Цаг хугацаан дээр цаг хугацааг хэрхэн яаж нэмэх бэ?

Зиак та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийнхөө нийтлэлээр цаг хугацаан дээр цаг хугацааг хэрхэн нэмдэг талаар та бүхэнд тайлбарлахаар шийдлээ. Энэ бол манай нэгэн уншигчийн биднээс асуусан асуулт юм. Яг юу гэж асуусан бэ гэвэл: “1 жил 5 сар 20 өдөр +2 жил 9 сар 20 өдөр+… гэх мэтээр нийлбэрийг хэрхэн олох вэ ямар шийдэл байна?” Асуулт маш ойлгомжтой.  Хэдийгээр асуулт ойлгомжтой хэдий ч бид нэг тоон дээр нөгөө тоог нэмдэг аргаар шууд нэмэх боломжгүй юм. Иймээс асуудлыг хэрхэн яаж шийдэх талаар одоо тайлбарлая.

Юуны өмнө өгөгсдөн хоёр цаг хугацааны мэдээллийг дараха зурагт үзүүлсэн хэлбэрт шилжүүлнэ.

Дараагийн алхамд эдгээр хоёр цаг хугацааны мэдэлэлийг DATE функц ашиглаж огноо хэлбэрт шилжүүлнэ. Ингэснээр тухайн цаг хугацааны мэдээллээр дараах зурагт үзүүлсэн огноо үүснэ.

Одоо D2 болон D4 нүдэнд бичсэн огноог өөр хооронд нь нэмж, D6 нүдэнд гарсан үр дүнг сонирхоё. D6 нүдний утга 1500 гэсэн тоо ч гар болно. Тэр тохиолдолд тус 1500 гэсэн тоог Short Date формат руу хөрвүүлэхээ мартуузай. Одоо D6 нүдэнд гарсан үр дүнг YEAR, MONTH, DAY функцүүдээр буцааж жил, сар, өдрөөр нь задалцагаая.

Ингээд л бидний хүссэн үр дүн ерөнхийдөө гараад ирлээ. Ерөнхийдөө гэдэг нь оны мэдээлэл 1904 гэж гарсан байна. Excel программын он 1900-аас эхэлдэг учраас он 1904 гэж гарсан. Иймээс оны мэдээллээс 1900 гэсэн тогтмол тоог хасахад бидний хүссэн үр дүн гарч ирнэ. Эцсийн үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Тэгэхээр дээрх хоёр цаг хугацааны мэдээллийн нийлбэр нь 4 жил 2 сар 8 хоног гэж гарсан байна. Зиак та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  1. Тухайн нэг огноо заасан өдөр дээр дээрх гарсан хугацааг нэмбэл хариу зөв гарах уу?

Холбоотой нийтлэлүүд