Үүлс (Clouds) хийцгээе

Өчигдөр оруулсан “Бараа материлыг эхэлж авсныг эхэлж зарлагадах арга” хэмээх нийтлэлийн өмнө оруулсан зургийг та бүхэн анзаарсан буйза. Надад үнэхээр таалагдсан. Тус үгээр үүсгэсэн зургийг Tag Clouds гэж нэрлээд байгаа юм. Орчуулбал Үүлс гэсэн утгатай байх. Өнөөдөр веб сайтынхаа хажуу талд Tag Clouds /Үүлс/ гэдэг виджет байрлуулах гэсэн чинь болдоггүй ээ. Coluds-т орсон бүх үгнүүд нь адилхан хэмжээтэйгээр харгдаад байна. Энэ нь Веб хуудасныхаа үндсэн темплэйтийг өөрчилсөнтэй холбоотой байх гэж би хувьдаа дүгнэлээ. Энэ сайтыг хийх гэж үндсэн темплэйтийг бараг бүхэлд нь өөрчилсөн байх. Нэгэнт веб хуудсан дээр Tag Clouds виджетийг хийж чадахгүй байгаа юм чинь чаддагаараа MS Excel программ дээр тэрхүү Clouds-г хийе гэж бодлоо. Та бүхэн Clouds гэдийг ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Clouds гэдэг маань веб сайт болон блогуудын хажуу талд байрлах жижиг том үсгийн фонтоор бичигдсэн хэлбэрт текстүүд юм.

Excel программ дээр Clouds хийх талаар бага зэрэг судалж нэгэн VBA коддыг оллоо. Мэдээж загвар дизайны хувьд жинхэнэ Clouds-г яаж гүйцэх билээ. Гэхдээ л Tag Clouds.

Үүлс хийхийн тулд Нэгдүгээрт бидэнд ҮҮЛСТ оруулах үгнүүд шаардлагатай. Хоёрдугаарт үсгийн фонтын хэмжээг өөрчлөх хувийг тодорхойлох шаардлагатай.

Бид дээрх хоёр шаардлагыг хангасан мэдээллийг доорх зурагт үзүүлэв.

Одоо үүлс үүсгэхийн тулд дараах алхамуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

1. Мэдээллийг сонгоно. Өөрөөр хэлбэл =A1:B33 муж дахь мэдээллийг сонгоно.

2. Дараах VBA кодыг тухайн Excel файлын VBE-т оруулна.

Sub createCloud()
On Error GoTo tackle_this
Dim size As Integer
size = Selection.Count / 2
Dim tags() As String
Dim importance()
ReDim tags(1 To size) As String
ReDim importance(1 To size)
Dim minImp As Integer
Dim maxImp As Integer
cntr = 1
i = 1
For Each cell In Excel.Selection
If cntr Mod 2 = 1 Then
taglist = taglist & cell.Value & “, ”
tags(i) = cell.Value
Else
importance(i) = Val(cell.Value)
If importance(i) > maxImp Then
maxImp = importance(i)
End If
If importance(i) < minImp Then
minImp = importance(i)
End If
i = i + 1
End If
cntr = cntr + 1
Next cell
Range(“e35”).Select
ActiveCell.Value = taglist
ActiveCell.Font.size = 8
strt = 1
For i = 1 To size
With ActiveCell.Characters(Start:=strt, Length:=Len(tags(i))).Font
.size = 6 + Math.Round((importance(i) – minImp) / (maxImp – minImp) * 14, 0)
.Strikethrough = False
.Superscript = False
.Subscript = False
.OutlineFont = False
.Shadow = False
.Underline = xlUnderlineStyleNone
.ColorIndex = xlAutomatic
End With
strt = strt + Len(tags(i)) + 2
Next i
Exit Sub
tackle_this:
End Sub

3. Доорх зурагт үзүүлсний дагуу VBE-н RUN коммандыг өгөх эсвэл комьютерийн гараас F5 товчийг дарахад тухайн код ажиллаж эхлэнэ.

Дээрх алхамын үр дүнд MS Excel программын E35 нүдэнд бидний хүсэн хүлээсэн ҮҮЛС маань үүсэх болно. E35 нүдэнд ҮҮЛС үүсгэсний дараагаар Excel программын Wrap Text коммандыг ашиглан үүлсийг дөрвөлжин хэлбэрт оруулж болно.

Нэг зүйлийг сануулахад анхны мэдээлэл дээрх үгсийн хажуу талын % нь үсгийн том жижиг болгох хэмжээг илэрхийлж байгаа. Тус хувийг та өөрт хүссэн хэмжээгээр өөрчилснөөр ҮҮЛС дэхь үгийн үсгийн фонтын хэмжээ өөрчлөгдөнө.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд