Их хэмжээний Sheet үүсгэж, тэдгээрт нэр өгч хадгална гэдэг бол бас л их ажил шүү. Гэхдээ ямар нэгэн асуудлыг их хэмжээний Sheet үүсгэж байж шийднэ гэдэг нь тийм ч сайхан санаа биш юм. Яалт ч гүй үүсгэх шаардлага гарсан бол sheet-үүдийг үүсгэхээс яахав. Гэхдээ бага зэргийн автоматжуулалт ашиглавал хялбар замаар Sheet-үүд үүсгэх боломжтой. Иймээс өнөөдрийхөө нийтлэлээр их хэмжээний Sheet-ийг хэрхэн автоматаар үүсгэх тухай бичих болно.
Үүссэн асуудал:
Бид 2000-2023 оны нэрсээр 23 sheet үүсгэх хэрэгцээ шаардлага гарсан. Тодруулбал дараах зурагт үзүүлсэн жишээний дагуу sheet үүсгэх шаардлагатай болсон.
Эдгээр Sheet-үүдийг гар аргаар үүсгэхэд нэлээдгүй ажиллагаа шаардана. Хэрэв 20 sheet-нэс их sheet үүсгэх шаардлага гарвал яах бэ гэсэн асуултыг өөртөө бас тавих хэрэгтэй. Жишээлбэл 100 sheet, 1000 sheet үүсгэх шаардлага гарвал би энэ их ажлаас яаж хялбархан салах тухай бас бодох хэрэгтэй. Зиак ингээд асуудлаа шийдцэгээе.
Асуудлыг шийдвэрлэсэн нь:
Нэн тэргүүнд Excel программын эхний Sheet дээр үүсгэх шийтний нэрсийг дараах зурагт үзүүлсний дагуу тодорхойлох хэрэгтэй. Та бүхэн A1:A23 мужид sheet-ний нэрсийг үүсгэсэн байгааг анхаарах хэрэгтэй.
Дараагийн алхамд Excel программын Visual Basic Application программыг нээж, шинээр Module үүсгэнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Үүсгэсэн Module дээр дараах VBA кодыг бичиж оруулна. Үр дүнг дээрх зурагт үзүүлсэн болно. Бичигдэх VBA код:
Sub CreateSheets() Dim rng As Range Dim cell As Range On Error GoTo Errorhandling Set rng = Application.InputBox(Prompt:="Select cell range:", _ Title:="Create sheets", Default:=Selection.Address, Type:=8) For Each cell In rng If cell <> "" Then Sheets.Add.Name = cell End If Next cell Errorhandling: End Sub
Ингээд болоо доо. Одоо Компьтерийн Keyboard-ноос F5 товчийг дарах эсвэл Visual Basic Application цонхноос RUN коммндыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Үүний үр дүнд Create Sheet гэсэн InputBox нээгдэх ба тус цонхонд гараар үүсгэсэн Sheet-ний нэрс агуулсан мужийг оруулна. Манай жишээний хувьд A1:A23 мужийн мэдээллийг оруулсан болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Ингээд OK коммандыг өгөхөд бидний хүсэн хүлээсэн Sheet-нүүд автоматаар үүссэн байх болно. Эцсийн үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
bas iim lag arga baidag yum baina. Pivot Table ashigladag.
https://www.youtube.com/watch?v=NbkpbwqOKn8