Category Archives: Excel зөвлөмж

Сөрөг утгатай тоог эерэг утгатай болгох техник

Зиак залуучууд амралтын өдрийн мэндийг хүргье. Ойрд ажил ихтэй байгаа болохоор Excel тал дээрээ анхаарал хандуулж амжихгүй л явна. Энэ байдал он гартал үргэлжлэх юм шиг байна. Гэхдээ та бүхэн санаа зоволтгүй. Завсар зайгаараа ганц нэгэн нийтлэл бичээд л явах болно. Харин та бүхэн өмнөх нийтлэлүүдээ уншаад, өөрсдийгөө хөгжүүлээд байж байгаарай. Манай нэгэн уншигч маань тайлан дээр байгаа сөрөг утгатай тоонуудыг амархан аргаар яаж эерэг утгатай болгох талаар асуусан юм.

Өгөгдсөн он 365 хоногтой юу? эсвэл 366 хоногтой юу?

Зиак залуучууд оройн мэнд. Мөн амралтын өдрийн мэнд хүргье. Өнөөдрийнхөө нийтлэлээр өгөгдсөн он 365 хоногтой юу? эсвэл 366 хоногтой юу гэдгийг хэрхэн шалгах талаар бичихээр шийдлээ. Энэ талаар манай уншигч БОЛД биднээс өмнө нь хэд хэдэн удаа асууж байсан ч миний бие асуултанд хариулж амжаагүй өдийг хүрсэн юм. Хэдийгээр энэ асуулт энгийн мэт санагдавч Excel загварчлалд өгөгдсөн жил 365 хоногтой эсвэл 366 хоногтой гэдгийг ойлгуулах нь чухал юм.

Excel эрсдэл: Текстэн төрлийн тоон утга

Excel программ дээр тоо бол тоо, текст бол текст гэж ойлгодог хүмүүс олон. Тоон утга текстэн утгыг өөр хооронд нь ялгаж салгаагүйгээс болж маш олон асуудлууд үүсдэг. Энэ асуудлаас болж ажлын хариуцлага алдах ч тохиолдол байдаг. Ялангуяа бүртгэл, санхүүгийн хүмүүст энэ асуудал маш их хамааралтай. Тооцоололд ашиглагдаж буй Excel техникийн хувьд алдаа мадаг байхгүй ч тооцоололд ашиглагдаж буй тоон мэдээлэл маань алдаатай байснаас болж ямар нэгэн эрсдэл үүсэх магадлал өндөр байдаг.

Sheet-нд харагдах тэг (0.00) утгыг үл харгадах төлөвт оруулах

Тэг (0.00) утга. Оросоор бол нойл. Энэ үр дүнг зарим тохиолдолд үр дүн биш гэж үзэж, үл харагдах төлөвт оруулах шаардлага хааяа гардаг. Хэрэв танд иймэрхүү асуудал тулгарсан гэж үзвэл та ямар арга хэмжээ авах бэ? Бүх нойл утгуудыг гараар олж устгах уу? эсвэл энэ асуудлыг шийдэх боломжгүй гээд тэр чигт нь хаях уу?. Мэдээж дээрх хоёрын шийдлийн хувьд аль аль буруу шийдэл юм. Учир нь Excel программ дээр нойл утгыг үл харагдуулах төлөвт оруулах хоёр төрлийн арга байдаг.

Бараа материалын өртөг тооцох дундаж өртгийн арга

Зиак та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Миний бие өнгөрсөн хэд хоногт бараа материалын өртөг тооцдог дундаж өртгийн арга дээр суурилсан нэгэн Excel загварыг боловсруулсан. Тус загварыг одоохондоо хэрэглээнд шалгаж, туршиж үзэж байна. Загварыг танилцуулахаас өмнө та бүхэнд бараа материалын дундаж өртгийн арга гэж чухам ямар арга байдаг талаар онолын төвшинд нэгэн нийтлэл бичихээр шийдлээ. Энэ аргын талаар манай нягтлангууд бүгдээрээр мэднэ дээ.