100 АСУУЛТ, 100 ХАРИУЛТ (ШИНЭ БҮТЭЭЛ)

Зиак эрхэм Exceler-үүдэд амралтын өдрийн мэндийг хүргэе. Бид 2014 онд “100 Асуулт, 100 Хариулт” нэртэй нэгэн бүтээлээ та бүхэндээ танилцуулж байсан билээ. Тус номны маань хэвлэсэн нөөц дууссан байсан тул бид дахин хэвлэлтэнд оруулж, өнөөдөр та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд 100 Асуулт, 100 Хариулт номныхоо талаар дахин танилцуулахаар шийдлээ. Та бүхэн энэхүү номыг 2014 онд бичигдэж байсан ном учраас агуулагын хувьд хуучирсан гэж ерөөс ойлгож болохгүй. Учир нь Excel техник хэзээ ч хуучрахгүй, байнга л хэрэглэгдэж байдаг. Миний Excel загварчлалд өнөөдөр хүртэл ашиглагддаг техникүүд ч гэсэн энэхүү номонд агуулагдаж байгаа учраас энэхүү номыг хуучирсан агуулагатай ном гэж ойлгож болохгүй юм.

Эцэст нь уншигч та бүхэн миний энэхүү бүтээлтэй танилцаж, таны ажил мэргэжилд жаахан ч болтугай нэмэх болох зүйлийг олж авах болов уу гэж найдаж байна. Таны сурч боловсрох хүсэл эрмэлзэлд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Book_cover


100 Асуулт, 100 Хариулт номны тухай

Бидний боловсруулсан 100 Асуулт, 100 Хариулт хэмээх энэхүү ном маань Excel программд дээр тулгарсан аливаа асуудлыг ямар техникүүдийг ашиглаж, хэрхэн шийдвэрлэх тухай өгүүлсэн ном юм. Номонд Excel хэрэглэгч нараас ирүүлсэн 100 асуултыг хамруулж, хариултыг өгсөн тул номны нэрийг  100 Асуулт, 100 Хариулт гэж нэрлэсэн болно.

Номны агуулагын хувьд Excel тохиргоо, функц, хэрэгсэлүүд, VBA-г ашиглаж, Excel программ дээр тулгарсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд түүнтэй холбоотой жишээ кейсүүдийг оруулсан болно. Тодруулбал энэхүү бүтээл маань нийт 8 бүлэгтэй, 100 асуулттай 200 хуудастай бүтээл болсон билээ.

Номны ерөнхий агуулга буюу багцалсан 8 бүлгийн гарчгийг дараах зурагт үзүүлэв.

Бид энэхүү номонд 2011 оноос хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд, excelmetrics@gmail.com хаяганд ирүүлсэн асуулт, Facebook хуудсаар дамжуулан асуусан асуулт, сургалт, семинар зохион байгуулах явцад асуусан асуулт, ойр дотны найз нөхдөөс ирсэн асуулт, шийдлүүд зэргийг нэгтгэж, 100 асуултыг боловсруулж, тэдгээрт хэрхэн хариулт өгч, шийдвэрлэсэн тухайн нийтлэлүүдийг бичсэн болно. Тус номонд асуудлыг шийдлийг харуулсан видео болон жишээ файлыг CD-нд бичиж хавсаргасан.

Номонд гарч буй нийтлэлүүд та бүгдийн хэрэгцээ шаардлагад яг таг нийцэх эсэх талаар бид хэлж мэдэхгүй боловч нийтлэлд ашиглагдаж буй арга аргачлалуудыг сайтар судалж, өөрийн хийж буй тооцоолол, загварчлалдаа ашиглах нь илүү үр дүнтэй байх болно гэдийг анхаараарай. Танд амжилт хүсье.


100 Асуулт, 100 Хариулт үнийн санал

Уг ном маань номын дэлгүүрүүдэд байршиж эхлээгүй байгаа тул номны дэлгүүрүүдэд зарагдах үнэ тодорхойгүй байна. Хэрэв биднээс худалдаж авсан тохиолдолд 25,000 төгрөгөөр худалдан авах боломжтой ба энэ тохиолдолд бид хүргэлт хийж өгөх болно. Та 100 Асуулт, 100 Хариулт номыг хүргэлтээр авахыг хүсвэл энэхүү нийтлэлийн 100 Асуулт, 100 Хариулт номны захиалга өгөх” зураг дээр дарж, захиалга урьдчилан өгч болно.

Мөн Тус номыг интернэтээр захиалахаас гадна 9191-2010 утсаар мөн 8888-0946 утсаар холбогдож, шууд захиалан авах боломжтой.


100 Асуулт, 100 Хариулт ном хэнд зориулагдав

Энэхүү бүтээл маань Excel программ дээр ажиллаж сурахыг хүсч байгаа мянга, мянган Excel хэрэглэгч нарт зориулсан анхан шатны мэдлэг, Excel томъёоллыг гүнзгийрүүлэн судлахыг хүсч байгаа зуу, зуун Exceler-үүдэд зориулагдсан билээ. Иймээс та бүхэн номонд агуулагдаж буй Excel техник, жишээ кейсийг залхууралгүйгээр нарийвчлан судлаж, өөрсдийн ажил мэрэгжилтэйгээ хослуулж ашиглана гэдэгт итгэлтэй байна.


Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд