Сургалтын товч танилцуулга
Excel автоматжуулалт, Excel загварчлалд VBA код ашиглах хүсэл эрмэлзэл байвч, түүнд хүрэх суурь мэдлэг дутуу байгаагийн улмаас хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа Exceler-үүд маш олон байгаа байх. Иймээс миний бие энэ асуудлыг шийдэхэд тус дөхөм болж магадгүй гэсэн үүднээс VBA кодчиллын суурь мэдлэг буюу Excel программын макро ашиглалт, автоматжуулалтын тухай өгүүлсэн МАКРО–XL номоо онлайн сургалт хэлбэрт шилжүүллээ.
МАКРО-XL хэмээх энэхүү онлайн сургалт маань Excel программын Developer цэсэнд агуулагдах Macro коммандыг хэрхэн ашиглах тухай, Excel программын бусад функц, хэрэгсэлүүдтэй тэдгээрийг хэрхэн хослуулах, улмаар Excel программ дээр тулгарсан аливаа асуудлыг хэрхэн аватоматжуулж, хялбаршуулах тухай өгүүлэх болно. Мөн кейс байдлаар асуудал үүсгэж, тэдгээрийг макро ашиглах замаар хэрхэн автоматжуулах тухай өгүүлсэн олон арван шийдлийг энэхүү онлайн сургалтандаа оруулсан.
Сургалт хэнд зориулагдав
Энэхүү сургалт маань Excel автоматжуулалт, Excel загварчлал сонирходог, судалдаг хүн бүхэнд зориулагдсан болно. Мөн VBA (Visual Basic Application) программчлалын хэлээр код бичиж сурахыг хүсэж байгаа хүмүүст энэ онлайн сургалт суурь сургалт болж өгнө. Энэхүү сургалт маань доорх мэрэгжлээр сурч боловсроч, ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүс нэн тохиромжтой билээ.
Ер нь тэгээд энэ сэдвийг сонирхосон бүх Excel хэрэглэгч нарт манай энэхүү онлайн сургалт маань нээлттэй гэдгийг хэлэе.
Сургалтын бүртгэл ба төлбөрийн нөхцөл
Та сургалтын төлбөрийг аль ч банкны QPay төлбөрийн систем ашиглан төлж болно. QPay төлбөрийн системээр сургалтын төлбөрийг төлсөн тохиолдолд төлбөр төлөгдсөн даруй таны сургалтын эрх нээгдэх болно.
Хэрэв та QPay төлбөрийн системийг ашиглах боломжгүй бол ХААНБАНК дахь 5021555055 (М.Жавхлантөгс) тоот дансанд сургалтын төлбөрийг шилжүүлж болно. Энэ тохиолдолд сургалтын төлбөрийг шилжүүлсэн даруй 8888-0946 утсанд мэдэгдэж, мессэж болон өөрийн мэйл хаягыг явуулна. Дараах холбоо барих сувагуудаар өөрийн мэйл хаягыг бидэнд явуулна.
- И-Мэйл хаяг: info@excel.mn
- И-Мэйл хаяг: excelmetrics@gmail.com
- Facebook хаяг: www.facebook.com/Excelmetrics
- Facebook page хаяг: www.facebook.com/excelmodel
- Утас: 8888-0946
Та сургалтын төлбөрийг төлж бидэнд мэдэгдсэн бол бид НЭГ цагийн дотор таны онлайн сургалтын эрхийг нээж, онлайн сургалтанд нэвтрэх зааврыг таны И-мэйл хаяг руу илгээх болно. Таны энэхүү онлайн сургалтанд нэвтрэх эрх нээгдсэн хугацаанаас хойш 30 хоногийн хугацаанд идэвхтэй байх болно.
Хөнгөлөлт: Одоогоор хөнгөлөлт, урамшуулал зарлагдаагүй байна.
Уг сургалтанд хамрагдсанаар
- Excel программын Макро коммандын талаар ойлголттой болно
- Макро бичих, ашиглах үндсэн арга техникийг эзэмшинэ
- VBA код бичиж сурах суурь тавигдана
- Жижиг хэмжээний асуудлыг хялбарчлах арга барилыг эзэмшинэ.
- Жижиг хэмжээний асуудлыг загварчлах арга барилыг эзэмшинэ