Сургалтын товч танилцуулга
Хамтдаа DASHBOARD хөгжүүлцгээе хэмээх энэхүү онлайн сургалт маань Excel программын стандарт функцүүд ашиглаж Dashboard хэрхэн хөгжүүлж болох тухай, улмаар Dashboard-нд ашиглаж буй Excel техникүүдийг судалж, Excel автоматжуулалт, загварчлалыг хэрхэн хийдэг талаар өгүүлэх болно. Та энэ сургалтанд хамрагдсанаар Dashboard хөгжүүлж сурахаас гадна олон арван Excel техникүүдийг давхар судлах болно. Бид энэхүү Dashboard-ийг хөгжүүлэхэд та бидний сайн мэдэхгүй VBA-ийг огт ашиглаагүй. Зөвхөн гарын доорх материал буюу бид бүгдийн сайн мэдэх Excel программын стандарт функцүүдийг ашиглаж Dashboard-ийг хөгжүүлсэн. Энэхүү онлайн хичээл дээр Excel программын стандарт функцүүдээр та бүгдийн төсөөлж ч байгаагүй үйлдлүүд, автоматжуулалтыг Excel программ дээр томъёолж, загварчилж болдог талаар та бүхэндээ тайлбарлах болно.
Сургалт хэнд зориулагдав
Энэхүү сургалт маань Excel загварчлал, Dashboard хөгжүүлэлт сонирходог, судалдаг хүн бүхэнд зориулагдсан болно. Гэхдээ энэхүү сургалтанд функцийн хэрэглээ ашиглалтын талаар төдийлөн тайлбарлаагүй бөгөөд зөвхөн томъёоны үр дүн, ямар зорилгоор томъёо бичиж байгаа зэргийг тайлбарласан болно. Иймд энэхүү сургалт томъёо, функцийн анхан шатны хэрэглээний талаар судлан сонирхож байгаа хүмүүст хараахан зориулагдаагүй гэдгийг анхаараарай. Энэхүү сургалт маань доорх мэрэгжлээр сурч боловсроч, ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүс нэн тохиромжтой билээ.
Ер нь тэгээд энэ сэдвийг сонирхосон бүх Excel хэрэглэгч нарт манай энэхүү онлайн сургалт маань нээлттэй гэдгийг хэлэе.
Сургалтын бүртгэл ба төлбөрийн нөхцөл
Та сургалтын төлбөрийг аль ч банкны QPay төлбөрийн систем ашиглан төлж болно. QPay төлбөрийн системээр сургалтын төлбөрийг төлсөн тохиолдолд төлбөр төлөгдсөн даруй таны сургалтын эрх нээгдэх болно.
Хэрэв та QPay төлбөрийн системийг ашиглах боломжгүй бол ХААНБАНК дахь 5021555055 (М.Жавхлантөгс) тоот дансанд сургалтын төлбөрийг шилжүүлж болно. Энэ тохиолдолд сургалтын төлбөрийг шилжүүлсэн даруй 8888-0946 утсанд мэдэгдэж, мессэж болон өөрийн мэйл хаягыг явуулна. Дараах холбоо барих сувагуудаар өөрийн мэйл хаягыг бидэнд явуулна.
- И-Мэйл хаяг: info@excel.mn
- И-Мэйл хаяг: excelmetrics@gmail.com
- Facebook хаяг: www.facebook.com/Excelmetrics
- Facebook page хаяг: www.facebook.com/excelmodel
- Утас: 8888-0946
Та сургалтын төлбөрийг төлж бидэнд мэдэгдсэн бол бид НЭГ цагийн дотор таны онлайн сургалтын эрхийг нээж, онлайн сургалтанд нэвтрэх зааврыг таны И-мэйл хаяг руу илгээх болно. Таны энэхүү онлайн сургалтанд нэвтрэх эрх нээгдсэн хугацаанаас хойш 30 хоногийн хугацаанд идэвхтэй байх болно.
Хөнгөлөлт: Одоогоор хөнгөлөлт, урамшуулал зарлагдаагүй байна.