд. Өөрөөр хэлбэл Excel хэрэглэгчийн уран сэтгэмж, туршилгаас хамаарч, Excel программ дээр хийгдэж буй аливаа үйлдэлүүдийг автоматжуулах боломжтой хэрэгсэл юм.
Иймээс энэхүү сургалтын хүрээнд МАКРО коммандыг хэрхэн ашиглах, яаж өргөтгөх, МАКРО-г Excel программын бусад томьёо функцүүдтэй хэрхэн хослуулж ашиглах тухай авч үзэх болно. Бидний зохион байгуулах гэж буй семинар маань 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдана.
1. Сургалт болох өдөр, үргэлжилэх хугацаа
“EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ” сургалт 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 10 цагаас 14 цагийн хооронд зохион байгуулна. Сургалтын үргэлжилэх хугацаа нийт 4-өөс 5 цаг үргэлжилнэ.
Сургалтанд хамрагдах хүмүүсийн тоог 25 хүнээр хязгаарлана.
Сураглтын хөтөлбөрийг татаж авах
2. Сургалт зохион байгуулах газар
Сургалт 100 айлын авто замын уулзварын баруун хойд талд, төв зам дагуу байрлах (Монголын хэвлэлийн хүрээнгийн зүүн талд) “БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ИХ ДЭЛГҮҮР” гэсэн хаягтай 6 давхар шар байшингийн 6 давхарт зохион байгуулагдана. Тус барилгын баруун талын хаалгаар орно. Дараах зурагнаас орох хаалгыг хараарай.
3. Сургалтын төлбөрийн нөхцөл
Сургалтын төлбөр нэг хүний 40,000 төгрөг байна. Төлбөрийг:
- ХААНБАНК-ны 5028178259
- ТӨРИЙН БАНК-ны 340003851306
- ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны 452578445
тоот дансуудаар хүлээн авна. Төлбөр хүлээн авагч нь М.ЖАВХЛАНТӨГС байна. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр сургалтанд суух хүний регистерийн дугаар, овог нэрийг бичнэ.
Хэрэв төлбөр төлөг ч нь Мобайл банк ашиглан төлбөр хийсэн тохиолдолд 89800946 утсанд холбогдож, төлбөр хийсэн хүний овог нэр, регистерийн дугаарыг тэмдэглүүлнэ.
4. Сургалтанд суух хүний хувийн бэлтгэл
Сургалтанд хамрагдаж буй суралцагч нар дараах хувийн бэлтгэлийг хангах шаардлагатай. Үүнд:
- Бичиж тэмдэглэх үзэг цаас.
- Хавтсан компьютер буюу бидний хэлдэгээр НӨҮТБҮҮК-тэй ирнэ. Мөн mouse буюу хулгана, нөүтбүүкний цэнэглэгч зэргийг авчрах шаардлагатай. (Macbook тохирохгүй)
- Хавтсан компьютертай ирэх гэж байгаа оролцогч нар өөрийн компьютерт OFFICE 2007-2013 хувилбаруудын аль нэг хувилбар нь суусан эсэхийг сайтар шалгаарай.
5. Холбоо барих
Биднээс энэхүү семинартай холбоотой асууж тодруулах зүйл гарвал дараах И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.
1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@gmail.com
2. И-Мэйл хаяг 2: excelmetrics@yahoo.com
3. Харилцах утас №: 89800946
5. Facebook Fan Page: https://www.facebook.com/excel.mn
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗАРИМ ХЭСГЭЭС …
Developer цэс
Энэ хэсэгт бид Developer цэсийг Excel программд хэрхэн оруулах, Excel автомажуулалтын техникүүдэд ямар үүрэгтэй оролцох, Developer цэсний дотоод бүтэц, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй авч үзэх болно.
МАКРО идвэхжүүлэлт ба файл хадгалалт
Энгийн нэг Excel файл дээр бид шууд макро бичиж, Excel программыг автоматжуулах боломжгүй байдаг. Ийм учраас Excel программд нэмэлт тохиргоонуудыг хийж, тусгайлсан өргөтгөлөөр хадгалах шаардлагатай байдаг. Тэгэхээр семинарын энэ хэсэгт бид Excel программд макрог хэрхэн идэвхжүүлэх, макро агуулсан файлыг ямар хэлбэрээр хадгалах зэрэг техникүүдийг авч үзэх болно.
Visual Basic Editor-тай ажиллах үндсэн техникүүд
Excel программыг автоматжуулах хамгийн гол түлхүүр бол Visual Basic хэлэнд суурилагдсан Visual Basic Editor программ юм. Энэхүү программ нь Excel программийн Developer цэсэнд суудаг. Семинарын энэ хэсэгт бид Visual Basic Editor-той (VBE) хэрхэн ажиллах талаар судлах болно. Өөрөөр хэлбэл VBE нь Excel программтай хэрхэн холбогддог, мөн VBE-д код бичих талбарыг хэрхэн бэлтгэдэг, Макро код VBE-ийн аль хэсэгт үүсдэг талаар тайлбарлах болно.
Энгийн макротай ажиллах техник
Excel программ дээр 2 төрлийн макро бичиж болдог. Үүний нэг нь абсолют хэлбэрийн макро буюу миний хэллэгээр энгийн макро юм. Семинарын энэ хэсэгт Excel программын Record Macro коммандыг ашиглан энгийн макрог хэрхэн бичих, энгийн макро ашиглаж, Excel программ дээр ямар шинж, чанартай асуудлуудыг автоматжуулж болдог талаар авч үзэх болно. Энэ хэсэгт бид VBA кодтой ажиллахгүй ба зөвхөн Excel программын үндсэн цэснүүдтэй ажиллах замаар Excel программыг автоматжуулах болно.
Динамик макротой ажиллах техник
Хоёр дахь төрлийн макро бол Relative хэлбэрийн макро буюу миний хэллэгээр динамик макро юм. Энэ хэсэгт бид динамик макро, энгийн макроны ялгааг тодорхойлох болно. Мөн Excel программын Record Macro коммандыг ашиглан динамик макро хэрхэн бичих, динамик макро ашиглаж, Excel программ дээр ямар шинж чанартай асуудлуудыг автоматжуулж болох талаар авч үзнэ.
Энэ хэсэгт бид VBA кодтой ажиллахгүй ба зөвхөн Excel программын үндсэн цэснүүдтэй ажиллах замаар Excel программыг автоматжуулах болно.
Макрог дуудаж, ажиллуулах техникүүд
Энэ хэсэгт бид бичсэн динамик болон энгийн макронууд болон бусад бэлэн загвар VBA кодыг Excel программд хэрхэн дуудаж ажилуулах техникүүдийг авч үзнэ. Макрог дуудаж ажиллуулах хэд хэдэн техник байдаг. Үүнд:
- Зураг ашиглах замаар макрог дуудах
- Command Button ашиглах замаар макрог дуудах
- Компьютерийн гараас хосолсон товч ашиглах замаар макрог дуудах
- Excel программд нэмэлт цэс үүсгэх замаар макрог дуудах
- Developer цэснээс макрог дуудах
- Visual Basic Editor программаас макрог дуудах
Эдгээр макро дуудаж ажиллуулах техникүүдийг нэг бүрчлэн судалах болно.
Персонал макро үүсгэх техник
Excel программд персонол макро хэрхэн үүсгэх, персонал макро нь энгийн болон динамик макроноос юугаараа ялгаатай талаар энэ хэсэгт өгүүлэх болно.
Макро загваруудтай ажиллах зөвлөмж
Энэ хэсэгт EXCEL.mn-ийн боловсруулсан зарим үр ашигтай макронуудыг хэрхэн ашиглах талаар судлана. Мөн интернэтэд байрших үнэ төлбөргүй макро, VBA коднуудыг хэрхэн ашиглах талаар зөвөлгөөг өгөх болно.
Сэтгэгдэл үлдээх