Бид өмнөх нийтлэлээр өгөгдсөн утганд ямар нэгэн тоон мэдээлэл агуулагдаж байгаа эсэхийг хэрхэн шалгах тухайн нийтлэлийг бичсэн билээ. Тэгвэл тэрхүү нийтлэлд бичсэн техникийг өнөөдрийнхөө нийтлэлд ашиглах замаар өгөгдсөн мэдээлэл маань регистерийн дугаар мөн эсэхийг шалгах нийтлэлийг бичие. Өгөгдсөн мэдээлэл регистерийн дугаар мөн эсэхийг шалгахын тулд бид хамгийн түрүүнд өгөдсөн мэдээллийн эхний 2 тэмдэгт текстэн мэдээлэл мөн эсэхийг шалгах шаардлагатай юм.
Жишээлбэл Excel программын A1 нүдэнд СЭ88121831 гэсэн мэдээлэл өгөгдсөн байна. Энэ мэдээллийн эхний хоёр тэмдэгт хоёулаа текстэн мэдээлэл мөн эсэхийг B1 нүдэнд шалгая. Хэрэв хоёулаа текстэн тэмдэгт мөн бол энэ мэдээлэл регистерийн дугаар мөн байж болох талтай. Иймээс үргэлжилүүлж нарийвчлан шалгалтыг явуулна. Хэрэв ямар нэгэн тоон мэдээлэл агуулагдаж байвал энэ мэдээлэл регистерийн дугаар биш гэж үзээд шалгалтыг зогсоож болно. Бид мэдээллийн эхний хоёр тэмдэгтийг шалгахдаа дараах томьёоллыг ашиглана.
=COUNT(FIND({0,1,2,3,4,5,6,7,8,9},LEFT(A1,2)))=0
Үр дүн TRUE гэсэн утга гарч байгаа учраас өгөгдсөн мэдээллийн эхний 2 тэмдэгтэд ямар нэгэн тоон мэдээлэл агуулагдаагүй байна гэдгийг илэрхийлж байна. Тэгвэл C1 нүдэнд эхний хоёр тэмдэгтээс хойших бүх тэмдэгтүүд тоон мэдээлэл мөн эсэхийг шалгая. Хэрэв эхний хоёр тэмдэгтээс хойших бүх мэдээлэл тоон мэдээлэл бол тус мэдээллийг регситерийн дугаар гэж үзэж болно. Хэрэв ямар нэгэн текстэн тэмдэгт агуулсан бол өгөгдсөн мэдээллийг регистерийн дугаар гэж үзэх үндэслэлгүй болно. Үүнийг бид дараах томьёогоор шалгана.
=ISNUMBER(MID(A1,3,999)*1)
Үр дүн TRUE гэж гарч байна. Энэ нь эхний 2 тэмдэгтээс хойших бүх мэдээлэл тоон мэдээлэл байна гэдгийг илэрхийлж буй хэрэг юм. Тэгвэл дараагийн алхмын шалгалтыг хийе. Хэрэв эхний хоёр тэмдэгтээс хойших мэдээлэл тоон мэдээлэл байгаа бол тус мэдээлэл нь ямар нэгэн бутархай тоо байх ёсгүй. Өөрөөр хэлбэл регистерийн дугаарын арын 8 оронтой тоо нь бутархай байх ёсгүй буюу бүхэл тоо байх ёстой. Тэгвэл бид үүнийг D1 нүдэнд дараах томьёогоор шалгана.
=ISERROR(SEARCH(“.”,A1,1))
Эхний тэмдэгтээс хойших бүх тэмдэгт бутархай тоо биш эсэхийг шалгахдаа “.” гэсэн утгыг хайсан. Энэ нь хэрэв шалгасан тоо маань бутархай тоо бол “.” агуулна. Хэрэв бүхэл тоо бол ямар нэгэн цэг агуулахгүй гэсэн илэрхийлэл юм. D1 нүдний үр дүн TRUE гарсан байна. Иймээс өгөгдсөн мэдээлэлд бутархай тоо агуулагдаагүй гэдгийг илэрхийлж байна.
Одоо сүүлийн шалгалт. Энэ бол тэмдэтгийн тоо ширхэг. Хэрэв өгөгдсөн мэдээлэл регистерийн дугаар мөн бол эхний хоёр тэмдэгтээс хойших мэдээлэл нийтдээ 8 ширхэг тэмдэгийг агуулж байх ёстой. Үүнийг бид E1 нүдэнд шалгая. Шалгалтын хийхдээ дараах томьёог ашиглана.
=IF(LEN(MID(A1,3,999))=8,TRUE,FALSE)
Бид LEN болон MID функцийн тусламжтайгаар өгөгдсөн мэдээллийн эхний хоёр тэмдэгтээс хойших бүх тэмдэгт хэдэн ширхэг байгааг тоолсон. Хэрэв үр дүн 8-тай тэнцүү бол тус мэдээллийг регистерийн дугаар мөн гэж үзэж болно. Эсрэгээрээ 8-аас ялгаатай тохиолдолд тус мэдээллийг регистерийн дугаар биш гэж тодорхойлж болно. Манай жишээний үр дүн E1 нүдэнд TRUE гэж гарсан учраас тус мэдээллийг регистерийн дугаар мөн байж болно гэсэн таамаглалыг тавьж болно.
Зиак ингээд регистерийн дугаар мөн биш эсэхийг шалгасан нийтдээ 4 шалгалтыг B1, C1, D1, E1 нүднүүдэд хийлээ. Одоо шалгалтын үр дүнг нэгтгэнэ. Үр дүнгийн нэгтгэлийг хийхдээ B1, C1, D1, E1 утгуудыг F1 нүдэнд үржүүлнэ. Өөрөөр хэлбэл бид F1 нүдэнд дараах томьёог ашиглана.
=B1*C1*D1*E1
Excel программд TRUE гэсэн утга 1-тэй тэнцүү, FALSE гэсэн утга 0-той тэнцүү байдаг. Тэгэхээр хэрэв регистерийн дугаарын бүх нөхцлүүд хангагдаж байвал B1:E1 мужийн мэдээлэл бүгд TRUE гарна. Улмаар TRUE гэсэн утгуудыг өөр хооронд нь үржүүлэхэд үр дүн 1 гэж гарна. Энэ нь өгөгдсөн мэдээлэл Регистерийн дугаар мөн болохыг баталж буй хэрэг юм.
Хэрэв B1:E1 мужийн аль шалгалтын үр дүн FALSE гарвал B1:E1 мужийн үржвэрийн үр дүн 0 гарна. Улмаар энэ нь өгөгдсөн мэдээлэл регистерийн дугаар байх нөхцөлүүдийн аль нэг шалгуурыг хангаж чадахгүй байгааг илэрхийлж буй хэрэг юм. Зиак ингээд регистерийн дугаар шалгаж буй хэд хэдэн жишээг дараах зурагт үзүүлэв.
Дээрх жишээний хувьд эхний мэдээлэл болон сүүлийн мэдээллүүд регистерийн дугаар мөн байна. Учир нь үр дүн гэж гарч байна. Бусад мэдээллийн хувьд үр дүн 0 гэж гарч байгаа учраас регистерийн дугаар биш болохыг илэрхийлж байна.
Ингээд л регистерийн дугаарыг шалгана даа. Дээрх томьёоллыг нэгтгэж нэг нүдэнд оруулж болох боловч нэлээдгүй нүсэр томьёо болох учраас 4 нүдэнд задалж тайлбарлан бичлээ. Та бүхэн залхуурахгүй гэвэл нэг нүдэнд нэгтгэн бичиж болох юм. Мөн регистерийн дугаар мөн эсэхийг нарийвчлан шалгах нэмэлт шалгууруудыг та бүхэн оруулж болно. Жишээлбэл сар нь 12-оос хэтэрхгүй байх, өдөр нь 31-ээс хэтрэхгүй байх гэх мэтчлэнгээр нарийвчилсан шалгалтуудыг хийж болно. Та бүхэнд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
За баярлалаа. Регистрийн дугаарын сүүлээсээ хоёрдох орныг ашиглан хэрхэн эр, эм гэдгийг томьёонд оруулж болох вэ
if функц ашиглаад, ямар дугаартай бол эрэгтэй, эмэгтэй гэсэн нөхцлийг сүүлийн 2 тоон дээр тавина да.
Registeriin dugaar mun murtluu hamgiin suuliin temdegtiin ard sul zai orchihson bol yaj mun esehiig todorhoilj boloh ve,
Hi. Trim function-r hooson zaig arilgaj bgaad shalgaltiig yvuulchih
Сайн байна уу? Сүүлээсээ хоёр дахь оронг хэрхэн сонгож томьёо оруулах вэ? Жишээ нь сүүлээсээ хоёрдох орон нь тэгш бол эмэгтэй хүн байдаг, харин сондгой бол эрэгтэй хүн байдаг. Энэ томьёог оруулсан хичээл оруулж өгөөч
Сайна уу. RIGHT функцийн тусламжтайгаар сүүлээс нь 2 оронг тасдан авч, 1-ээр үржүүлэнэ. Тэгээд гарсан үр дүнг тэгш сондгой эсэхийг шалгана. Бид энэ талаар нийтлэл бичиж байсан. Та өмнө нийтлэлүүдээс тэгш сондгойг хэрхэн ялгах тухай уншаарай.
Сүүлээсээ 2 дахь оронг ялгахын тулд left болон rifht функцын хослолыг ашиглах боломжтой. =left(right(A1,2),1) Үүний дараагаар тэгш эсвэл сондгойг ялгаж болно. Тэгш сондгойг шалгах 2 арга байж болно.
Үүнд:
1. If болон Mod функцын хослол
2. If, Count болон Find функцын хослол
Sn bn uu?
Bi countif funktsiig ashiglan 1-2, 2-3, 3-4….23-00 tsagiin hoorondoh tohioldluudiig shuuj bga um. Ingehdee =COUNTIF($C$3:$C$27,”>=1:00 AM”)-COUNTIF($C$3:$C$27, “>2:00 AM”) gj bichsen um. getel tomiyogoo dooshoo chireheer tsaguud n neg negeer usuud yavdag bolgomoor bh um. Ingehiin tuld yah hergetei ve?
Minii chadal muhusduud bnaa, tuslaach
Maralaad mur baganaa behlehed $ temdeglegeeg ashiglaadag teheer chi Mur chi
=countif($C3:$C27,…..tsaash ni bicheed uzdee