Цэгүүдийн хоорондын зайг өгөгдсөн нөхцлийн дагуу шалгах VBA шийдэл

Бид өмнөх нийтлэлээрээ Excel программ дээр хоёр цэгийн хооронд дахь зайнд хязгаарлалт хийж, шаардлагагүй цэгүүдийг хэрхэн устгах тухай нийтлэл бичсэн. Бид тус асуудлыг шийдэхдээ Excel программын стандарт хэрэгсэлүүдийг ашигласан. Тийм учраас нэлээдгүй гар ажиллагаа ихтэй техник болсон. Гэхдээ ямар ч асуудлыг эхлээд Excel программын стандарт хэрэгсэлүүдээр шийдэж, хийгдэх үйлдлүүдийг тодорхойлсны дараа нь хэрхэн автоматжуулах талаар бодох хэрэгтэй. Аливаа асуудлыг шууд автоматжуулна гэдэг нэлээдгүй яривгтай асуудал болдог. Харин өнөөдрийнхөө нийтлэлээр өмнөх асуудлыг хэрхэн автомажуулсан талаар бичнэ.

Бидэнд үүссэн асуудал бол тодорхой байгаа. Сануулбал графикын X, Y тэнхлэгийн 4 мянга гаруй хос цэгүүд өгөгдсөн байгаа юм.

XY-3

Гол асуудал нь ямар ч 2 цэгийн хоорондын зай нь 5 мм-ээс бага байвал аль нэг цэгийг нь устгах явдал юм. Тэгвэл одоо дээрх асуудлыг VBA код бичих замаар шийдье. Үүний тулд бид дараах VBA кодыг ашиглана.

[php]Sub excel()
For t = 1 To 4077
Range("f1") = t / 4077
For i = 1 To 4077
If (((Range("B" & i) – Range("B" & t)) ^ 2) + ((Range("C" & i) _
– Range("C" & t)) ^ 2)) ^ (1 / 2) > 0 And _
(((Range("B" & i) – Range("B" & t)) ^ 2) + ((Range("C" & i) _
– Range("C" & t)) ^ 2)) ^ (1 / 2) < 5 Then
Range("B" & i).Interior.ColorIndex = 37
End If
Next i
Next t
End Sub[/php]

Та бүхэн дээрх VBA кодыг хэрхэн ашиглах талаар дараах зааварыг дагаарай. Нэн тэргүүнд бид өгөгдсөн координатын цэгүүдийг A1:C4077 мужид дараах зурагт үзүүлсний дагуу байршуулна.

XY_1

Мэдээлэл агуулсан Sheet-ийн нэрэн дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар View Code коммандыг өгнө.

XY_2

Үүсэх VBA код бичих талбарт дээрх VBA кодыг хуулж оруулна.

XY_3

Excel файл руу шилжиж, INSERT хуудаснаас дүр сонгож, Excel программд оруулна.

XY_4

Ингээд үүссэн дүрс дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар Assign Macro коммандыг өгна. Үүсэх Assign Macro цонхноос Sheet2.Excel гэсэн макрог сонгож, OK коммандыг өгнө.

XY_5

Эцэст нь комманд ажиллуул гэсэн товчийг дарахад 0-5 мм-ийн зайтай цэгүүд өнгөөр будагдан харгадах болно.

XY_7

Тэгэхээр өнгөөр будагдаагүй цэгүүд өөр хоорондоо 5 мм-ээс их зайтай байна гэдгийг илтгэж буй хэрэг юм. Энэхүү автомажуулалтын хувьд ажиллах хурд нэлээд удаан байх болно. Миний компьютер дээр 5-аас 10 минут орчим уншиж байгаа. Тэгэхээр хурд хүч сайтай компьютер дээр энэхүү тооцооллыг хийх хэрэгтэй гэдгийг анхаараарай. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд