Оройн мэнд залуучууд. Настангууддаа ахмадын баярын мэнд хүргэе. Мөн багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе. Зиак өнөөдрийнхөө хичээлээр мохоо өнцөгтэй, шугаман график хэрхэн үүсгэдэг талаар авч үзэх болно. Та бүхэн шугаман график үүсгэх талаар надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Шугамн графикын өөрчлөлтийн цэг хурц өнцөгөөр илэрхийлэгдэн Excel программ дээр дүрслэгддэг. Энэ нь харагдах байдлынхаа хувьд зарим тохиолдолд тийм ч таатай бус харагддаг.
Нийтлэлийн ангилал
Зиак амралтын өдрийн мэнд залуучууд. Та бүхэн сайхан амарч, аялаж байна уу. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд Cost-XL загвар дээр хийгдсэн шинэчлэлийн талаар танилцуулахаар нийтлэл бэлтгэлээ. Та бүхэн Cost-XL загварын талаар мэднэ байх. Тус загвар маань бараа материалын бүртгэл болон өртгийн тооцоолол хийх зориулалт бүхийн Excel загвар юм. Тус загварын өмнөх хувилбар дээр бараа материал орлогод авах, зарлага гаргах үед бид бараа материалын орлого зарлагын баримт гаргаж чаддаггүй байсан.
Зиак урт удаан хугацаанд уулзсангүй. Та бүхэн сайхан зусаж, сайхан амарцагааж байна уу. Вирус энээ тэрээ гээд хил гааль хаасан, гадаад ертөнцөөр аялах зугаалах боломжгүй болсоныг ч хэлэхүү Монгол орныхоо өнцөг булан бүрт зуны 3 сартай уралдаж манайхан зогсоо зайгүй зугаалж, амарцгааж байх шиг байна. Миний хувьд ерөнхийдөө хотдоо л зуныг өнгөрөөж байх шиг байна. Зиак энэ ч яахав гол асуудалдаа орцгооё. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд Excel Data Entry загварчлалд өргөн ашигладаг огноо
Зиак залуучууд өдрийн мэнд хүргэе. Манай сайтаас эрхлэн гаргасан бараа материалын бүртгэл, өртгийн тооцоолол хийдэг Cost-XL загвар маань шинэчлэгдэн гарсан. Нэлээдгүй хугацаанд туршилт, сайжруулалт хийсний үр дүнд өнөөдөр та бүхэндээ танилцуулж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн Cost-XL загварын гол шинэчлэлийг хийхдээ миний бие загварын хурд болон нэг удаагийн бүртгэлийн хүчин чадалд онцгой анхаарал хандуулсан. Тодруулж хэлбэл өмнөх хувилбаруудын Excel загварчлал нь
Өглөөний мэнд залуучууд. Та бүхэн сайхан амарсан уу? Өнөөдөрөөс жоохон дулаарах шинжтэй. Сүүлийн хэдэн өдөр хөлдөөж алах шахлаа. Аргагүй л хавар цаг юм даа. Нэлээдгүй хугацаанд үргэлжилсэн Cost-XL загварын маань шинэчлэл дууссан. Удахгүй та бүхэндээ загварынхаа ажиллагааны талаар мэдээлэл өгөх болно. Одоогийн байдлаар загвартай холбоотой ганц нэгэн видео хичээлүүд бэлтгээд сууж байна. Зика өнөөдрийнхөө хичээлээр EXEL.mn групп дээр асуусан нэгэн асуултын хариуг нийтлэл болгон
Өдрийн мэнд залуучууд. Бид хайлтын техник гэсэн бүлэг хичээлийнхээ хүрээнд VLOOKUP, MATCH функцийн талаар талаар хэд хэдэн жишээ кейсийг авч үзсэн. Тэгвэл өнөөдрийнхөө хичээлээр дээрх хоёр функц хослуулж, мэдээллийн сангаас шүүлт хийх жижиг хэмжээний Excel загвар хэрхэн хийх тухай судлая. Энэхүү загвар нь Excel загварчлал, автоматжуулалтанд өргөн ашиглагддаг чухал загвар юм. Иймээс та бүхэн асууж тодруулах зүйлийг сэтгэгдэл хэсгээр дамжуулан асуугаарай.
Зиак оройн мэнд. Хайлтын техник бүлгийнхээ 6-р хичээлийг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийнхөө хичээлээр миний бие хайлтын техникд өргөн ашигладаг MATCH функцийн хэрэглээний талаар авч үзэх болно. Excel программын хэрэглээнд MATCH функц ихэвчлэн туслах чанартайгаар оролцдог. Тодруулж хэлбэл шууд үр дүн гаргахгүй ч хайлтын техникд маш чухал үүрэг рольтой оролцдог. Тус функц нь хайж буй утгын байршлын индексийг тодорхойлох зориулалттай функц юм. Юуны өмнө энэ функцийнхээ талаар
Өглөөний мэнд. та бүхэн сайхан амарсан уу. Зиак өнөөдөр цас бороо аль нэг нь орох шинжтэй. Үүлэрхэг өглөө байна. Энэ үед салхи л биш бол бусад нь юу ч орсон яах бэ? Өдий үед орсон цас бороо чийг нь тариачин бидний хувьд шар тос л гэсэн үг :-) :-) :-) . Удахгүй их ажил эхлэх нь дээ. Бидний хувьд энэ жил тун чиг хариуцлагатай ажиллах шаардлагатай болсон. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ нөхцөлд бид ядаж гурил будаагаа таслахгүй байх үүрэг бидэнд оногдож байгаа, гээд сүртэй сүртэй юм яриад энэ өглөөгөө угтчихая :-) :-) :-) .
Үдшийн мэнд залуусаа. Та бүхэн сайхан амрах гэж байна уу. Зиак өнөөдөр та бүхэндээ өчигдөрийн бичсэн нийтлэлийнхээ асуудлыг бага зэрэг хүндрүүлж, асуудлыг хэрхэн шийдсэн тухай нийтлэл бичие. Бид өмнөх нийтлэлдээ өгөгдсөн мэдээллийн сүүлийн баганын үсгийг хэрхэн тодорхойлсон талаар бичсэн. Та бүхэн тухайн нийтлэлээс нэг зүйлийг анзаарсан байх. Тухайн өгөгдсөн мэдээлэл маань үргэлжилсэн хэлбэртэй байсан. Хэрэв өгөгдсөн мэдээлэл маань дундаа хоосон зайтай байсан бол бидний бичсэн томъёолол ажиллах уу?
Зиак оройн мэнд залуучууд. Та бүхэн сайхан хаваржиж байна уу?. Ажил алба, амьдрал ахуй нь сайн биз дээ. Хэдийгээр өвчин зовлон, хорио цээр, дэглэмтэй байгаа ч муугийн ёс биш Монголын ёс учраас ингэж мэндлэх нь зүйтэй байх. Миний бие ойрд хэд хэдэн загвар дээр ажиллааад жоохон зав зай муутай байлаа. Өнөөдрөөс эхлээд нийтлэлүүдээ бичиж эхлэе. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд Excel загварчлал хийж байх явцад тулгарсан нэгэн асуудлыг хэрхэн шийдсэн тухай бичихээр шийдлээ.