EXCEL.MN: ТА БҮХЭНД ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЬЕ

За шинэ он гарахад хэдхэн цаг үлдсэн байна. Энэ хугацаанд амжиж та бүхэндээ баярласан, талархсан сэтгэлээ илэрхийлэе. Юуны өмнө та бүхэндээ ШИНЭ ЖИЛИЙН ГАЛ ХАЛУУН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЬЕ. Excel сонирхогч, хөгжүүлэгч, уншигч та нар минь 2017 ондоо Excel программаа үргэлжилүүлэн судалж, Excel программ дээр ажиллах ур чадвараа улам бүр нэмэгдүүлж, хөгжүүлээрэй гэж миний зүгээс хүсэн ерөөж байна. За тэгээд хамгийн чухал нь АЗ, ЖАРГАЛТАЙ, ЭРҮҮЛ ЭНХ байхыг та бүхэндээ дахин хүсье.

Бидний бэлтгэсэн зөвлөмж, нийтлэлүүдийг маань алгасалгүй уншиж, санал бодол, баярласан талархасанаа илэрхийлж байдаг та бүхэндээ БАЯРЛАЛАА.

За ингээд 2016 он маань дуусч, 2017 он маань эхлэх гэж байна. Та бүхэндээ 2016 онд хийсэн бүтээсэн ажил хөдөлмөрөө тайлагная.

EXCEL.mn сайтын 2016 он хийсэн бүтээлүүд 

EXCEL.mn сайт нь 2016 онд давхардаагүй тоогоор нийт 26 нийтлэл бичиж боловсруулсан байна. Мөн дараах арилжааны шинжтэй бүтээлүүдийг боловсруулсан.

  • САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ (СЕМИНАР)
  • Excel автоматжуулалт (СЕМИНАР)
  • Cost-XL (нийтлэг хэрэглээний EXCEL загвар)
  • FINANCE-XL загварын хөгжүүлэлт. Finance-XL 6.0, Finance-XL BBSB  хувилбар (нийтлэг хэрэглээний EXCEL загвар)
  • Loan-XL 2.0 шинэчилсэн хувилбар
  • Бусад арилжааны шинжтэй Excel загвар файлууд.

Биднийг үнэлж, бидэнд итгэж, бидний зүгээс боловсруулсан бүтээлүүдийг авч, сургалт семинарт оролцсон та бүхэндээ БАЯРЛАЛАА.

EXCEL.mn сайтыг шууд дэмжигч …

Та бүхэн БИДНИЙ ТУХАЙ гэсэн хуудаснаас дараах текстийг олж уншсан байх.

[stextbox id=”grey”]

Хэрэв та бидний үйл ажиллагааг дэмжихийг хүсвэл:

  1. EXCEL.mn-н зүгээс боловсруулан гаргаж буй төлбөртэй мэдээллийг худалдаж авах;
  2. Бидний зүгээс зохион байгуулсан сургалт семинарт оролцох;
  3. Манай веб хуудсанд өөрийн баннер байршуулах;
  4. Өөрийн веб хуудсандаа манай веб хуудасны баннерыг байршуулж, олон нийтэд сурталчлах;
  5. Бусад аль ч хэлбэрээр манай веб хуудсыг олон нийтэд таниулах (Facebook, twitter, ажлын хамт олон, banner гэх мэтчилэн аль хэлбэр байж болно);
  6. Excel программтай холбоотой сургалтын материалиар хангах;

[/stextbox]

Дээрх чиглэлийн хүрээнд бидэнтэй хамтарч ажилласан бүх EXCELER-үүд, бүх албан байгууллагууддаа баярлалаа. Мөн бидний боловсруулсан загвар, бүтээлүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа, ашиглахаар төлөвлөж байгаа бүх Exceler-үүддээ баярлалаа.

EXCEL.mn сайтыг шууд бусаар дэмжигч байгууллагууд

EXCEL.mn сайтын үйл ажиллагааг шууд бусаар дэмжиж, техникийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж байгаа дараах байгууллагуудад баярласан талархсан сэтгэлээ илэрхийлэх нь зүйтэй байхаа. Үүнд:

  1. Үндэсний дата төв
  2. Датаком ХХК
  3. WordPress.com
  4. Microsoft Corparation
  5. Facebook.com
  6. Google.com
  7. Yahoo.com

За WordPress, Microsoft, Facebook, Google, Yahoo зэрэг байгууллагууд бидний талархалын мэндчилгээний талаар ч мэдэхгүй байх доо. Гэхдээ яахав EXCEL.mn сайтыг хөтлөн явуулахад чухал үүрэг оролцоотой байдаг учраас эдгээр байгууллагуудыг дурдахгүй байх аргаггүй юм.

EXCEL.mn сайтын 2017 оны ажлын төлөвлөгөө

Бид ирэх 2017 онд та бүхэндээ улам сонирхолтой нийтлэл, зөвлөмжүүдийг EXCEL.mn сайтаараа дамжуулж хүргэх болно. Мөн 2017 онд дараах ажилуудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

  1. Өмнө нь боловсруулсан загвар, тооцоолуурыг шинэчилж, улам бүр боловсронгуй болгох, алдаа дутагдалыг засч, сайжруулах,
  2. Шинээр нийтлэг хэрэглээний загвар, тооцоолуур боловсруулах
  3. Excel.mn сайтанд гишүүнчлэлийн хөтөлбөр хөрөгжүүлэх
  4. Функц-XL ном шинэ бүтээлийг танилцуулах,
  5. Багцын онол номыг шинэчлэн найруулж бичих,
  6. Сургалт семинарын агуулга, хөтөлбөрийг баяжуулж, нэр төрлийг олшруулах
  7. Олон олон сонирхолтой Excel техникүүд бүхий нийтлэл бичих

За ингээд 2016 оны сүүлийн нийтлэлээ дуусгая. Та бүхэнд амжилт хүсье. АМЖИЛТ, АМЖИЛТ, АМЖИЛТ 2017 ОН

ТА БҮХЭНД EXCEL.MN САЙТЫН ЗҮГЭЭС ШИНЭ

ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ.

ХҮНДЭТГЭСЭН;

hny-2015-2

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд