Өгөгдсөн хэмжээсээр хүснэгт зурах нь

Оройн мэнд Exceler-үүдээ. Манай сайтын байнгын уншигч, Excel сонирхогч Б.Болд өөрт тулгарсан нэг асуудлаа хэрхэн шийдэх талаар надаас асуусан боловч миний бие төгс хариултыг олж чадаагүй байсан юм. Гэсэн ч Б.Болд асуудлаа өөрөө шийдэж, хариултыг нь надад ирүүлсэн. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр Б.Болдод тулгарсан асуудал, түүнийг хэрхэн шийдсэн талаар бичихээр боллоо. Үүссэн асуудал та бидний өдөр тутмын Excel хэрэглээнд хэрэг болохгүй ч зарим онцгой тохиолдолд иймэрхүү асуудалтай тулгарна гэдэгт миний бие итгэлтэй байна. Тэр үед танд энэ техник зайлашгүй хэрэг болно.

Үүссэн асуудал:

Үүссэн асуудал маш энгийн. Excel программ дээр өгөгдсөн хэмжээтэй хүснэгтийг хэрхэн зурах тухай байсан юм. Өөрөөр хэлбэл 3 см-ийн өргөтэй, 4 см-ийн урттай хүснэгт зурах асуудал. Асуудлыг дүрслэн үзүүлэв.

rectangel-1

Хэрэв танд иймэрхүү асуудал тулгарвал хэт амараханаар нэн тэргүүнд та Excel программын мөр баганын хэмжээсийг өөрчлөх гэж оролдоно байх. Харамсалтай нь энэ үйлдэл нь үүссэн асуудлыг шийдэж чадахгүй. Учир нь Excel прогаммын мөр баганын хэмжээс Pixeles гэсэн нэгжээр хэмжигдэнэ.

rectangel-9

Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар одоо бичие.

Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Нэн тэргүүнд бид Excel программын нэжгийн хэмжээсийг сантиметр болгох шаардлагатай. Үүнийг бид Excel программын Option цонхыг нээх замаар нэгжийн хэмжээсийг сантиметрт шилжүүлнэ. Excel Options цонхыг дараах зурагт үзүүлсний дагуу нээнэ.

rectangel-2

Excel Options цонхноос Advanced сонголтыг хийж, тус цэсний Display хэсгийн Ruler Units талбараас Centimeters сонголтыг хийнэ. Энэ талаар дараах зурагт дүрслэн үзүүлэв.

rectangel-3

Ингээд OK коммандыг өгч, Excel Options цонхыг хаана.

Дараагийн алхамд бид View цэснээс Page Layout коммандыг өгнө. Үүний үр дүнд Excel программын Sheet-ийн хүснэгтүүд хуудсан хэлбэрт (харагдах байдлаар нь нэрлэсэн болно) хуваагдаж харагдана. Энэ талаар дараах зурагт дүрслэн үзүүлэв.

rectangel-4

Бидний зорилго бол C2 нүдийг 3 см-ийн өргөтэй, 4 см-ийн урттай болгох явдал юм. Иймээс Sheet-ийн 2-р мөрийг сонгож, хулганын баруун товч дарах замаар Row Height … коммандыг өгч, үүсэх Row Height цонхонд 3см гэж бичиж оруулаад OK коммандыг өгнө. Мөн энэ зарчмаар С баганыг сонгож, хулганын баруун товч дарах замаар Column Width … коммандыг өгч, үүсэх Column Width цонхонд 4см гэж бичиж оруулаад OK коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

rectangel-5

Ингээд бидний хүсэн хүлээсэн  3 см-ийн өргөтэй, 4 см-ийн урттай нүд С2 нүдэнд үүсэх болно. Та бүхэн үр дүнг хэвлэж аваад шугамаар хэмжиж шалгаж үзээрэй.

rectangel-6

Хэрэв Sheet-ийн харагдах байдлыг хэвийн болгохыг хүсвэл View цэснээс Normal гэсэн коммандыг өгнө.

rectangel-7

Ийм л амархан асуудлыг шийдсэн байна. Та бүхэнд хэзээ нэгэн цагт хэрэг болно байх. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд