Dashboard and KPI тайлан

Dashboard гэдэг үгийг “Удирдлагын самбар” гэж орчуулж болно. Үүнийг автомашинаар зүйрлэн хэлвэл жолоочийн өмнө байрлах хянах самбар юм (шатахуун, тос, хурд, моторын эргэлт гм). Энэхүү удирдлагын самбарт бүх мэдээлэл нэг дор харагдаж байдаг учир “Dashboard” гэж нэрлэгдэж байна. Байгууллагууд Dashboard тайлан бэлтгэдэг үү? гэсэн асуулт гарж ирнэ. Зарим байгууллагууд Dashboard тайланг сайн, муу янз бүрээр бэлтгэдэг ч ихэнх нь бүр огт хийдэггүй. Хэр оновчтой сайн мэдээлэл бэлтгэгдсэн байгаагаас гарах шийдвэр дүгнэлтүүд шууд хамаарна.

Дээхэн үед олон хуудастай, их мэдээлэл бэлтгэсэн бол тэр сайн ажил болсонд тооцогддог байсан болов уу. Харин сүүлийн үед “One Page Report” гэж яригдах болсоноор шийдвэр гаргахад хялбар байх үүднээс гол түлхүүр үзүүлэлтүүдийг (KPI) агуулсан тайлан бэлтгэх шаардлага хүссэн хүсээгүй гарж ирж байна.

KPI гэж юу вэ?

KPI (key performance indicator) –г орчуулвал гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт буюу үр ашиг тооцдог хэмжигдэхүүн юм. Ихэнх хүмүүс KPI ньзөвхөн ажилтны ажлын бүтээмжийг тооцдог үнэлгээ гэж ойлгодог. Гэхдээ ингэж ойлгох нь учир дутагдалтай юм. Дахин автомашин дээр жишээ авж хэлвэл автомашины зөвхөн хурдны үзүүлэлтийг KPI гэж нэрлэнэ гэсэнтэй ойролцоо болоод байна. KPI –г маркетинг, санхүү, хүний нөөц гээд аль ч хэлтэст ашиглаж болно.

Дээрх ойлголтуудыг нэгтгэн автомашин дээр зүйрлэн хэлвэл шатахуун, тос, хурд, моторын эргэлтийн хэмжээг заасан мэдээллүүдийг KPI харин нийтэд нь Dashboard гэж нэрлэнэ.Жишээ болгонKPI болон Dashboard –ын ялгааг харж болохоор тайланг доор зургаар оруулав.

Борлуулалтын KPI тайлан:

Dash_2

Борлуулалтын Dashboard тайлан:

Dash_3

МаркетингийнKPI тайлан:

Dash_4

МаркетингийнDashboard тайлан:

Dash_5

Хэдэн асуултад хариулаад үзье.

  1. Монголд Dashboard програм бэлтгэдэг компани байна уу? Мэдээж програм хангамжийн компани байгаа. Жишээ болгон“IBI” LLC гээд монголын номер нэг програм хангамжийн компаний бүтээгдэхүүний тухай ярья. Dashboard гэдэг нэртэй санхүүгийн, борлуулалтын гэх мэт тайланг авж болохоор зориулалтын програм байдаг.Энэ боломжийн мэдээлэл гараад ирдэг дажгүй програм. Гэхдээ аль ч програм хангамжийн компаний бэлтгэсэн програмыг хэрэглэхэд тохиолдох хэдэн асуудал байна. Жишээ болгон IBI LLC-н хувьд:
  • Диамонд програм худалдан аваагүй бол энэ програм ажиллахгүй.
  • Үйл ажиллагааны хувьд жижигхэн байгууллага энэ програмыг авахад зардал их гарна.
  • Өөрийн байгууллагад тааруулан програмыг засварлуулах үед төлбөр өндөр, цаг хугацаа их алдана.
  1. Эксел програмаар өөрт тохирсон тайлан хийсэн нь програм авсанаас дээр үү? гэсэн асуултанд зарим нь тийм зарим нь үгүй гэж хариулах байх.

Хэрэв эксел програмыг ашиглаад сурчихвал өөрийн хүссэн тайлангаа бэлтгээд, дураараа өөрчилж сайжруулаад байх боломжтой.

  1. Эксел 2013 програмын мөр 1,048,576байдаг учир үүнээс их хэмжээний мэдээллийг боловсруулах боломжтой юу?

БоломжтойSQL, Access, Oracle гээд бүх төрлийн мэдээллийн баазын програмтай холбогдон ажиллах чадвартай. Real time буюу шууд мэдээллийг боловсруулаад байх боломж бас байдаг. Хэрэв компаний датабаазыг эксел програмтай холбочихвол KPI Dashboard тайланг долоо хоног бүр, сар бүр, бэлдээд байх шаардлагагүйгээр Refresh дарахад эсвэл нээгдэхэд шинэчлэгддэг байдлаар тохируулаад л болно.

Нийтлэл бичсэн: Б.Отгонбаяр

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Гэвч KPI Dashboard тайланг excel дээр хэрхэн бэлтгэдэг юм бол? Илүү дэлгэрэнгүй нийтэлж болох уу?

  2. Dears,

    Энэ талаар сургалт авах хүсэлтэй байна.

  3. heregtei medeelel ugsund bayrlalaa . . dashboar programm n Olon ulsiin hemjeend herhen hugjij irsiin boloo tged odo ern yamar tuwshind yawaa. mongol ulsad her hereglegddeg programm um boloo ene talaar medeele oruulaad uguuch

  4. heregtei medeelel ugsund bayrlalaa . . dashboard programm n Olon ulsiin hemjeend herhen hugjij irsiin boloo tged odo ern yamar tuwshind yawaa. mongol ulsad her hereglegddeg programm um boloo ene talaar medeele oruulaad uguuch

  5. heregtei medeelel ugsund bayrlalaa . . dashboard programm n Olon ulsiin hemjeend herhen hugjij irsn, odo ern yamar tuwshind yawaa. mongol ulsad her hereglegddeg programm um boloo ene talaar medeele oruulaad uguuch

Холбоотой нийтлэлүүд