Сайн байцгаануу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийнхөө нийтлэлээр нөхцөлт формат буюу Conditional Formatting ашигласан нэгэн жишээг авч үзье. Нөхцөлт формат гэхээр та бүхэн ерөнхийдөө ойлгож байгаа байх. Excel программд сонгосон нэгэн мужид агуулагдаж буй мэдээлэл таны тавьсан шаардлагыг хангаж байвал тэрхүү нүдийг бусдаас өөр нэгэн форматаар илэрхийлэх явдал юм. Зиа ингээд олон зүйлийг нуршилгүйгээр гол асуудал руугаа орцогооё.
ЖИШЭЭ.1
Бидэнд 7 бүтээгдэхүүний борлуулалтын талаарх мэдээлэл өгөгдсөн байна. Борлуулалтын хэмжээг САЯ төгрөгөөр өгөгдсөн гэж үзье.
Дээрх мэдээллээс бид 70 саяаас дээш борлуулалтыг тодорхойлоё. Үүнийг тодорхойлохын тулд та бүгд дараах зааварыг дагаарай.
1. B2:D8 мужийн сонгоно.
2. Доорх зурагт үзүүлсэн коммандыг гүйцэтгэнэ.
3. OK коммандыг өгөхөд өгөгдсөн мэдээллийн 70.0 саяаас дээших борлуулалтын хэмжээ автоматаар сонгогдсон форматыг дагуу тэмдэглэгдэнэ.
ЖИШЭЭ.2
Conditional Formatting ашиглаж бүтээгдэхүүний нэрээр мэдээллийг хайя.
1. A11 нүдэнд Product 1 гэж бичнэ.
2. A2:D8 мужийг сонгоно.
3. Доорх зурагт үзүүлсэн коммандыг гүйцэтгэнэ.
4. OK комманд өгнө.
Үүний үр дүнд A11 нүдэнд бичигдсэн бүтээгдэхүүний нэр агуулсан мөр тодорч харагдах болно.
Сэтгэгдэл үлдээх
Жишээ 2 ыг ойлгосонгүй дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч