Мэдээллийг Drop Down листээр шүүх

Та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргье. Ажил хөдөлмөрүүд нь сайн л биз дээ. Ойрын өдрүүдэд гадаа дулаараад сайхан л байна. Гэхдээ маргааш цас орж магадгүй юм шиг байна да. Тэнгэр бүүдийгээд л нэг л цас орох шинжтэй. Ойрд нэгэн жижигхээн компанийн санхүүг төвөхнүүлэх гээд жоохон ажил ихтэй байлаа. Долоо хоногтоо л нэг нийтлэл бичиж байна да. Гэхдээ яахав хоосон байснаас л дээр байх. Та бүгд өмнөх нийтлэлүүдээ уншаад, судлаад, туршаад байж байгаа байлгүй дээ. За ингээд гол асуудалдаа орцгооё. Өнөөдрийн нийтлэл бол бидний сайн мэдэх Drop Down листийг ашиглаж хэрхэн шүүлт хийх тухай юм.

Та бүгд Drop Down листний талаар сайн мэднэ байх. Бид өмнө Drop Down лист үүсгэх талаар хоёр ч нийтлэл оруулсаныг сайн санаж байна. Уншиж амжаагүй нэг нь ЛИНК1, ЛИНК2 -оос уншиж болно шүү. Эрх нь нээлттэй ккк 🙂 . Зиа өнөөдрийн нийтлэлийн ерөнхий агуулагыг дараах хөдөлгөөнт зургаар илэрхийлье.

Бидэнд дараах мэдээлэл өгөгдөжээ. Үүнд:

Энэхүү мэдээллийг ашиглан Drop Down листээр шүүлт хийе. Юуны өмнө бид Drop Down лист үүсгэнэ.

DROP DOWN ЛИСТ ҮҮСГЭХ

1. А9 нүдийг сонгож, шар өнөөр будаад хүрээлнэ.

2. Data хуудасны Data Tools хэсгээс Data Validation коммандыг өгнө

3. Data Validation цонхноос List сонголтыг хийнэ.

4. Data Validation цонхны Source талбарт 140XL, 150XL, 160XL гэж гараар бичиж оруулна.

5. OK коммандыг өгсөнөөр A9 нүдэнд Drop Down лист үүсэх болно.

ТОМЬЁО БИЧИХ ПРОЦЕСС

1. А11:C11 мужижд Amount, Inch, Size гэсэн толгой гарчигуудыг бичнэ.

2. А12 нүдэнд дараах томьёог бичнэ. Энд бичигдсэн томьёонууд Array төрлийн томьёо тул үр дүнг CTRL+SHIFT+ENTER коммандаар гаргана.

=IFERROR(INDEX($B$2:$B$7,SMALL(IF($A$9=$A$2:$A$7,MATCH(ROW($A$2:$A$7),ROW($A$2:$A$7)),””),ROW(A1))),””)

B12 нүдэнд дараах томьёог бичнэ.

=IFERROR(INDEX($C$2:$C$7,SMALL(IF($A$9=$A$2:$A$7,MATCH(ROW($A$2:$A$7),ROW($A$2:$A$7)),””),ROW(A1))),””)

C12 нүдэнд дараах томьёог бичнэ.

=IFERROR(INDEX($D$2:$D$7,SMALL(IF($A$9=$A$2:$A$7,MATCH(ROW($A$2:$A$7),ROW($A$2:$A$7)),””),ROW(A1))),””)

3. Дээрх томьёог бичсний дараагаар A12:C12 мужийг A28:C28 хүртэл хуулна.

Хэрхэн яаж хуулах бэ?

1. A12:C12 мужийг сонгоно.

2. Copy (Ctrl+C)

3. A13:C28 мужийг сонгоно.

4. Paste (Ctrl+V)

Ингээд л болж байна да. Дараагийн нийтлэлээр энэхүү томьёо хэрхэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно. Та бүхний шинэ долоо хоногийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд