Өнгөөр эрэмблэх техник

Зиак, Крантинтай өдрийн мэнд хүргэе. Крантинд орж байж л нийтлэл бичих зав гарлаа. Гэхдээ цаашдаа нийтлэлээ бичиж эхэлнээ. Нээрээ сая юм бичих гэсэн чинь сошил ертөнцөд яваад байгаа зөв бичих хэв маягууд толгойнд орж ирээд үг үсгээ бодсоор байгаад нэлээдгүй хугацааг өнгөрөөчихлөө. Эцэс сүүлд нь юу ч бодохгүй, өмнөх тэмпээрээ бичих нь миний хувьд зөв мэт санагдлаа. Буруу зөрүү бичсэн бол урьдчилаад та бүхнээсээ хүлцэл өчье. Зиак, өнөөдрийнхөө нийтлэлээр Sort коммандыг ашиглаж, өнгөөр яаж эрэмблэх тухай техникийн зөвлөмжийг та бүхэндээ өгье.


Үүссэн асуудал:

Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна. Энэ мэдээллийг С багана буюу теллерийн нэрээр, шар өнгөөр будсан тэмдэглэгээгээр эрэмблэх шаардлага гарсан.

Өөрөөр хэлбэл мэдээллийг дараах зурагт үзүүлсэн хэлбэрт оруулах шаардлага гарчээ.

Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар одоо та бүхэндээ танилцуулая.


Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Нэн тэргүүнд өгөгдсөн мэдээллийг сонгож /Манай жишээний хувьд A1:D26 мужийг сонгосон/, Data цэснээс Sort коммандыг өгнө.  Үүний үр дүнд Sort цонх нээгдэх ба тус цонхонд дараах зурагт үзүүлсэн тохиргоог хийнэ.

  1. Sort цонхны Column нүдэнд мэдээллийн сангийн өнгөөр будсан талбарыг сонгож оруулна. Манай жишээний хувьд Теллер талбарыг сонгоно.
  2. Sort On нүдэнд нүдний өнгөөр эрэмблэлт буюу Cell Color сонголтыг хийж оруулна.
  3. Order нүдэнд сонгосон талбарт ямар ямар өнгөнүүд байгаа нь тодорхойлогдох бөгөөд тус өнгөнөөс ямар өнгөөр эрэмблэхийг зааж өгнө. Манай жишээний хувьд Шар өнгийг сонгосон болно. Мөн өнгөөр будсан мэдээллийг мэдээллийн сангийн дээд хэсэгт байрлуулж эрэмблэх бол On Top сонголтыг хийнэ. Эсрэгээрээ мэдээллийн сангийн доод хэсэгт байрлуулах бол On Bottom сонголтыг хийнэ.

Ингээд OK коммандыг өгөхөд бидэнд өгөгдсөн мэдээлэл өнгөөр эрэмблэгдэж, шараар будсан мэдээллүүд мэдээллийн сангийн дээд хэсэгт байршсан байх болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.


Өөр нэгэн кейс:

Бидэнд мэдээлэл дараах хэлбэртэй өгөгдсөн байна. Өөрөөр хэлбэл сонгосон мэдээллийг 2 өнгөөр будаж тэмдэглэсэн байна. Бидний зорилго бол шар өнгөөр будсан мэдээллийг мэдээллийн сангийн дээд хэсэгт, улаан өнгөөр будсан мэдээллийг шар өнгөтэй мэдээллийн доод хэсэгт байрлуулж эрэмбэлэх шаардлага гарсан. Энэ тохиолдолд асуудлыг хэрхэн яаж шйидвэрлэх талаар одоо авч үзье.

Юуны өмнө өмнөх үйлдэлтэй адилаар A1:D26 мужийг сонгож, Data цэснээс Sort коммандыг өгнө. Үүсэх Sort цонхонд дараах зурагт үзүүлсэн тохиргоог хийнэ.

Add Level коммандаар эрэмблэх талбарыг нэмэгдүүлнэ. Дээд хэсэгт шар өнгийг оруулах учраас эхний эрэмблэх талбарт шар өнгийг сонгосон. Удаах талбарт улаан өнгийг сонгосон. Ингээд OK коммандыг өгөхөд  мэдээлэл Шар, Улаан өнгөөр эрэмблэгдсэн байх болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Ингээд л бидний хүссэн үр дүн бэлэн боллоо. Амархан байгаа биз. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд