ШИНЭ БҮТЭЭЛ: EXCEL Эксперт (Шинэ ном)

Зиак өглөөний мэнд залуучууд. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэндээ ХӨЛ ХОРИО-2 (Короно вирус) гэсэн арга хэмжэээний хүрээнд бичигдсэн нэгэн шинэ БҮТЭЭЛ-ийг та бүхэндээ танилцуулахаар шийдлээ. Ер нь миний бие хоёр удаагийн хөл хорионы цагаар ХОЁР ном гаргасан. Эхний хөл хориогоор “САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН EXCEL ЗАГВАРЧЛАЛ” хэмээх бүтээлээ гаргасан бол хоёр дахь хөл хориогоор энэхүү бүтээл маань төрж байна. Энэ бол EXCEL Эксперт №1 хэмээх ном юм. Ер нь бол энэ номыг өмнө нь бичээд эхлүүлцэн байсан л даа. Даанч цаг завны асуудлаас шалтгаалж номоо бичиж дуусгаж чадалгүй явж байсан юм. Гэтэл хөл хорио тогтоож, номоо бичиж дуусгах цагыг надад гаргаж өгсөн байдаг. Зиак ингээд номныхоо танилцуулагыг эхэлцгээе.


EXCEL Эксперт №1 номны тухай

Бидний боловсруулсан “EXCEL Эксперт №1” хэмээх энэхүү ном маань Excel программын функцийн хэрэглээ ашиглалтын талаар өгүүлсэн ном юм. Тодруулбал Excel программ дээр томъёо бичих арга барилд суралцах, улмаар ахисан түвшний томъёо бичих суурь зарчмыг ойлгох, үндсэн техникийг эзэмших талаар бичсэн ном болно.

Энэхүү номны үндсэн концепц нь Нийлбэр олох, Хайж олох, Шүүж харах гэсэн гурван үйлдэл юм. Тодруулбал Excel программ дээр томъёо бичиж, загвар боловсруулж байгаа хүн ямар ч тохиолдолд дараах гурван үйлдлийг хийж чаддаг байх ёстой гэж би хувьдаа үздэг. Энэ бол:

  1. Нийлбэр олох
  2. Хайж олох
  3. Шүүж харах

гэсэн 3 үйлдэл юм. Тодруулбал Excel хэрэглэгч маань ямар ч төрлийн мэдээллээс өгөгдсөн нөхцлийн хүрээнд нийлбэр тодорхойлж чаддаг байх ёстой. Улмаар тухайн нийлбэр тооны цаана ямар мэдээллүүд байгааг хайж олж чаддаг байх ёстой. Эцэст нь хайж олсон мэдээллээ нэгтэж, деталь тус бүрээр нь бусдаас ялгаж харж чаддаг (Шүүж харах) байх ёстой.

Анхааруулга: Та бүхэн Нийлбэр олох техникийг SUM, SUMIF, SUMIFS функцүүдийн стандарт хэрэглээгээр, Хайж олох техникийг Ctrl+Find коммандаар, Шүүж харах техникийг Data цэсний Filter коммандаар төсөөлж хэрхэвч болохгүй шүү. Энд бид эдгээр гурван үйлдийг зөвхөн томъёо функц ашиглаж, загварчлан тодорхойлох талаар ярьж байгаа болно.

Энэхүү ном маань А5 (бичгийн цаасны хэмжээ), 380 хуудастай бүтээл болсон. EXCEL Эксперт №1 ном маань нийт 6 хэсэгтэй, ба эдгээр 6 хэсэг нь өөр хоорондоо холбоотой учраас өгөгдсөн даалгавар, жишээг номонд бичсэн дэс дарааллаар хийж гүйцэтгэх ёстой. Эцсийн үр дүнд бид энэхүү номноос судалсан техникүүдийг ашиглаж, жижиг хэмжээний динамик загварыг боловсруулах болно. Номонд ашиглагдах EXCEL файлуудыг хаанаас авах талаар номонд бичсэн болно. Үндсэндээ бид 4 ширхэг Excel файл дээр ажиллах болно.

EXCEL Эксперт номны агуулга
Хичээлийн тоо
1-р хэсэг Өмнөх үг Хичээлгүй
2-р хэсэг Номын тухай Хичээлгүй
3-р хэсэг Нөхцөлт нийлбэр  17 хичээл
4-р хэсэг Хайлтын техникүүд  8 хичээл
5-р хэсэг Шүүлтийн техникүүд 6 хичээл
6-р хэсэг Динамик загварчлал 13 хичээл

EXCEL Эксперт №1 ном хэнд зориулагдав?, Танд юу заах бэ?

EXCEL Эксперт №1 хэмээх энэхүү ном маань EXCEL программд дээр ажилладаг хүн бүхэнд зориулагдсан ном юм. Excel программ сонирходог судалдаг хүн бүрийн номын санд байх ёстой номны НЭГ гэж би хувьдаа бодож байна. Арай хэтрүүлчихв үү 🙂 🙂 🙂 . Гэхдээ ямар ч төрлийн сургалтын номонд түвшин гэж байдаг. Тэгэхээр энэ номны хувьд миний санал болгож байгаа түвшин бол Анхан шатнаас дунд шатны хүрээнд Excel программ дээр томъёо бичиж байгаа хүмүүст зориулагдсан ном юм. Энэ түвшинөөр хязгаарлагдахгүйгээр дараах ангилалд хамаарч байгаа хүмүүс ЭНЭХҮҮ номыг судалж болно. Үүнд:

  1. Excel программ дээр томъёо анхлан бичиж сурах гэж байгаа хүн,
  2. Томъёо бичдэг боловч цааш нь томъёо бичих ур чадвараа хөгжүүлэх арга барилаа олохгүй байгаа хүн,
  3. Элдэв Excel загвар зохиож сурахыг хүссэн хүн,

Энэхүү ном маань танд юуны талаар заах тухай одоо тайлбарлая. EXCEL Эксперт №1  үндсэн 4 бүлэгтэй байх ба эдгээр 4 бүлэгт юу бичигдсэн талаар доор тайлбарлав.

EXCEL Эксперт номны агуулга
Нөхцөлт нийлбэр

Нөхцөлт нийлбэр гэхээр хүн болгон мэддэг юм шиг ярьдаг. Гэтэл яг шалгаад үзэхээр нөгөө л нэг SUMIF, SUMIFS функцийн стандарт хэрэглээнээс цааш хэтэрч чаддаггүй. Иймээс энэ бүлгийн хүрээнд Нөхцөлт нийлбэр тодорхойлох техникийг илүү олон олон талаас, илүү нарийвчилан судлах болно.

Хайлтын техникүүд

EXCEL программ дээр ажиллаж байгаа хүн Excel программын өнцөг булан бүрт байршиж буй ямар ч төрлийн мэдээллийг өгөгдсөн нөхцөлд тохируулан хайж олж чаддаг байх ёстой. Гэхдээ томъёо ашиглах замаар шүү. Энд Ctrl+Find коммандын талаар огтхон ч яриагүй байгаа.  Энэ ур чадварыг эзэмшихэд шаардлагатай функцүүд, түүний хэрэглээ, өргөтгөлийн талаар энэ бүлэгт тайлбарлан бичсэн болно.

Шүүлтийн техник Шүүлтийн техник гэхээр та бүхэн Excel программын Data цэсний Filter комманд гэж бүү төсөөлөөрэй. Энэ бол Excel программын томъёо функц ашиглаж, шүүлтийн загвар хэрхэн хийх тухай техникийн зөвлөмж юм. Иймээс шүүлтийг Excel программын томъёо функц ашиглан хэрхэн загварчилж болдог талаар олон хувилбарт кейсүүдийг ашиглаж томъёоллын детал бүрээр тайлбарлан бичисэн болно.
Динамик загварчлал

Excel программ дээр динамик загвар хэрхэн хийдэг тухай, мөн динамик загварчлалд өргөн ашигладаг функцийн хэрэглээний тухай тайлбарласан болно. Мөн өмнөх бүлэгт судалсан нөхцөлт нийлбэр, хайлтын техник, шүүлтийн техникүүдийг ашиглаж, жижиг хэмжээний динамик загвар хэрхэн хийх талаар тайлбарлан бичсэн болно.


EXCEL Эксперт №1 номны үнэ ба урамшуулал

Уг номны худалдах үнэ 50,000 төгрөг байна. Номын дэлгүүрийн үнэ хараахан ТОГТООГҮЙ байгаа болно. Хэрэв уг номын дэлгүүрүүдэд байршиж эхэлсэн үед бид та бүхэнд номын дэлгүүрүүдээр худалдаалах үнийг мэдэгдэх болно.

EXCEL Эксперт№1 ном 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн албан ёсоор худалдаанд гарч эхлэнэ.  EXCEL Эксперт№1 номын  нээлттэй холбоотойгоор УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА авч дууссан тул уг номтой холбоотой зарласан урамшуулал дууссан болно. ХЭРЭВ уг номыг захилахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.

ТА бүхэнд амжилт хүсье.


EXCEL Эксперт №1 худалдаалах цэгүүд:

Уг ном нь яг өнөөдрийн байдлаар дэлгүүрүүдэд байршаагүй байгаа болно. Номын дэлгүүрүүдээр тараагдсан үед та бүхэнд ямар ямар номын дэлгүүрт байршсан талаар эргэн мэдээллэх болно. Одоогийн байдлаар уг номыг зөвхөн ХҮРГЭЛТ-ээр худалдаалж байгаа болно. Та энэхүү НОМЫГ хүргэлтээр авахыг хүсвэл энэхүү нийтлэлийн EXCEL Эксперт №1 номны захиалга өгөх” зураг дээр дарж, захиалга урьдчилан өгч болно. Мөн бидэнтэй холбогдох дараах сувгуудаар холбогдож, уг номыг худалдан авах захиалгыг өгч болно.

Цахим хаяг: Excelmetrics@gmail.com
Facebook хаяг: Facebook.com/Excelmetrics
Facebook page хаяг: Facebook.com/excel.mn

Та EXEL Эксперт №1 номыг интернэтээр захиалахаас гадна 9191-2010 утсаар мөн 8888-0946 утсаар холбогдож, шууд захиалан авах боломжтой.


Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд