Аливаа мэдээллийг өөр хооронд нь харьцуулж харах нэг арга бол график хэрэгслийг ашиглах явдал юм. Өөрөөр хэлбэл харьцуулах гэж буй хоёр мэдээллийг нэг график дээр зэрэг байгуулна гэсэн үг. Ижил төрлийн хоёр үзүүлэлтийг нэг график дээр байгуулах процесс тийм хэцүү биш. Бүх мэдээллийг идэвхжүүлээд, графикын төрлийг сонгох коммандыг өгөхөд л бидний мэдээлэл нэг графикт зэрэг харагдах болно. Жишээлбэл бидэнд дараах зурагт харуулсан мэдээлэл өгөгдсөн байна.
Дээрх мэдээллийг харьцуулж, нэг график дээр байгуулая. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Дээрх жишээний мэдээлэл нэгэн төрлийн мэдээлэл учраас нэг график дээр харьцуулан харахад ойлгомжтой харагдаж байна. Тэгвэл хоёр өөр төрлийн үзүүлэлт өгөгдсөн бол тэрхүү хоёр үзүүлэлтийг яаж нэг график дээр дүрслэн харах бэ гэсэн асуулт урган гарч ирнэ.
Жишээлбэл нэг үзүүлэлт нь зээлийн багц, нөгөө үзүүлэлт нь зээлдэгчийн тоо гэсэн хоёр үзүүлэлт өгөгдсөн байна. Мэдээллийг дараах зурагт үзүүлэв.
Өгөгдсөн мэдээллүүдийг нэг график дээр дүрслэн харая. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Дээрх график маш ойлгомжгүй харагдаж байна. Учир нь зээлийн багцын мэдээлэл хэдэн арван саяар хэмжигдэж байхад зээлдэгчийн тоо дөнгөж хоёр гурван мянгаар хэмжигдэж байна. Иймээс зээлдчгийн тоо графикын тэнхлэгийн дагуу ямар нэгэн өөрчилөлтгүйгээр харагдаж байна. Энэ асуудлыг бид 2 тэнхлэгт графикаар шийднэ.
Хоёр тэнхлэгт график үүсгэхийн тулд та бүхэн дараах зааварыг дагаарай. Үүнд:
- Бүх мэдээллийг идэвхжүүлнэ. Манай жишээний хувьд A1:C14 мужийг идэвхжүүлнэ.
- Insert хуудаснаас график төрлийг сонгож, график байгуулна. Өөрөөр хэлбэл дээр зурагт үзүүлсэнтэй адил графикыг байгуулна.
- Графикт өөрчлөлт нь харагдаж буй график үзүүлэлтийг идэвхжүүлж, сонгоно. Манай жишээний хувьд Зээлийн багц гэсэн үзүүлэлтийн графикыг идэвхжүүлж сонгосон.
- Доошоо сум дарах замаар хэвтээ тэнхлэгийн дагуу наалдан байрласан графикыг идэвхжүүлнэ.
- Идэвхжүүлсэн график дээр хулганын баруун товчийг дарж, Format Data Series … коммандыг өгнө.
- Үүсэх цэснээс Secondary Axis сонголтыг хийж, Close коммандаар цэсийг хаана.
Ингээд л 2 тэнхлэгтэй график маань үүснэ. 2 тэнхлэгт графикыг дараах зурагт үзүүлэв.
Хоёр тэнхлэгт график маань өмнөх графикаас илүү дээр харагдаж байгааг та бүхэн харж байна. Ингээд л болоо доо та бүхэнд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
Sain baina uu? Busdad tustai hicheel oruulj buid talarhaj bn. Ulam undur amjilt husie. Ene jisheen nemeed zeeliig hariutsaj bui ajiltnii toog bagtstai uyalduulj ussun bhar oruulbal 3 uur uzuuleltig haritsuulj haruulah bolomjtoi yu?
yg haij bsan hicheel bn bayarlalaa
Баярлалаа. Би ч бүр дурлаад байгаа шүү. Энэ excel гээч юманд
neg ym chadahgui haigaad l orood ireheer baij baidag. bayrlalaa. ulam ih amjilt husie
маш их баярлалаа excel.mn
bayarlalaa mash ih heregtei medeelel bn
sain bnu, heregtei hicheeluud oruuldagt bayarlalaa.
1 sanal bnaa. Hicheelg haraad dagaj hiihed ene hicheeliin jishee file ni hajud excel attach-r bval dagaj hiiged surahad duhum boloh yum bn.
Sanaliig huleen avna gedegt naidaj bn.:)