Өглөөний мэнд. та бүхэн сайхан амарсан уу. Зиак өнөөдөр цас бороо аль нэг нь орох шинжтэй. Үүлэрхэг өглөө байна. Энэ үед салхи л биш бол бусад нь юу ч орсон яах бэ? Өдий үед орсон цас бороо чийг нь тариачин бидний хувьд шар тос л гэсэн үг :-) :-) :-) . Удахгүй их ажил эхлэх нь дээ. Бидний хувьд энэ жил тун чиг хариуцлагатай ажиллах шаардлагатай болсон. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ нөхцөлд бид ядаж гурил будаагаа таслахгүй байх үүрэг бидэнд оногдож байгаа, гээд сүртэй сүртэй юм яриад энэ өглөөгөө угтчихая :-) :-) :-) .