Та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргье. Шинэ нийтлэл оруулалгүй нилээд удлаа. Иймээс өнөөдөр нэгэн шинэ мэдээлэл оруулая гэж бодлоо.Бид бүгд өмнө нь SUM IF функцүүдийг хэрхэн хослуулж хэрэглэх талаар 2 бүлэг нийтлэл оруулж байсаныг та бүгд сайтар санаж байгаа байх. Хэрэв энэ талаар мэдээгүй хүн байвал ЭНЭ линкээр орж үзээрэй. Ер нь бол одоо бичих гэж буй нийтлэл маань тэрхүү нийтлэлтэй зарчмын хувьд адил юм. Гэхдээ ашиглахад илүү хялбар, илүү үр дүнтэй аргын талаар авч үзэх болно.
MS Excel программын стандарт функцүүдийн нэг бол DSUM() функц юм. Тус функцийг ашиглан өгөгдсөн мэдээллийн сангаас тодорхой нөхцөлд тохирох утгуудын нийлбэр тодорхойлдог. Өөөрөөр хэлбэл нөхцөлт SUM функц юм. Энэхүү функцтэй төстэй хэд хэдэн функцүүд байдаг. Жишээлбэл =DCOUNT(),=DMAX(), DMIN() гэх мэт. Эдгээр функцүүдийг ихэнх тохиолдолд мэдээлллийн сантай ажиллахад өргөн хэрэглэдэг. D гэсэн эхлэл нь DATABASE гэсэн үгний эхний үсэг юм. За одоо DSUM() функцийн талаар авч үзье.
Бичигдэх хэлбэр
=DSUM(range, field, criteria )
Энд:
Range – Өгөгдсөн мэдээллийн сангийн мужийг оруулна. Хүснэгтийн толгойн хамт.
Field – Нийлбэр авах гэж буй талбарын нэрийг оруулна.
Criteria – Мэдээллийн сангийн Field талбарт тавих шалгуурыг оруулна.
Тус функцийг хэрхэн ашиглах талаар жишээ авч үзье. Бидэнд дараах мэдээлэл өгөгдөжээ. Үүнд:
Энэхүү мэдээллээс бид доорх зурагт үзүүлсэн шалгуурт тохирхох нийт өртөгийг тодорхойлоё. Өөрөөр хэлбэл Order ID нь 10400-аас их, мөн Qunatity нь 4-өөс их байх нөхцөлүүдийг зэрэг хангасан Total Cost талбарын нийлбэрийг тодорхойлоё.
Дээрх зургаас үзэхэд тавьж буй нөхцөлүүдийн болох их багын тэмдэглэгээг шууд гараас оруулах боломжтой харагдаж байна. Нөхцөлд нийлбэрийг тодорхойлохын тулд бид A13 нүдэнд дараах томьёог бичнэ. Үүнд:
=DSUM(A1:D6,D1,A9:D10)
Тус томьёоны хариу 158.1 гарна. Дээрх томьёоны үр дүнг өмнөх Дэлхийн сүйрэл ба SUM+IF=LOVE [1-2] гэсэн нийтлэлд авч үзсэн SUM IF функцийн хослолоор шалгаж үзье. Тус шалгах функцийг B13 нүдэнд бичих болно. Бичигдэх томьёо нь:
=SUM(IF(A2:A6>10400,IF(B2:B6>4,D2:D6,0),0))
Мөн л 158.1 гарч байна. Тэгэхээр =DSUM() функц нь хэрэглэхэд хялбар, олон тооны шалгуур үзүүлэлтүүдийг тавих боломжтой нилээд СУПЕР функц юм. Энэхүү функцийг файл загварчлалд өргөн ашигладаг.
Field талбарт заавал нийлбэр авах талбарын нэрийг оруулахгүйгээр тухайн нийлбэр авах гэж буй талбарынхаа дугаарыг оруулж болно. Жишээлбэл Total Cost талбарын дугаар нь 4 гэж тодорхойлогдоно. Иймээс манай бичигдэх томьёолол:
=DSUM(A1:D6,4,A9:D10)
болох ба үр дүн 158.1 гарна.
Сэтгэгдэл үлдээх