Excel автоматжуулалт онлайн семинарт урьж байна

Зиак эрхэмүүдэд амралтын өдрийн мэндийг хүргье. Та бүхэн сайхан амарсан гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийнхаа нийтлэлээр зарын чанартай нэг зүйлийг нийтэлэхээр шийдлээ. Ингээд шууд гол асуудалдаа шууд ороё. Миний бие маргааш буюу 2014 оны 11 сарын 10-ны өдөр Монголын цагаар 20:00 цагаас “Excel автоматжуулалтын үндэс” сэдвийн хүрээнд онлайн семинар зохион байгуулах гэж байна. Энэ сэдвийн хүрээнд бид 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр семинар зохион байгуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Иймээс та бүхэн ЭНЭ линкээр орж семинарын ерөнхий мэдээллийг аваарай.

Энэ семинар нь бидний анхны онлайн семинар тул энэ чиглэлийн туршлага олж авах зорилгоор семинарт оролцогчийн тоог 10-аар хязгаарлаж байна. Хэрэв та бидний зохион байгуулах гэж байгаа энэ онлайн семинарт оролцохыг хүсвэл 89800946 утсаар холбогдох эсвэл Facebook мессенжерээр холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд