Өдрийн мэнд Exceler-үүдээ. Та бүхэн сайхан амарцгааж байна уу. Өнөөдөр зарим нэг маань ажиллаж, зарим нэг маань баярлаж, цэнгж байгаа байх. Яагаад гэвэл өнөөдөр Наурызын баярын өдөр юм. Иймээс Монгол Улс даяар оршин сууж байгаа казах олон түмэндээ EXCEL.mn-ийн зүгээс баярын мэндийг хүргье. Миний хувьд энэ өдрийг амралтын байдалтай өнгөрөөж байна. Зиак ингээд өнөөдрийнхөө гол асуудалдаа орцгооё. Та бүхэн санаж байгаа байх. Бид өнгөрсөн оны 5 дугаар сард “EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ” гэсэн сэдвийн хүрээнд нэгэн семинарыг зохион байгуулж байсан. Түүнээс хойш энэ сэдвийн хүрээнд семинар дахин зохион байгуулагдаагүй. Тэгвэл ирэх 4-р сард “EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ” гэсэн сэдвийн хүрээнд семинар зохион байгуулахаар боллоо. Тодруулбал 2015 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ гэсэн семинар маань болно. Та бүхэн семинарт маань өргөнөөр оролцоорой.
За ингээд та бүхэндээ семинарын ерөнхий төлөвлөгөөг танилцуулъя. Маргаашнаас семианрын нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулах болно.
1. EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ семинарын ерөнхий агуулага
Энэхүү семинарын хүрээнд Excel программ дээр хийгддэг үйлдлүүдийг энгийн томьёо болон МАКРО-г хослуулан ашиглах замаар хэрхэн автоматжуулж болох, мөн бичигдсэн макрог хэрхэн өргөжүүлж, хөгжүүлэх тухай детайлчилан авч үзэх болно. Мөн Excel программ дээр тулгардаг нийтлэх асуудлуудыг хэрхэн загварчлилж, автоматжуулах тухай танилцуулах болно. Семинарын явцад Developer цэс, Visual Basic Editor программын ашиглалт, хэрэглээний талаар тайлбарлана. Семинарын нарийвчилсан төлөвлөгөөг дараагийн нийтлэлээр танилцуулна.
2. Семинар болох өдөр, үргэлжилэх хугацаа
“Excel автоматжуулалт” семинарыг 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагаас 15 цагийн хооронд зохион байгуулна. Семинарын үргэлжилэх хугацаа 4.00-5.00 цагийн хөтөлбөр явагдах ба дундаа 30 минутын завсарлагаатай.
Сургалтанд хамрагдах хүмүүсийн тоог 25 хүнээр хязгаарлана.
3. Сургалт зохион байгуулах газар
Сургалт 100 айлын авто замын уулзварын баруун хойд талд, төв зам дагуу байрлах (Монголын хэвлэлийн хүрээнгийн зүүн талд) “БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ИХ ДЭЛГҮҮР” гэсэн хаягтай 6 давхар шар байшингийн 6 давхарт зохион байгуулагдана. Тус барилгын баруун талын хаалгаар орно. Дараах зурагнаас орох хаалгыг хараарай.
4. Сургалтанд суух хүний хувийн бэлтгэл
Сургалтанд хамрагдаж буй суралцагч нар дараах хувийн бэлтгэлийг хангах шаардлагатай. Үүнд:
- Иргэний үнэмлэх. Үүгээр дансанд тушаасан төлбөрийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг шалгана.
- Бичиж тэмдэглэх үзэг цаас.
- Хавтсан компьютер буюу бидний хэлдэгээр НӨҮТБҮҮК-тэй ирнэ. Мөн mouse буюу хулгана, нөүтбүүкний цэнэглэгч зэргийг авчрах шаардлагатай.
- Хавтсан компьютертай ирэх гэж байгаа оролцогч нар өөрийн компьютерт OFFICE 2007-2013 хувилбаруудын аль нэг хувилбар нь суусан эсэхийг сайтар шалгаарай. (Macbook байж болохгүй).
5. Сургалтын төлбөрийн нөхцөл
Сургалтын төлбөр нэг хүний 30,000 төгрөг байна. Төлбөрийг:
- ХААНБАНК-ны 5028178259
- ТӨРИЙН БАНК-ны 34000385130
- ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны 452578445
тоот дансуудаар хүлээн авна. Төлбөр хүлээн авагч нь М.ЖАВХЛАНТӨГС байна. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр сургалтанд суух хүний регистерийн дугаар, овог нэрийг бичнэ.
Хэрэв төлбөр төлөг ч нь Мобайл банк ашиглан төлбөр хийсэн тохиолдолд 89800946 утсанд холбогдож, төлбөр хийсэн хүний овог нэр, регистерийн дугаарыг тэмдэглүүлнэ.
6. Холбоо барих
Биднээс энэхүү семинартай холбоотой асууж тодруулах зүйл гарвал дараах И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.
1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@gmail.com
2. И-Мэйл хаяг 2: excelmetrics@yahoo.com
3. Харилцах утас №: 89800946
5. Facebook Fan Page: https://www.facebook.com/excel.mn
Сэтгэгдэл үлдээх