Category Archives: Excel функц

Листний хамгийн сүүлийн утгыг тодорхойлох

Зиак өглөөний мэнд Exceler-үүдээ. Та бүхний ажил алба сайн байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна. Өчигдөрхөн санхүүчдийн баяр болж өнгөрлөө. Excel ашигладаг бүх санхүүчиддаа баярын мэнд хүргье. Өнөөдөр та бүхэндээ Excel загварчлалд өргөн ашиглагддаг нэгэн техникийн талаар нийтлэл бичихээр шийдсэн билээ. Заримдаа амархан юм шиг санагдсан асуудлууд маань яг цагаа тулахаар хэрхэн яаж шийдэх талаар мэдэхгүй тулгамддаг. Яг үүнтэй адил асуудал надад тулгарч байсан билээ.

Нөхцөлт тооллого (Томьёоны шийдэл)

Бороотой өдрийн мээнд. Оройтсон бороо ч уйдатал орж байна даа. Зуны гурван сар Excel-ээсээ холдсон чинь толгой тархи ажиллахгүй, гар хуруу эвлэхгүй нэг л эвгүй байх чинь ээ. Өнгөрсөн долоо хоногт нэгэн уншигч маань нөхцөлт тооллого хэрхэн хийх тухай асууж байсан юм. Тухайн үед COUNTIF функцээр шийдчих гээд өөртөө итгэлтэй шууд хариулаад байсан чинь би өөрөө тэр функцээр үүссэн асуудлаа шийдэж чаддагүй нэлээд юм боллоо. Анх сонсоход амархан юм шиг санагдаад байсан чинь яг тулаад томьёолох

Өгөгдсөн мэдээлээс тоон утга агуулсан мэдээллийг шүүх техник

Зиак оройн мэнд залуучуудаа. Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж, "Яг түүн шиг" шоугаа үзээд л сууцгааж байна уу. Миний хувьд шоугаа үзэнгээ, нийтлэлээ бичээд сууж байна. Яалт ч гүй Бархүү мундаг юмаа 🙂 🙂 🙂 . Бархүүг барах уу!!! . Зиак энэ ч яахав. Гол ажилдаа орцгооё. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд Excel программ дээр шүүлт хийх нэгэн техникийг танилцуулахаар бэлтгэсэн. Энэ бол өгөгдсөн хүснэгтэн дотроос тоон утга агуулсан мэдээллийг хэрхэн шүүх талаар юм. Зиак ингээд нийтлэлээ эхэлцгээе.

Мэдээлэл нэгтгэх техник-1

Зиак залуучууд амралтын өдрийн мэнд хүргье. Нэлээд хэд хоногийн өмнө, тодруулбал 2016.10.13-ны өдөр миний бие та бүхнээс мэдээлэл нэгтгэх талаар нэгэн асуулт асуусан билээ. Та бүхэн ч гэсэн өөр өөрийн мэддэг арга техникүүдийг санал болгосон. Миний бие энэ асуудлыг шийдэх талаар 5-аас 6 техник байгаа гэж хэлсэн болохоор өнөөдрийнхөө нийтлэлээр эхний арга техникийг танилцуулая. Мэдээлэл нэгтгэх эхний техник бол SUMIFS функц юм. Та бүхэн ч гэсэн энэ функцийн талаар мэдэж байгаа байх.

Асуудал шийдвэрлэсэн нь (Инженер н.Бат-Эрдэнэ)

Зиак залуучууд, Exceler-үүдэд амралтын өдрийн мэнд хүргье. Та бүхэн сайхан амарч байна уу. Өнөөдөр ажил гайгүй байгаа болохоор нэгэн уншигчынхаа асуудлыг шийдэе гэж бодлоо. Нэлээд дээр манай нэгэн уншигч маань санамсаргүй сонголтын талаар нэг асуултыг өөрийн Facebook group (Engineering software users and developers) дээрээ асууж байсан юм.  Тухайн үед юун Excel, миний амралт маань ид дундаа орж байсан болохоор компьютер асаах ч сонирхолгүй үе таарсан. Одоо ч асуудлынх нь ач холбогдол