Cost-XL загвар хөгжүүлэлт (Орлого зарлагын падаан үүсгэх автоматжуулалт)

Зиак амралтын өдрийн мэнд залуучууд. Та бүхэн сайхан амарч, аялаж байна уу. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд Cost-XL загвар дээр хийгдсэн шинэчлэлийн талаар танилцуулахаар нийтлэл бэлтгэлээ. Та бүхэн Cost-XL загварын талаар мэднэ байх. Тус загвар маань бараа материалын бүртгэл болон өртгийн тооцоолол хийх зориулалт бүхийн Excel загвар юм. Тус загварын өмнөх хувилбар дээр бараа материал орлогод авах, зарлага гаргах үед бид бараа материалын орлого зарлагын баримт гаргаж чаддаггүй байсан. Харин сүүлийн шинэчлэлээрээ бид загварт орлого зарлагын падаан автоматаар үүсэх коммандыг нэмэлтээр оруулж өглөө. Хэрхэн яаж ашиглах талаар одоо та бүхэндээ танилцуулая.

Орлого зарлгын падааны форматыг дараах зурагт үзүүлсэн хэлбэртэйгээр загварт оруулсан.

Тус маягтыг Cost-XL загварт BM-DC гэсэн хуудсанд үүсгэсэн болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Энэ хуудсанд зарлага эсвэл орлогын падаантай холбоотой хэд хэдэн сонголтууд агуулагдаж байгаа болно. Жишээлбэл бараа материалын өртгөөр нь зарлагын падаан үүсгэх үү? эсвэл борлуулах үнээр зарлагын падаан үүсгэх үү? НӨАТ-тэй үнээр зарлагын падаан үүсгэх үү? эсвэл НӨАТ-гүй үнээр зарлагын падаан үүсгэх үү? гэх мэт хэдэн хэдэн тохиргоонуудыг энэ хуудсанд хийх коммандууд падааны дээд хэсэгт загварчлагдсан болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Мөн орлогын падаан үүсгэх үү? эсвэл зарлагын падаан үүсгэх үү? гэдэг нь сонгосон гүйлгээнээс хамаарч автоматаар орлого эсвэл зарлагын падаан үүсдэг байдлаар энэ хэсгийг загварчилсан болно. Ингээд орлого зарлагын падааныг Cost-XL загвараас хэрхэн үүсгэх талаар жишээ ашиглан тайлбарлая.

Бид BM-GL хуудсан дээр шивэгдсэн байгаа гүйлгээнээс орлого эсвэл зарлагын падааныг үүсгэнэ. Дээрх нь зураг нь BM-GL хуудсанд үүссэн гүйлгээнүүд бөгөөд улаанаар хүрээлсэн гүйлгээнүүдэд зарлагын падаан үүсгэх шаардлага гарсан гэж үзье. Энэ тохиолдолд бид Журнал № гэсэн талбар дээрээс падаан үүсгэх журналын дугаарыг сонгож, Double Click буюу хоёр удаа хулганын баруун товчийг угсраа дарна. Ингэхэд BM-DC хуудас руу шилжиж, сонгосон гүйлгээгээр орлого эсвэл зарлагын падаан үүссэн байх болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Бидний сонгосон гүйлгээ бараа материал зарлагадах гүйлгээ байсан тул BM-DC хуудсанд зарлагын падаан үүссэн байна. Одоо та шалгаад Print комманд өгөхөд энэ зарлагын падаан стандартын дагуу хэвлэгдэн гарах болно. Хэрэв та бараа материалыг өртгөөр нь зарлагадсан падаан авахыг хүсвэл падааны дээд хэсэгт байрлах Өртгөөр зарлагадах сонголтыг сонгосноор өртгөөр нь зарлагадсан падаан үүсэх болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Ингээд л болоо доо. Одоо Cost-XL загвар дээр падаан үүсгэх процесс хялбархан боллоо. Та бүхэн Cost-XL загварын талаар асууж тодруулах зүйл байвал 8888-0946 утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Мөн Cost-XL загвартай холбоотой ВИДЕО ХИЧЭЭЛ-ийг үзэхийг хүсвэл ЭНД ДАРЖ үзээрэй. Та бүхэнд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд