CheckBox ба хүснэгт

Зиак гадаа жоохон ч гэсэн цас орж, өвлийн өнгийг илэрхийлсэн байна. Бас нэлээдгүй хүйтэн байна шүү. Өнөөдөр 20 градус гэсэн. Одоо л өвлийн хувцасандаа орох цаг болж дээ. Миний хувьд өнөөдөр онцын, гэнэтийн ажил гарахгүй бол гэрээсээс цухуйх ч үгүй гэж бодож байна. Энэ хугацаандаа зүгээр суухыг хүссэнгүй. Нэгэн уншигчийнхаа асуултанд хариулая гэж бодлоо. Уншигч маань хүснэгтийг яаж Checkbox-оор удирдаж болох талаар нэгэн асуултыг асуусан. Өөрөөр хэлбэл Checkbox-ийг идэвхжүүлэх үед хүснэгт гарч ирнэ. Эсрэг тохиолдолд хүснэгт маань алга болно. Ердөө л энэ загварчлал юм. Бид энэ асуудалтай төстэй нийтлэлийг өмнө оруулж байсан билээ. Та бүхэн ЭНЭ линкээр орж уншаарай. Энэхүү нийтлэлийг уншиж байх явцад тус нийтлэлийн зарим техникүүд нь танд хэрэг болно байх гэж бодож байна.

Юуны өмнө бид Excel программд CheckBox үүсгэж, A1 нүд дээр байрлуулна. CheckBox-ийн Link Cell-ийг B1 нүд дээр холбоно.

Table-1

Үүний дараагаар A3:D10 мужийг сонгож, Home цэснээс Conditional Formatting коммандыг өгнө.

Table-2

Conditional Formatting цэснээс New Rule… коммандыг өгч, үүсэх New Formatting Rule цонхноос дараах зурагт үзүүлсэн сонголтыг хийнэ.

Table-4

Use a formula to determine which cells to format сонголтонд харгалзах Format values where this formula is ture: гэсэн талбарт:

=$B$1=TRUE

гэсэн томьёог бичиж оруулна. Энэ талаар дээрх зураглалаас харж болно. Үүний дараагаар дээрх зурагт үзүүлсэн Format… коммандыг өгч, Format Cells цонхыг нээнэ.

Table-5

Ингээд дээрх зурагт үзүүлсний дагуу холбогдох тохиргоог хийж, OK коммандуудыг өгөөд, цонхнуудыг хаахад бидний хүссэн загвар маань ажиллаж эхэлнэ. Хэрэв хүснэгтэнд текст оруулах шаардлагатай бол Font гэсэн хуудсанд фонтын өнгөний тохиргоог хийж өгнө.

Checkbox идэвхтэй байгаа үед:

Table-6

Checkbox идэвхгүй байгаа үед:

Table-7

Зиак та бүхэн туршаад үзээрэй. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд