Cost-XL загварын танилцуулга (EXCEL.mn: ШИНЭ БҮТЭЭЛ)

Зиак өглөөний мэнд эрхэм Exceler-үүдээ. Та бүхэн сайхан амарч байна уу. Өнөөдөр миний бие нэгэн шинэ бүтээлээ та бүхэнд танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Энэ бол Cost-XL буюу бараа материалын бүртгэл хөтлөлт, өртөг тооцоолол хийх зориулалт бүхий Excel загвар юм. Бид өмнө нь буюу 2015 онд өртөг тооцоолол хийдэг Cost-XL загварыг хийсэн боловч тухайн үед тооцоолол дээр алдаа гарч, тухайн төслийг бүхэлд нь зогсоож байсан. Улмаар уг төслийг энэ оны өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн шинээр хийж, өнөөдөр эцсийн байдлаар та бүхэндээ танилцуулж байна. Бараа материалын бүртгэл, өртөг тооцох процессийг ААН, байгууллагууд гар аргаар хөтөлж явуулах боломж бололцоо бараг байхгүй гэж хэлж болно. Иймээс нягтлан бодох бүртгэлийн энэхүү асуудлыг шийдэхэд зайлашгүй программ хангамжийн асуудал үүсдэг. Энэ хэрэгцээ шаардлагад тулгуурлан Excel программ дээр Cost-XL загварыг боловсруулсан.

Бидний боловсруулсан бараа материалын бүртгэл, өртөг тооцооллын Cost-XL загвар маань өртөг тооцох дундаж өртгийн аргад сууриласан загвар юм. Та бүхэн бараа материалын өртөг тооцоолох дундаж өртгийн аргын талаар ЭНД дарж үзээрэй. Та бүхэн бидний боловсруулсан Cost-XL загварын талаар асууж тодруулах зүйл гарвал бидэнтэй 8980-0946 утсаар холбогдоорой. Зиак ингээд Cost-XL загварынхаа танилцуулагыг та бүхэнд толилуулая.


Cost-XL загварын ерөнхий танилцуулга

Бидний боловсруулсан Cost-XL загвар нь компани, ААНБ-ын бараа материалын бүртгэл тооцооллыг хөтлөн явуулах зориулалт бүхий загвар юм. Энэхүү загвар дээр бараа материалын худалдан авалтын бүртгэл, агуулахаас бараа материал зарлагадах үеийн өртөг тооцололт, бараа материалын тайлан мэдээ гаргах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Cost-XL загвар нь Excel 2010, Excel 2013 хувилбарууд дээр ажиллана.


Cost-XL загварын хүчин чадал

Cost-XL загвар дээр хамгийн ихдээ 1,000 нэр төрлийн бараа материалын бүртгэл хийх боломжтой. Гэхдээ 1000 гэсэн тоо нь таны компьютерийн хүчин чадлаас хамаарна гэдгийг анхаараарай. Учир нь таны компьютерийн хүчин чадал тааруухан бол 1,000 нэр төрлийн бараа материалын бүртгэл хийхэд компьютер хэт ихээр ачааллаж унших, гацах зэрэг сөрөг талууд ажиглагдаж болно.

Cost-XL загвар дээр хийгдэх гүйлгээний хувьд нийт 10,000 ширхэг гүйлгээг шивэх боломжтой. Гэхдээ та бараа материалын гүйлгээгээ жилээр тасалбар болгож, эцсийн үлдэгдлийг эхний үлдэгдэл болгох замаар Cost-XL загварыг ашиглабал гүйлгээний тоонд хязгаарлалт байхгүй гэж ойлгож болно. За тэгээд бараа материалынхаа нэр төрлийг төрөл зүйлээр нь ангилан хэд хэдэн хэсэгт хувааж, 2-3 Cost-XL загвар дээр бараа материалын бүртгэлийг хөтлөх замаар Cost-XL загварын хүчин чадлыг улам бүр нэмэгдүүлэх боломжтой юм.


Cost-XL загвар хэнд зориулагдав

Мэдээж Cost-XL загвар маань Excel программ дээр суурьлагдсан жижиг хэмжэний загвар. Иймээс их хэмжээний бараа материалтай ажилладаг том том үйлдвэрийн газрууд, олон салбартай сүлжээ дэлгүүр хоршоодууд шууд дангаар нь ашиглах боломжгүй юм. Харин жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг ААН, байгууллагууд, цөөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн (Cost-XL загварын хүчин чадалд багтах) борлуулдаг худалдааны байгууллага, хувь хүмүүст зориулагдсан болно. Мөн томоохон ААН, байгууллагууд өөрсдийн дотоод үйл ажиллагаанын зарим хэсэгт туслах чанартайгаар энэхүү загварыг ашиглах боломжтой.


Cost-XL загварын бүтэц зохион байгуулалт:

Cost-XL загвар нь Cost-XL Ribbon (цэс) болон бүртгэл тооцооллыг загварчилсан Cost XL гэсэн 2 ширхэг Excel файлаас бүрдэнэ. Cost-XL Ribbon файл нь загварын удирдлагын хэсгийг агуулдаг бол Cost-XL макро бүхий Excel файл нь загварын мэдээллийн сан болон тооцоолуурыг агуулна.

Удирдлагын хэсэг: Загварын энэ хэсэг нь Excel Add-Ins форматаар хийгдсэн ба энэ нь Loan XL гэсэн нэртэйгээр Excel программын Home Ribbon-ийн хажууд байрлана. Энэ хэсэгт агуулагдах коммандууд нь данс үүсгэх, засварлах, устгах, гүйлгээ хийх, данс лавлах гэх мэт загварын бүхий л коммандуудыг агуулна.

Excel файл буюу тооцооллын хэсэг: Загварын энэ бүрэлдэхүүн хэсэг нь энгийн Excel файл бөгөөд тус Excel файл дээр бүх зээлдэгчийн мэдээллүүд агуулагдана. Өөрөөр хэлбэл зээлийн мэдээлэл, зээлийн ерөнхий нөхцөл, зээлийн график, зээл олголт төлөлтийн мэдээлэл гэх мэт зээлтэй холбоотой бүхий л мэдээллүүдийг тус Excel файлд хадгална. Мөн зээл, зээлийн хүүний тооцоолол тус Excel файл дээр хадгалагдана.


Cost-XL Ribbon коммандын тайлбар

Account Manager группын коммандууд:

Accept: Энэ коммандаар BM-RT хуудсанд шинээр бараа материалын данс үүсгэх, BM-CR хуудсанд шинээр харилцагч үүсгэх, BM-TR хуудсанд шивэгдсэн гүйлгээг BM-GL хуудсанд оруулах зэрэгт ашиглана.

Editor: Энэ коммандаар BM-RT хуудсанд үүссэн байгаа дансны нэр засварлах, BM-CR хуудсанд үүссэн харилцагчийн нэр засварлах, BM-GL хуудсанд шивэгдсэн гүйлгээний мэдээлэл засварлах зэрэгт ашиглана.

Delete: Энэ коммандаар BM-RT хуудсанд үүссэн байгаа данс устгах, BM-CR хуудсанд үүссэн харилцагч устгах, BM-GL хуудсанд шивэгдсэн гүйлгээ устгах зэрэгт ашиглана.

Additional Command группын коммандууд:

Statement: Энэ коммандаар BM-ST хуудсанд сонгогдсон дансны хуулга гаргахад ашиглана. Тухайн хуулганд бараа материалын орлого, зарлага, хэн ашигласан зэрэг мэдээллүүд агуулагдана.

Protecter: Cost-XL цэснээс Editor комманд ашигласаны дараа тухайн нүд хамгаалалтгүй болсон байдаг. Иймээс тухайн хамгаалалтгүй болсон нүдийг буцааж хамгаалалтанд оруулахдаа Protecter гэсэн коммандыг дарна.

Adjustment: Бараа материалын өртөг тооцох хэсгийг загварчлах, программчлахад нэг асуудал тулгардаг. Энэ бол бараа материалын тайланд өртөг тооцоолол хийгдсэний дараагаар өмнөх үеийн гүйлгээг араас нь нөхөж оруулах үед өмнө бодогдсон өртгийн тооцооллын үр дүн худал болдог. Энэ тохиолдолд дахин өртгийг тооцоолох шаардлагатай болдог. Энэ асуудлыг Cost-XL цэсний Adjustment коммандаар шийдсэн. Энэ коммандыг өгснөөр шинээр нэмэгдсэн гүйлгээний мэдээллийг өртгийн тооцоололд дахин оруулж, өртгийг шинээр тооцоолдог. Мөн үүнээс гадна Cost-XL загварын формат, харагдах байдалд алдаа гарсан тохиолдолд энэ коммандаар форматыг засварладаг.

Улайлт: Энэ комманд мөн л бараа материалын тайлан гарсны дараа гүйлгээ нөхөж оруулах  үед үүсэх эрсдлээс сэргийлэх зорилгоор ашигладаг. Өөрөөр хэлбэл бараа материалын тайлан гарсны дараагаар гүйлгээ нөхөж оруулах үед бараа материалын дансанд улайлт үүсэх эрсдэлтэй байдаг. Жишээлбэл 2 ширхэг үлдэгдэлтэй байсан бараа материалын дансанд 3 ширхэг зарлагын гүйлгээг хийсэн нөхцөлд үлдэгдэл нь -1 болж улайна. Энэ тохиолдолд Ulailt коммандаар улайлт үүсэн дансны жагсаалтыг шүүж гаргаж ирнэ.

Filter_Data: Энэ комманд BM-GL хуудсанд шүүлт хийх Filter товчнуудыг гаргаж ирэх, Filter коммандыг буцааж хаах зэрэг үйлдлийг хийж гүйцэтгэнэ.

Balance-C1: Энэ комманд BM-RT хуудсанд бараа материалын дансны эхний үлдэгдэл оруулах үед ашиглана. Тус хуудсанд энэ коммандыг өгснөөр бараа материалын эхний үлдэгдэл оруулах “Программын эхний үлдэгдэл” талбар хамгаалалтнаас гарна. Ингээд тус хамгаалалтгүй мужид бараа материалын эхний үлдэгдлийг гараар зоож өгөх замаар оруулна.

Menu Activator группын коммандууд:

Export: Энэ коммандаар тухайн үед бүртгэлтэй байгаа бүх бараа материалын нэрс, бүртгэлийн мэдээллийг Excel файлд хадгалж, Cost-XL загвараас тусдаа хадгалах үйлдлийг хийж гүйцэтгэнэ. Ингэснээр та мэдээлэл Cost-XL загвараас мэдээлэл устгах эрсдлээс сэргийлнэ.

Import: Энэ коммандаар өмнө нь Export коммандаар архивалсан мэдээллийг буцааж Cost-XL загварт оруулах үйлдлийг хийж гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл архивалж хадгалсан бараа материалын бүртгэлийн мэдээллийг энэ коммандаар сэргээнэ.

Caller: Энэ коммандаар Cost-XL загварын цэсүүдийг идэвхжүүлнэ. Cost-XL загварыг анхлан нээх үед бүх коммандууд идэвхгүй байх ба энэ үед та Caller коммандыг өгч цэснүүдийг идэвхжүүлэх шаардлагатай байдаг.


Excel файл буюу тооцоолуур

Энэхүү бараа материалын бүртгэл, өртөг тооцоолуур бүхий Excel файл нь нийт 7 sheet-тэй байна. Үүнд:

Cover: Энэ хуудсанд Cost-XL загварын товч танилцуулга, тус загварыг ашиглах компанийн нэр, захирал, загвар ашиглах нягтлан бодогчийн нэр зэрэг мэдээллийг агуулсан хүснэгтэн мэдээлэл байна.


Cost-XL загварын BM-CR хуудасны танилцуулга:

Энэ хуудсанд Cost-XL загварт ашиглагдах харилцагчдын нэрс байна. Тодруулбал агуулахаас бараа материал зарлагадах үед тухайн бараа материалыг хэн авав, эсвэл агуулахад бараа материал орлогодох үед тухайн бараа материалыг хэнээс авав зэрэг мэдээллийг бүртгэхэд харилцагчийн нэрс шаардлагатай болдог. Тухайн мэдээллийг бүртгэснээр бараа материалын тайлан гарах үед ямар харилцагч ямар төрлийн бараа материалыг хамгийн ихээр хэрэглэж байгаа талаар судалгаа гаргахад хялбар, дөхөм байх болно. Өөрөөр хэлбэл бараа материалын зарцуулалтанд хяналт тавих нэг хэлбэр юм. BM-CR гэдэг нь “Бараа материал-Customer” гэсэн үгний товчлол юм.


Cost-XL загварын BM-RT хуудасны танилцуулга:

Энэ хуудсанд Cost-XL загварт шинээр бараа материал бүртгэх, бараа материалын нэгдсэн тайлан гаргах зэрэг зориулалт бүхий Sheet юм. Бараа материалын нэгдсэн тайланг та дурын өдрөөр гарган авах боломжтой. Мөн бараа материалын нэгдсэн тайланг хоёр огнооны хооронд уншуулж, тухайн хугацааны тайланг авах боломжтой байдлаар загварчилсан. Cost-XL загварын энэ хуудсанд нийт 1000 нэр төрлийн бараа материалын данс үүсгэх боломжтой. Гэхдээ бараа материалын нэр төрлийн тоо хэмжээ нь таны ашиглаж буй компьютерын хүчин чадлаас хамаарна гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл таны компьютерийн хүчин чадал их байх тусам олон нэр төрлийн бараа материалын бүртгэл, тооцоолол хийх боломжтой.


Cost-XL загварын BM-TR хуудасны танилцуулга:

Энэ хуудсанд бараа материалтай холбоотой өдөр тутмын орлого зарлагын гүйлгээг шивэх ба энд шивэгдсэн гүйлгээнүүд BM-GL хуудсанд хадгалагдана. Бараа материалын дансны лавлагаа нь бидний сайн мэдэх Finance-XL загвар дээр гүйлгээ хийх процесстай яг адил зарчмаар хийгдэнэ. Тодруулбал данс талбарт бараа материалын нэрний үе агуулсан мэдээллийг бичихэд тухайн үе агуулагдсан мэдээлэл гүйлгээний цонхны хажуу талд шүүгдэн гарах болно. Мэдээж энэ цонход бараа материалын орлогын гүйлгээ, бараа материалын зарлагын гүйлгээ гэсэн хоёр төрлийн гүйлгээ л хийгдэнэ.

BM-TR хуудасны гүйлгээ хийх талбар

BM-TR хуудасны гүйлгээ хийх талбарын үргэлжилэл…


Cost-XL загварын BM-GL хуудасны танилцуулга:

Энэ хуудсанд өдөр тутмын бүх гүйлгээнүүд шивэгдэн орно. Өөрөөр хэлбэл Cost-XL загварын архив sheet гэсэн үг юм. Энэхүү хуудаснаас хэрэглэгч хүссэн хэлбэрээр шүүлт хийх боломжтой. Тодруулбал өгөгдсөн хугацаагаар шүүлт хийх, харилцагчаар шүүлт хийх, бараа материалын дансны улайлтаар шүүлт хийх гэх мэтчлэн хүссэн мэдээллээр шүүлт хийх боломжтой. Мөн хийгдсэн гүйлгээ устгах, засварлах зэрэг үйлдлийг энэхүү хуудсан давхар загварчилсан болно.


Cost-XL загварын BM-ST хуудасны танилцуулга:

Энэ хуудсанд сонгогдсон бараа материалын дансны хуулагыг, өгөгдсөн хугацааны интервалд шүүж гаргах үйлдлийг загварчилсан болно. Өөрөөр хэлбэл тухайн нэг бараа материалыг хэзээ, хэдэн ширхэгийг, ямар үнээр орлогодсон, эсвэл зарлагадсан, тухайн бараа материалыг хэн авсан, тухайн хугацааны эцэст ямар өртөгтэй, хэдэн ширхэг бараа материал агуулахад байгаа зэрэг мэдээллийг энэ хуудаснаас харж болно. Энэ комманд нь Cost-XL цэсний Statement коммандаар ажиллах болно.


Cost-XL загварын Negative хуудасны танилцуулга:

Negative хуудсанд Cost-XL загварын Ulailt коммандын тусламжтайгаар бараа материалын дансанд улайсан үлдэгдэлтэй данс байгаа эсэхийг шүүж, үр дүнг нь харуулна. Хэдийгээр Cost-XL загвар нь анхлан гүйлгээ шивж оруулах үедээ тухайн данс улайсан эсэхийг шалгаж оруулдаг ч, өмнөх хугацааны гүйлгээг нөхөж оруулах үед бараа материалын дансанд улайлт үүсэх боломжийг бүрдүүлдэг. Иймээс тэрхүү улайлт үүссэн дансдыг энэ хуудсанд нэгтгэн харах боломжтой юм.


Бидэнтэй холбогдох

Cost-XL загвартай холбоотойгоор биднээс асууж тодруулах зүйл гарвал доорхи И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.

1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@ gmail.com

2. И-Мэйл хаяг 2: excelmetrics@ yahoo.com

3. Харилцах утас №: 89800946

4. Facebook Page: www.facebook.com/excelmetrics


 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд