Ижил агуулгатай хоёр листийг өөр хооронд нь харьцуулна гэдэг бол туйлын хүнд асуудал. Ялангуяа лист дэхь мэдээлэл их хэмжээтэй байвал бараг бүтэшгүй асуудал болдог. Ер нь листийг харьцуулах гол зорилго нь харьцуулж буй хоёр листэнд ижил, давхардсан мэдээлэл байгаа эсэхийг тодорхойлоход оршдог. Тэгэхээр танд 2 листийг харьцуулах зайлашгүй шаардлага гарсан бол та юуны өмнө давхардсан мэдээлэл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хоёрдугаарт хичнээн ширхэг мэдээлэл давхардан орсон байгаа мэдэх нь зүйтэй болов уу. Иймээс энэ удаагийн нийтлэлээр өгөгдсөн хоёр листэнд хичнээн ширхэг давхардсан утга байгааг хэрхэн тодорхойлох талаар авч үзэх болно.
Бидэнд дараах зурагт үзүүлсэн хоёр лист өгөгдсөн байна. Үүнд:
Тэгэхээр дээрх хоёр листэнд давхардсан мэдээлэл байгаа эсэхийг нүдээр харан шалгая. Өгөгдөл цөөхөн учир бид үүнийг хялбархаан харж чадна. Өөрөөр хэлбэл List1-т байгаа GG, HH, II, JJ, BB гэсэн мэдээлэлүүд List2-т байна. Нийт 4 утга өгөгдсөн хоёр листэнд давхардаж байна. Хэрэв энэ мэдээлэл их хэмжээтэй байсан бол бид үүнийг нүдээр харж тодорхойлж чадахгүй. Чаддаг байлаа ч их хугацаа шаардана. Иймээс одоо дээрх асуудлыг хэрхэн томьёожуулах талаар авч үзье.
Томьёожуулан ерөнхий процедур нь Лист1-ийн утгуудыг нэг бүрчлэн Лист2-н утгуудаас хайж олоод үүний дараагаар хайж олсон үр дүнг тоолох явдал юм. Бид энэхүү томьёололд MATCH, COUNT функцүүдийг ашиглах болно. MS Excel програамын MATCH функц нь өгөгдсөн утгыг тодорхой муж дотроос хайж олоод хэд дэхь утга дээр байгааг тодорхойлдог функц юм.
MATCH функцийг ашиглан Лист1-н утгуудыг Лист2-с хайж олоё. Энэ нөхцөлд MATCH функцийг Array хэлбэрээр ашиглана. Иймээс томьёоны үр дүнг ctrl+shift+enter коммандаар гаргаарай.
Дээрх зургаас харахад Лист1 дэхь BB утга Лист2-н 10 дахь индекст харгалзаж байна. Харин Лист1-н GG утга Лист2-н 1 индекст харгалзаж байна. Гэх мэтчилэн давхардаж буй утгуудын Лист2-т байршиж буй индексүүдийг MATCH функцээр гаргаж ирлээ.
Одоо MATCH функцээр гаргаж ирсэн үр дүнг тоолох л үлдлээ.
Дээрх хоёр томьёог нэгтгэн дараах байдлаар бичие.
Дээрх нэгтгэн бичсэн томьёоны үр дүнг ctrl+shift+enter коммандаар гаргахыг анхаараарай.
Сэтгэгдэл үлдээх