Auto Correction ашиглах нь

Зиак амралтын өдрийн мэндийг хүргье. Та бүхэн өмнө нь Excel программ дээр Auto Correction гэж сонсож байсан уу. Мэдээж зарим нэг нь сонсож л байсан байх. Гэхдээ төдийлөн хэрэглэж үзээгүй байх. Яахав зарим нэг тохиолдолд сонирхож нэг ашиглаж байсан байж магадгүй юм. Миний хувьд ч мөн адил. Нэг их хэрэглээд байдаггүй. Тэгвэл яагаад өнөөдөр Auto Correction-ийг сонирхох болсон тухайгаа товч танилцуулъя. Нэлээд дээр надаас нэг уншигч маань нэг асуулт асууж байсан юм.

“1-Сайн, 2-Дунд, 3-Муу. Тэгвэл A1 нүдэнд 1 гэж бичингүүт A1 нүдэн дээр маань Сайн, A2 нүд дээр 2 гэж бичингүүт A2 нүдэнд дээр дунд гэсэн текстүүдийг хэрхэн гаргадаг бэ? би дээрх байдлаар доош нь цувуулаад бичих гэсэн юм.” гэж асууж байсан юм. Би тухайн үед VLOOKUP функц ашиглахыг зөвлөж байсан. Гэхдээ тухайн нүдэнд шууд 1, 2, 3 гэсэн тоо оруулахад уг тоонуудыг тухайн нүдэндээ яаж Сайн, Дунд, Муу гэсэн текст рүү хөрвүүлдэг юм бол гэж дотроо бас бодож байлаа. Энэ техникийг жоохон судалж байгаад Auto Correction-той холбогдсон юм. Энэ асуудлын талаар та бүхэн дараах хөдөлгөөнт зургаас харж болно.

Javhaa

Одоо дээр асуудлыг хэрхэн шийдсэн тухай танилцуулъя. Мэдээж бид энэ асуудлыг шийдэхэд Excel программын Auto Correction-ийг ашигласан. Яахав Auto Correction ашиглахгүй гэвэл VBA код бичиж болно.

  • Юуны өмнө Excel программын File товч дээр дарж, Option коммандыг өгнө.

AutoC_1

  • Үүсэх Excel Option цонхноос Proofing гэсэн цэсийг сонгож, тус цэснээс үүсэх цэснээс AutoCorrect Options … гэсэн коммандыг өгнө.

AutoC_2

  • AutoCorrect: гэсэн цонх дээр:

Replace талбарт 1,

With талбарт сайн

гэж гараас бичиж оруулна. Үүний дараагаар AutoCorrect цонхны Add коммандын тусламжтайгаар тухайн кодыг Excel программд оруулна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

AutoC_3

  • Дээрх зарчмаар 2, 3 гэсэн тоонуудыг Дунд, Муу гэсэн текстэнд харгалзуулж оруулна.
  • Ингээд OK коммандыг хааж, Excel программын дурын нүд дээр 1, 2, 3 гэсэн тоонуудыг оруулахад автоматаар Сайн, Дунд, Муу гэсэн текстүүд гарах болно.

AutoC_4

Хэрэв 1, 2, 3 гэж бичихэд шууд тоогоороо гараад байвал Excel программыг хаагаад, эргүүлээд нээхэд 1, 2, 3 гэсэн тоонууд текстэнд хөрвөж гарах болно. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. Bayrlalaa ene helseneer hiij uzlee uneheer amar yum bn.Zunduu ih bayrlalaa

  2. Hi Auto Correction-g zuvhun 1 excell huudasand ashiglah bol tohirgoog ni yaj hiih ve? Tanii niitleluudiig unshlaa heregtei niitlel ih bna.

Холбоотой нийтлэлүүд