Зиак Эрхэм Exceler-үүдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая. Та бүгдийн ажил төрөл сайн биз дээ. Ярьж хөөрөх зүйл их л байгаа байлгүй дээ. Миний бие Excel-ийн бус ажлаа хийгээд цаг завгүй муутай болсоон. Үүний улмаас Excel-ийнхээ ажил дээр анхаарал бага хандуулж байгаадаа та бүхнээс хүлцэл өчье. Гэхдээ би энэ хугацаанд бас зүгээр суугаагүй. Зарим нэг загваруудаа засаж, залруулж худалдаанд гаргахад бэлэн болгоод байна. Та бүхэн сонирхож байж магадгүй юм. Энэ бол COST-XL (тун удахгүй) загвар буюу агуулахаас зарлагадсан бараа материалын өртөг тооцоолуур юм. Тун удахгүй та бүхэнд энэ загварынхаа талаар танилцуулах болно. Зиак миний хувьд нэг иймэрхүү сонинтой. Одоо гол ажилдаа орцгооё.
Тун удахгүй нягталн бодогчид болон санхүүчид биднийг нэгэн том ажил хүлээж байна. Энэ бол хагас жилийн санхүүгийн тайлан гаргах ажил юм. Энэ ажил эхлэхэд ердөө 30 гаруй хоног үлдлээ. Яагаад том ажил бэ? гэхээр нягтлан бодогчид, санхүүчид бидэнд хагас жилийн тайлан гаргахад ердөө 5-6 хоногийн хугацааг өгдөг. Учир нь 7 дугаар сард үндэсний их баяр наадам болон амралт зугаалагын үе эхлэдэг. Хэдийгээр санхүүгийн тайланг хүлээлгэн өгөх хуулийн 7 дугаар сарын 20-ны өдөр байдаг ч бид 7 дугаар сарын 10-ны өдөр гэхэд бүх тайлан мэдээг гаргах шаардлагатай болдог. Иймээс та бүхэнд хагас жилийн тайлан гаргах ажлаа эртнээс төлөвлөж, баримт материалаа цэгцэлж байгаарай.
Энэ асуудалтай уялдуулаад манай сайтын зүгээс “САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ БА АВТОМАТЖУУЛТ” сэдвийн хүрээний сургалтаа 2017 оны 6 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Энэхүү сургалтанд Нягтлан бодогч, Excel автоматжуулалт, Excel загварчлал сонирхогч, судлагч хэн бүхэн хамрагдах боломжтой. Мэдээж сургалтанд хамрагдсан хүмүүс манай сайтын зүгээс гаргасан МАКРО-XL номыг хөнгөлттэй үнээр худалдан авах боломжтой байгаа шүү. За ингээд сургалтынхаа хөтөлбөрийг танилцуулая.
1. Сургалт хэнд зориулагдав:
Шинэчилсэн хөтөлбөрийн хүрээн дэхь сургалт нь дараах Excel хэрэглэгч нарт зориулагдсан болно. Үүнд:
- Санхүүгийн тайлан гаргадаг нягтлан бодогч нар
- Excel загварчлал, хөгжүүлэлт сонирходог Excel хэрэглэгч нар
- Excel автомажуулалт, макро сонирходог Excel хэрэглэгч нар
- Excel программын ахисан эзэмшихийг хүсч байгаа бүх Excel хэрэглэгч нар
2. Та уг сургалтанд хамрагдсанаар:
Та энэ сургалтанд хамрагдсанаар дараах ур чадварыг эзэмших болно. Үүнд:
- Excel автоматжуулалт буюу макро бичилтийн үндсэн техникийг эзмшинэ.
- Excel загварчлалд өргөн ашиглагддаг томьёо функцийн хэрэглээний талаар судлана.
- Санхүүгийн тайлан гаргах процессийг нарийвчлан судлаж, Excel автоматжуулалтын хэрэгсэлүүдтэй хэрхэн хослуулж загварчлах арга техникийг эзэмшинэ.
- Data Validation, Conditional Formatting, Sort, Advanced Filter гэх мэт хэрэгсэлүүдийг хэрхэн үр дүнтэйгээр ашиглаж, Excel загварчлалд ашиглах ур чадварыг нэмэгдүүлнэ. Мөн Sheet хамгаалалтын техникийг давхар судлана.
3. Таны зүгээс бэлтгэл ажил:
- Та сургалтанд NOTEBOOK-тэй ирнэ. Мөн хулгана, цэнэглэгч хоёрыг заавал авчирна. Учир нь Excel загварчлал автоматжуулалтай холбоотой нарийн техникүүд хийгдэх учраас хулганын оролцоо зайлашгүй шаардлагатай байдаг.
- Таны NOTEBOOK-нд Excel 2007, 2010, 2013, 2016 хувилбаруудаас аль нэг нь суусан байх шаардлагатай.
- Таны NOTEBOOK-ний үйлдлийн систем WINDOWS байх ёстой.
- Сургалтанд МАCBOOK тохиромжгүй байдаг тул та бүхэн энгийн NOTEBOOK-тэй ирээрэй.
- Эцэст нь хэлэхэд NOTEBOOK-нийхээ хэвийн ажиллагааг сайтар шалгаарай. Сургалтанд ирээд NOTEBOOK нь ажиллахгүй, гацах, унтрах зэрэг асуудлууд гарч байсан учраас энэхүү санамжийг орууллаа.
4. Сургалт зохион байгуулах газар
Сургалт 100 айлын авто замын уулзварын баруун хойд талд, төв зам дагуу байрлах (Монголын хэвлэлийн хүрээнгийн зүүн талд) “БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ИХ ДЭЛГҮҮР” гэсэн хаягтай 6 давхар шар байшингийн 6 давхарт, 602 тоотод зохион байгуулагдана. Тус барилгын баруун талын хаалгаар орно. Дараах зурагнаас орох хаалгыг хараарай.
5. Сургалт болох өдөр, үргэлжилэх хугацаа
“Санхүүгийн тайлангийн Excel загварчлал ба Excel автоматжуулалтын техник” сэдвийн хүрээн дэх сургалт 2017 оны 06 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд 10 цагаас 14 цагийн хооронд зохион байгуулна. Сургалтын үргэлжилэх хугацаа нийт 6-өөс 7 цаг байна.
Сургалтанд хамрагдах хүмүүсийн тоог 25 хүнээр хязгаарлана.
6. Сургалт болох өдөр, үргэлжилэх хугацаа
7. Сургалтын төлбөрийн нөхцөл
Сургалтын төлбөр нэг хүний 70,000 төгрөг байна. Төлбөрийг:
- ХААНБАНК-ны 5028178259
- ТӨРИЙН БАНК-ны 340003851306
- ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны 452578445
тоот дансуудаар хүлээн авна. Төлбөр хүлээн авагч нь М.ЖАВХЛАНТӨГС байна. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр сургалтанд суух хүний регистерийн дугаар, овог нэрийг бичнэ.
Хэрэв төлбөр төлөг ч нь Мобайл банк ашиглан төлбөр хийсэн тохиолдолд 89800946 утсанд холбогдож, төлбөр хийсэн хүний овог нэр, регистерийн дугаарыг тэмдэглүүлнэ.
8. МАКРО-XL ном
Та бүхэн энэхүү сургалтанд хамрагдсанаар тус сургалттай холбоотой, сургалтын хөтөлбөрийн 90 хүртэл хувийг автоматжуулахад ашигласан Excel программын макро коммандыг хэрхэн ашиглах тухай өгүүлсэн МАКРО-XL номыг хөнгөлттэй үнээр буюу 20,000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм. МАКРО-XL ном нь номын дэлгүүрүүдэд 29,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа болно. Та бүхэн энэхүү номны талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
9. НЭМЭЛТ ТАЙЛБАР: ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭН ДЭХ ЗАГВАРЧЛАЛЫН ХӨДӨЛГӨӨНТ ЗУРАГНУУД
Энгийн макро бичилт, динамик макро бичилтийн техникүүд
Данс үүгэх процесс
Гүйлгээ хийх процессийг загварчлах
Ерөнхий журнал болон дансдын хоорондын холболтын загварчлал
Дансны хуулга гаргах процессийг загварчлах
Сэтгэгдэл үлдээх
Sain bn uu ene surgaltand 3 hvn suuh gsn yumaa angi dvvrgelt hed we
Кейс3-г буруу оруулчихлаа дахиж яаж эхлүүлэх билээ,буруу хийсэн өгөгдөл өө яаж устгах вэ?
Одоо хэзээ сургалт явах вэ ?