Зиак оройн мэнд залуучууд. Өчигдөр нэгэн уншигч маань өгүүлбэрт хувиар илэрхийлсэн тоон үзүүлэлтийг хэрхэн оруулах бэ? Гол нь хувиар илэрхийлсэн үзүүлэлтийг өөрчилөхөд дагаад тэр өгүүлбэрт хувь нь өөрчлөгддөг байдлаар томьёог хэрхэн бичих талаар асуусан юм. Тухайн үед нь тайлбарласан ч бүрэн ойлгуулж чадаагүй учраас асуултын хариултыг нийтлэл хэлбэрээр орууллаа. Зарим хүмүүст ч хэрэг болно байх гэсэн үүднээс энэхүү асуултын хариултыг нийтлэл хэлбэрээр оруулж байгаа болно.
Үүссэн асуудал:
Exceler компанийн борлуулалтын өсөлтийг хувиар илэрхийлсэн өгүүлбэр бичих шаардлага гарсан. Энэ талаар зурагт үзүүлэв.
Exceler А1 нүдэнд байгаа хувийг өөрчилөхөд дагаад A4 нүдэнд байгаа өгүүлбэрийн хувь өөрчилөгддөг байдлаар томьёолохыг хүссэн. Жишээлбэл A1 нүдэнд 85% гэж оруулахад A4 нүдний өгүүлбэр “Нийт борлуулалт 85%-иар өссөн үзүүлэлттэй байна.” гэж өөрчилөгдөх ёстой.
Энэ асуудлыг хэрхэн томьёолох талаар одоо тайлбарлая.
Шийдвэрлэсэн нь:
Мэдээж энэ асуудлыг бид Excel программын ямар нэгэн томьёог ашиглаж шийдвэрлэнэ. Мөн текст нэгтгэх техникийг ашиглана. Текст нэгтгэх техник гэдэг нь Excel программын A1 нүдэнд Борлуулалт, A2 нүдэнд Зардал гэсэн текст байна гэвэл энэхүү хоёр текстийг бид дараах зурагт үзүүлсний дагуу нэгтгэнэ.
Мэдээж үр дүн дараах зурагт үзүүлсэнтэй адил гарна.
гэх мэтчлэнгээр текстүүдийг өөр хооронд нь нэгтгэдэг. Тэгвэл энэ техникийг үүссэн асуудалд хэрхэн ашиглах талаар одоо тайлбарлая.
Бидэнд өгөгдсөн мэдээллийн хувьд (Нийт борлуулалт ###-иар өссөн үзүүлэлттэй байна.) гэсэн өгүүлбэр байна. Бид улаанаар бичсэн # тэмдэглэгээнд хувиар илэрхийсэн тоон утгыг хавчуулна гэсэн үг юм. Тэгэхээр бид A4 нүдэнд дараах томёог бичиж оруулна. Үүнд:
=“Нийт борлуулалт “&A1&“-иар өссөн үзүүлэлттэй байна.”
Томьёоны үр дүнг дээрх зурагт үзүүлэв. Бид & холбоосоор “Нийт борлуулалт”, “-иар өссөн үзүүлэлттэй байна.” гэсэн хоёр салангид текстийг нэгтгэж, дунд нь A1 нүдийг хавчуулсан байна. Ингэснээр хоёр текстийн дунд талын утга A1 нүднээс хамаарч чөлөөтэй хувьсан өөрчлөгдөх боломжтой болж байгаа юм. Жишээлбэл A1 нүдэнд 75% гэсэн тоон утга оруулахад үр дүн дараах зурагт үзүүлсний дагуу гарна.
Дээрх зурагны хувьд бидний томьёогоор бичсэн өгүүлбэрийн тоон утга A1 нүднээс хамаарч хувьсан өөрчлөгдөж байна. Гэхдээ энэ шийдэлд нэг асуудал байна. Өгүүлбэр дунд орсон тоон утга хувиар илэрхийлэгдэхгүй байна. Шууд абсолют утгаараа өгүүлбэрт орсон байна.
Тэгэхээр ямарч форматаар илэрхийлэгдсэн тоон утгыг дээрхтэй адил зарчмаар өгүүлбэрт нэгтгэж оруулах нь тооны форматыг шууд абсолют хэлбэрт шилжүүлдэг байх нь. Иймээс бидний шийдэл бүрэн бус байна. Өөрөөр хэлбэл өгүүлбэрт агуулагдах тоон мэдээлэл зөвхөн хувиар илэрхийлэгдэх шаардлагатай. Тэгвэл энэ асуудлыг бид TEXT функцээр шийдэж чадна.
Өөрөөр хэлбэл бид өмнөх томьёонд бага зэргийн өөрчлөлт оруулж, дараах хэлбэрт шилжүүлье.
=“Нийт борлуулалт “&TEXT(A1,”0.0%”)&“-иар өссөн үзүүлэлттэй байна.”
Үр дүнг дээрх зурагт үзүүлэв. Энэ бол бидний хүссэн үр дүн юм. Зиак ингээд асуудал шийдэгдлээ. Та бүхэн туршаад үзнэ биз. Амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
Mash ix Bayarlalaa
Сайн байна уу.
Надад нэг хувилбар байна
A1=Туршилт
А2=xxх (тодорхойлсон хувь)
А3=амжилттай боллоо.
=CONCATENATE(A1,” “,TEXT(A2,”0.0%”),”-“,A3)
bayarlalaa
Ингэж болдог байсан юмуу. Эрт хэлэхгүйдээ :)))))