Зиак оройн мэнд залуучуудаа. Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж, “Яг түүн шиг” шоугаа үзээд л сууцгааж байна уу. Миний хувьд шоугаа үзэнгээ, нийтлэлээ бичээд сууж байна. Яалт ч гүй Бархүү мундаг юмаа 🙂 🙂 🙂 . Бархүүг барах уу!!! . Зиак энэ ч яахав. Гол ажилдаа орцгооё. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд Excel программ дээр шүүлт хийх нэгэн техникийг танилцуулахаар бэлтгэсэн. Энэ бол өгөгдсөн хүснэгтэн дотроос тоон утга агуулсан мэдээллийг хэрхэн шүүх талаар юм. Зиак ингээд нийтлэлээ эхэлцгээе.
Үүссэн асуудал
Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.
Тус хүснэгтэн мэдээллийн A1:A8 мужид агуулагдах мэдээллээс тоон утга агуулсан мэдээллийг шүүж харах шаардлагатай болсон. Тодруулбал {Exce2, Word 63, Formula89, String6} гэсэн мэдээллийг шүүж харах явдал юм. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Дээрх үр дүнг Filter комманд ашиглан мэдээллийг нэг бүрчлэн сонгох замар шүүлтийг хийсэн. Их хэмжээний мэдээлэл дээр энэ техникийг ашиглах боломжгүй юм.
Асуудлыг шийдвэрлэсэн нь
Асуудлыг шийдэхийн тулд нэн тэргүүнд D багананд туслах тооцоолол хийх нэмэлт багана оруулж ирэх шаардлагтай.
Дараагийн алхамд D2 нүдэнд дараах томьёоллыг бичиж, D3:D8 мужид хуулна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
=COUNT(FIND({0,1,2,3,4,5,6,7,8,9},A2))>0
Үүний үр дүнд D2:D8 мужид TRUE, FALSE гэсэн утга бүхий үр дүн гарна. Өөрөөр хэлбэл TRUE гэсэн утга гарвал А баганын харгалзах мөрөнд тоон утга агуулагдсан мэдээлэл байна. FALSE утга гарвал A баганын харгалзах мөрөнд тоон утга агуулагдсан мэдээлэл байхгүй байна гэдгийг илэрхийлнэ.
Эцэст нь A1:D1 мужийг сонгож, Data цэснээс Filter коммандыг өгнө.
Ингээд л асуудал шийдэгдлээ. Одоо Data-4 баганаас TRUE утгыг Filter хийхэд бидний хүссэн үр дүн шүүгдэх гарах болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
БАРХҮҮҮҮҮҮҮҮ
Бархүүг барах уу!!!!
Сэтгэгдэл үлдээх