Зиак, Та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийнхөө нийтлэлээр хоосон текст болон тоон дунд агуулагдах хоосон орон зай буюу Space-ийг хэрхэн арилгах тухай судлах болно. Манай нэгэн уншигч маань энэ асуудалтай нэлээдгүй хугацаанд тэмцэж байх шиг байна. Уул нь үндсэн гаргалгааг нь хэлж өгсөн юм. Тэгсэн ч гэсэн нэг л болохгүй байх шиг байна. Түүнд ямар асуудал тулгарсаныг би ерөнхийдөө гадарласан. Тийм болохоор асуудлыг хэрхэн шийдэх тухай нийтлэл бичихээр шийдсэн болно.

Компаниудын хүний нөөцийн менежерүүд бас нягтлангуудад тулгардаг нэг асуудал бол ирцийн мэдээллээс ажилласан цагийг тодорхойлох явдал байдаг. Ажилчдын ирсэн ажилдаа ирсэн цаг, ажлаас явсан цагийн зөрүүгээр тухайн ажилтаны ажилласан цагийг ихэвчлэн тодорхойлдог. Энэ цагийн зөрүүг гаргах гэж нэлээдгүй хүч хөдөлмөр зарцуулж байгаа нь элбэг харагддаг. Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр цагийн зөрүүг абсолют утгаар хэрхэн тодорхойлох талаар та бүхэнд тайлбарлая.

Excel 2013 ба түүнээс дээш хувилбаруудын томъёоллын үр дүнд хөдөлгөөнт эффект буюу анимашин орж ирсэн. Энэ анимашин буюу хөдөлгөөнт эффект нь харагдах байдлын хувьд зугаатай ч та бидний Excel программ дахь томъёоллын хурданд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг юм. Excel дээр тооцоолол хийж байх явцад бидэнд харагдах байдал тийм ч чухал биш юм. Гол нь үр дүн чухал. Иймээс хурданд сөрөг нөлөө үзүүлдэг аливаа хүчин зүйлийг ашиглахгүй байх нь зүйтэй. Иймээс энэхүү нийтлэлээр Excel программ дээрх анимашн буюу хөдөлгөөнт эффектийг хэрхэн унтраах тухай техникийн зөвлөмжийг та бүхэндээ хүргэе.

Жижиг аж ахуй нэгж байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийг Excel программ дээр ихэвчлэн хөтөлж явуулдаг. Манай сайт жижиг аж ахуйн нэгж байгууллагуудад зориулж Finance-XL гэсэн загварыг Excel программ дээр хөгжүүлсэн. Та бүхэн тус загварын талаар сонирхож байвал ЭНД дарж мэдээлэл авч болно. Бидний боловсруулсан Finance-XL загварыг хүмүүс анхлан хараад Excel программ дээр яаж ийм загвар хийдэг юм бэ? Энэ загварыг би шууд ашиглахаас илүүтэйгээр яаж хийснийг нь сурмаар байна. Энэ чиглэлийн сургалт байна уу гэж байнга асуудаг.

Оройн мэнд залуучууд. Энэ орой Саудын Араб үнэхээр тодорч байна даа. Нөгөө алдарт Аргентины багыг маань 2:1 харьцаатай хожиж, Аргентины шигшээ багын хөгжөөн дэмжигчдийг тархинд цусыг харвууллаа. Иймээс энэ орой тодорч байгаа Саудын Араб-ийн багт зориулж, Excel программ дээр хамгийн хялбархан аргаар ТОДРУУЛАГЧ буюу HIGHLIGHTER хэрхэн хийх тухай нийтлэл бичихээр шийдлээ.

Оройн мэнд залуучуудаа. Өнөөдөр манай сайтын нэгэн уншигч маань SUBTOTAL хийгдсэн мэдээллээс зөвхөн SUBTOTAL гарсан үр дүнгүүдийг хэрхэн хуулж авах тухай асуусан юм. Учир нь SUBTOTAL хийгдсэн мэдээллийг энгийн Copy/Paste техникээр хуулахаар Hide хийгдсэн мэдээлэл буюу үндсэн мэдээлэл нь давхар хуулагддаг. Энэ үр дүн нь манай уншигч нөхөрт гай болоод байх шиг байна. Тэгэхээр өнөөдрийнхөө нийтлэлээр SUBTOTAL хийгдсэн мэдээлээс яаж зөвхөн SUBTOTAL үр дүнг хуулж авах талаар бичие.

Зиак өдрийн мэнд залуучууд. Нэгэнт шинэ функцийн талаар танилцуулаад эхэлсэн юм чинь тэр функцийнхээ боломжуудын талаар ойрын хугацаанд нийтлэлүүд бичихээр шийдлээ. Өнөөдрийнхөө нийтлэлээр XLOOKUP функцийн хэрэглээний талаар өөр нэгэн боломжийг жишээ ашиглан та бүхэндээ танилцуулая. Энэ бол алдааны залруулагыг XLOOKUP функц дээр хэрхэн хийж болох тухай техникийн зөвлөмж юм. Алдааны залруулга гэдэг нь бидний бичсэн томъёоны үр дүн ямар нэгэн алдаа заасан нөхцөлд
Зиак өдрийн мэнд залуучууд. Сайн муу хоёр мэдээтэй ирсээн. Сайн мэдээ, муу мэдээний алинаас нь эхлэх бэ? За сайнаас нь эхлэе. VLOOKUP-аас илүү хүчин чадалтай XLOOKUP хэмээх функц Excel программд орж иржээ. За муу мэдээ нь XLOOKUP функцээс болж VLOOKUP функц сэтгэл санаагаар их унаж байна :-) :-) :-) . Аргачгүй биз дээ. VLOOKUP функц олон жил та бидэнтэй ханилсан үнэнч туслахуудын маань нэг юм шүү дээ :-) :-) :-) . За за болъё, бүр амьд биет шиг ярьчихлаа, нулимас дусах нь xa xa xa.