ARRANGE & WORKSPACE-ийн хослол

Зиа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Гадаа ч ойрын үед сайхан дулаараад ёстой NICE гэдэг нь байна. Гэхдээ үүнд баярлаад гадуур дотуурах хувцасаа нимэглэх арай болоогүй шүү хүмүүсээ. Ядаж гурван сар дундаа орог. Уул үзээгүй байж хормой шуух …. гэдэг зүйр үг шиг жоохон дулаарна уу үгүй ю хамаг хувцасаа тайлаад тавьчихсан залуучууд зөндөө гадуур явж байна шүү. За энэ ч яахав хувь хүмүүсийн асуудал байх. Харин би өөрөө гол асуудалдаа орьё. Надад өдөр тутам ашигладаг, өөр хоорондоо холбоотой хэд хэдэн Excel файл байдаг юм.

Би эдгээр файлуудыг хэрхэн зохион байгуулалтанд оруулж ашигладаг талаараа өнөдөөр бичие гэж бодлоо. Ер нь олон файлтай зэрэг ажилладаг хүмүүс эхнээсээ л зөв зохион байгуулалттай ажиллахгүй бол нэг л мэдэхэд хөл толгой нь мэдэгдэхгүй, хэдэн MS Excel файлтай болчихдог тал бий. Энэ зохион байгуулалт гэж яриад байдагийн учрыг одоо тайлая.

Би өөр хоорондоо холбоотой гурван файлтай зэрэг ажиллдаг. Энэхүү гурван файлыг нэг дэлгэц дээр зэрэг харвал их тохиромжтой харагадаа байдаг юм. Иймээс гурван файлаа нэг дэлгэц дээр зэрэг харуулахын тулд бид MS Excel программын View хуудаснаас Arrange All коммандыг ашиглана. Энэ талаар доорх зурагт үзүүллээ.

Мэдээж Arrange Windows цонх дахь сонголтуудаар өөрт нийцтэй хэлбэрийг сонгоно. Доорх хөдөлгөөнт зурагт дэлгэрэнгүй зүүллээ.

За энэ ч яахав нэгэнт нээгдсэн байгаа Workbook-үүдийг нэг цонхонд зохион байгуулж байгаа нь энэ юм. Тэгвэл одоо эдгээр олон Excel файлуудаа хэрхэн групплэх талаар авч үзье.

1. Өдөр тутам ашигладаг бүх Excel файлыг нээнэ.

2. MS Excel программын View хуудаснаас Svae Workspace коммандыг өгнө.

Save Workspace button - Excel ribbon

3. Workspace-д нэр өгч хадгалана. Ингээд л болоо доо. Нээх их төвөгтэй асуудал биш байгаа биз.

Одоо та нэр өгч хадгаласан байршилд очоод файлыг нээхэд тухайн workspace-д орсон бүх Excel файлууд автоматаар нээгдэх болно.

За та бүгд туршаад үзээрэй. Маш энгийн бөгөөд амархан зөвлөмж шүү. Та бүхэнд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд