Нэг товч, нэг график

Зиа сайн байцгаануу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өчигдөрийн нийтлэлээр бид бүгд Excel программын график хэрэгсэлтэй холбоотой нэгэн нийтлэлийг авч үзсэн. Өнөөдрийн нийтлэлээр мөн л Excel программын график хэрэгсэлтэй холбоотой нийтлэл авч үзэх болно. Энэ бол “Нэг товч Нэг график” гэсэн нийтлэл юм. Нэрнээсээ л ойлгомжтой байгаа биз. График үүсгэхийн тулд нэг товч дарахад л хангалттай. Харин хэрхэн яаж гэдэг асуултанд одоо бүгдээрэй хариулцагаая. Маш энгийн, маш хялбар байх болно.

Бидэнд дараах мэдээлэл өгөгджээ.

One_touch1

Дээрх мэдээллээр график байгуулцгаая. Үүний тулд:

  1. =A1:B4 мужийг сонгоно.
  2. Компьютерийн гараас F11 товчийг дарна.

Үүний үр дүнд дараах график үүсэх болно.

One_touch2

Энд нэг зүйлийг сануулахад үүссэн график Chart гэсэн нэртэй хуудсанд байрлах болно.

Та бүхэн нэг зүйлийг бодож байгаа байх. Хэрэв бид өөр төрлийн график үүсгэх шаардлагтай болсон бол яах бэ гэдэг асуулт байна. Жишээлбэл бид PIE буюу дугуй хэлбэртэй график үүсгэх хэрэгтэй болсон бол яах бэ?. Бидний дээр дурдсан зааварчилгаагаар явбал COLUMN хэлбэрийн л график үүсэх болно.

Энэ байдлыг арилгахын тулд та график байгуулахаасаа өмнө дараах зааварын дагуу Excel программын график хэрэгсэлд нэмэлт тохиргоог хийгээрэй.

Нэг: Excel программын INSERT цэсний Charts хэсгийн баруун доод буланд байрлах сум дээр дарж, INSERT Chart цонхыг нээнэ.

One_touch3

Хоёр: Insert chart цонхноос графикын төрлийг сонгож, Set as default chart товчийг дарна. Default chart гэдэг нь графикын хэлбэрийг анхны төлөв гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл F11 товчоор график байгуулахад шууд үүсэх график хэлбэр юм.

One_touch4

Зиа ингээд F11 товчоор хүссэн графикаа байгуулах боломжтой боллоо. Та бүхэн туршаад үзээрэй амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд