Category Archives: Excel функц

Олон нөхцлөөр нийлбэр авах техник

Зиак эрхэм хүндэт EXCELER-үүддээ энэ оройн мэндийг хүргье. Нийтлэл бичсэнгүй нилээд удлаа. Өнөөдөр цаг завтай болсоных нэг нийтлэл бичихээр шийдлээ. Та бүхний ажил төрөл сайн байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллаж байгаад ирлээ. Эрдэнэт хотын МУИС-ын Орхон сургуулийн НББ-ийн тэнхимийн багш, оюунтануудад Санхүүгийн тайлан дахь Excel загварчлалын талаар, мөн Excel хэрэглээний талаар 2 өдрийн хугацаанд сургалт,

HYPERLINK Функц

Зиак урт удаан хугацаанд уулзсангүй. Залуучууд сар шинэ дээ сайхан шинэлэв үү. Бас амралтын өдрүүдийг ая тухатай өнгөрөөж байна уу. Нийтлэл бичсэнгүй нилээд удаан хугацаа өнгөрчээ. Хамгийн сүүлд 2014.01.12-нд "Өгөгдсөн мэдээллийн байршил тодорхойлох" гэсэн нийтлэл бичсэн байна. Миний хувьд өнгөрсөн 1-р сард нэлээд ажлын ачаалал ихтэй өнгөрлөө. Учир нь гэвэл ажил дээр шалгалт шүүлэг орчихоод элдэв янзын тайлан мэдээлэл гарах ажилд дарагдлаа. Ядаж байхад цагаан сарын бэлтгэл ажил давхардаад

Өгөгдсөн мэдээллийн байршил тодорхойлох

За та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргье. Миний хувьд амралтыг ерөнхийдөө гэр зуур өнгөрөөж байна. Өнөөдөр үдээс өмнө хальт гараад НТ шооп (Нарантуул)-р орж хүний хэдэн захиасыг авч, өгөөд явууллаа. Зах дээр хүн, машин хоёроос их юм алга. Дандаа ийм байдаг билүү эсвэл цагаан сар ойртоод ингээд байна уу гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Харин төв захын зүүн талаар машиныг хойш нь нэвт гаргадаг болсон байна лээ. Гэхдээ захын урдаас их машин тэр замаар явж байгаа болохоор

ADDRESS Функц

Зиак та бүхэнд өдрийн мэнд хүргье. Ойрын үед гадаа нилээд хүйтэрч байна шүү. Урьжигдар орой хөдөө яваад, өчигдөр өдөр ирлээ. Шөнө машины градус 33 гэж зааж байна лээ.  Овоо хүйтэн байна лээ шүү. Хөдөө гадаа явахдаа сайн дулаалж яваарай. Бас машиныхаа бүрэн бүтэн байдал, техникийн талыг сайтар шалгаж явах хэрэгтэй шүү. За ингээд ажил тарахаас өмнө нэгэн нийтлэлийг та бүхэнд танилцуулъя. Энэ бол ADDRESS функцийн ажиллах үндсэн зарчмыг танилцуулсан тухай нэгэн нийтлэл юм.

VLOOKUP Функц

Зиак өдрийн мэнд залуучууд. Шинэ он гарах гээд та бүгдийн минь ажил их л байгаа байлгүй дээ. Ялангуяа бүртгэл, санхүүгийн ажилтнуудын ажлын ачаалал эрс нэмэгддэг үе шүү дээ. За тэгээд өнөөдөр шинэ жилээ тэмдэглэх гэж байгаа уншигч нар бас байгаа байлгүй дээ. Тэд нартаа шинэ жилээ сайхан, хэзээ ч мартагдашгүйгээр тэмдгэлж өнгөрүүлээрэй гэж хүсье даа. Гэхдээ сайхан гэдэг үгийг архи дарсаар битгий төсөөлөөрэй. Арих дарснаас болж аймар аймар зүйл болж байгааг сонин хэвлэлээс зөндөө л харах юм.