Өнөөдөр дахиад л сонгуулийн өдөр. Маргааш ч гэсэн сонгуулийн өдөр. Яасан дуусдаггүй сонгууль бэ?. Хайран мөнгө, хайран цаг хугацаа. Аливаа юм хэт туйлширхаараа утгаа алддаг гэдэг нь л энэ байх. Төрийн түшээд нь хэтэрхий улс төржиж, нам засаг гэж туйлшраад байхаар ард иргэд нь ч улс төрчдөд итгэхээ больж, сонгох эрхээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэх ч сонирхолгүй болсон байгаа нь 2012 оны сонгуулиар харагдаж байна. Арай ядан 50%-даа хүрсэн сонгуулийн тойрогийн хэсэгүүд ч зөндөө байгаа. Эдгээр хэсгүүдэд ард иргэд сонгуулиа идэвхтэй өгсөн гэж хэлж болох уу. Үнэндээ тийм биш. Өөрөөр хэбэл 45% ч F үнэлгээ, 50% ч F үнэлгээ. Ёстой хэрэг алга. За за ингээд оршил хэсгээ дуусгая.
Array томьёоны үндсэн ойлголт
Бид MS Excel программд томьёо бичиж үр дүнг гаргахдаа зарим тохиолдолд CTRL+SHIFT+ENTER коммандыг ашигладаг. Яагаад энэ коммандыг заримдаа ашиглаад байдаг талаар зарим уншигч нар маань гайхдаг байх. Үүнд гайхаад байх явдал байхгүй. Энэ бол зүгээр Array томьёоны үр дүнг гаргаж ирэх зорилгоор л ашигладаг. Тэгэхээр Array томьёолол гэж юу бэ гэсэн асуулт урган гарч байгаа юм.
Аrray гэдэг үг нь программчлалын хэлэнд өргөн ашигладаг. Үүнийг Программистууд Массив гэж орчуулан хэрэглэдэг. Иймээс Массив (Array)-тай холбоотой нэгэн тодорхойлолтыг программчлалын нэгэн веб хуудаснаас ишлэн оруулая.
Массив (array) гэдэг нь нэгэн ижил төрлийн, олон тооны өгөгдлийн нэгдэл юм. Массив нь нэртэй (name of array) байна. Массивын бүрдэлд орогч тухайн нэг өгөгдлийг массивын элемент гэнэ. Элементүүд бүгд дугаарлагдсан байна. Элементийн дугаарыг индекс (index) гэнэ. Индекс нь 0-ээс эхлэн тоологдоно.
Массив нь ямар ач холбогдолтой вэ? Их хэмжээний мэдээлэл, төрөл бүрийн статистик өгөгдлийг боловсруулах програмд массив ашиглах нь тун тохиромжтой байдаг.
Массив нь математикийн нэгэн чухал ойлголт болох матрицыг програмчлалын хэлэнд илэрхийлдгээрээ онцгой ач холбогдолтой юм.
Та бүгд ерөнхийдөө Array гэсэн үгний талаар ерөнхий ойлголт авсан байх. Тэгэхээр MS Excel программын хувьд Array томьёолол гэдийг доорх байдлаар тодорхойлж болно. Үүнд:
Ашиглаж буй функцийнхээ аргументад Array авдаг эсвэл нэг зэрэг олон хариу гаргадаг ба тэдгээр хариунуудаа олон тооны нүдэнд тараан байрлуулдаг томьёог Array томьёо гэж нэрлэдэг.
MS Excel программд Array томьёо бичих
За нэр томьёоны хувьд нэг иймэрхүү. Одоо тэгвэл Array томьёоллыг хэрэглээний хувьд энгийн жишээгээр авч үзье. Бидэнд дараах мэдээлэл өгөгдөжээ.
Бид 23х45=1,035; 23×26=598; 23×86=1,978 үр дүнгүүдийг C1:C3 мужид харуулах шаардлагатай. Үнийг бид дараах байдлаар нэг бүрчлэн =A1*B1; =A1*B2; =A1*B3 гэж томьёолж болно.
Эсвэл =$A$1*B1 гэж бичээд шууд доош нь хуулах замаар нийлбэрийг гаргаж болно.
Тэгвэл одоо Аrray томьёоллоор хэрхэн гаргаж авах тухай одоо авч үзье. Өөрөөр хэлбэл ганцхан томьёо бичээд л C1:C3 мужид үрживэрүүдийг гаргая. Үүний тулд дараах алхамыг хийж гүйцэтгэнэ.
- С1:C3 мужийг сонгоно.
- Тэнцүү = тэмдэгийг тавиад =A1*B1:B3 -г бичнэ.
- Эцэст нь Ctrl+Shift+Enter комманд өгөхөд C1:C3 мужид үрживэрүүд гарч ирэх болно.
Дээрх үйлдлийг дараах зургаар дүрслэн үзүүлэв.
Дээрх томьёоны үр дүнг доорх зурагт үзүүлэв.
С1, C2, C3 нүднүүд бүгд ижил =A1*B1:B3 томьёотой болсон ба Formula Bar хэсэгт томьёог {=A1*B1:B3 } гэж харуулсан байна. Энд бичигдсэн томьёо {} хаалтаар хашигдсан байгааг та бүгд анзаарч биз. Энэ нь уг томьёо Array томьёо гэдийг илэрхийлж байна.
Аrray томьёог бичихдээ {} хаалтыг гараар оруулж өгч болохгүй. Энэ хаалт нь өөрөө автоматаар үүсдэг. Тиймээс Array томьёогоо бичээд л шууд Ctrl+Shift+Enter коммандыг өгөхөд л хангалттай.
Аrray томьёоллыг энгийн томьёололд хөрвүүлэх
Мэдээж энгийн томьёо болон Array томьёонууд бичигдэхдээ MS Excel программын стандарт томьёонууд адилхан л ашиглаж байгаа. Гэхдээ энэхүү хоёр томьёолол нь чиг үүргийнхээ хувьд ялгаатай. Энэхүү ялгааг та бүхэн доорх тайлбараар олж харах болно.
Дараах зурагт үзүүлсэн томьёолол бол Array томьёолол.
энэхүү томьёоллыг энгийн томьёололд хөрвүүлэе. Үүний тулд:
- С1:C3 мужийг сонгоно
- F2 товчийг дарна
- Ctrl+Enter коммандыг өгнө. Үр дүн дараах зурагт үзүүлсэнээр гарна.
Аrray томьёоны үр дүн орвонгоороо өөрчлөгдсөн байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Иймээс энэ хоёр томьёоллын гол ялгаа энэ юм.
Санамж
Excel программд Array томьёог нэг нэгж гэж үздэг учраас томьёонд ашиглагдсан array-н утгуудыг хэсэгчилэн зөөх, устгах боломжгүй. Хэрэв та Array томьёог засварлах шаардлага гарсан бол тус томьёог бүхэлд нь сонгож байж засвар орох боломжтой.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ …
За ингээд өнөөдөртөө дуусгая. Би ер нь аливаа нийтлэлийг хэт их, хэт нуршуу бичихээс зайласхийдэг. Ер нь ямар ч нийтлэлийн агуулга товч бөгөөд ойлгомжтой байх нь л хамгийн чухал. Гэтэл миний бичсэн сүүлийн хэд хэдэн нийтлэлүүд маань хэтэрхий сунжраад байгаа болохоор 2, 3 хэсэг тасалж бичиж байгаа болно.
Сэтгэгдэл үлдээх
бая
рлалаа
hi,
Array tomto bichiheer zovhon ehnii nud C1 deer l utga ni garch bna, C2 C3 utgiig yaj gargah ve
thnks