Компаниудын хүний нөөцийн менежерүүд бас нягтлангуудад тулгардаг нэг асуудал бол ирцийн мэдээллээс ажилласан цагийг тодорхойлох явдал байдаг. Ажилчдын ирсэн ажилдаа ирсэн цаг, ажлаас явсан цагийн зөрүүгээр тухайн ажилтаны ажилласан цагийг ихэвчлэн тодорхойлдог. Энэ цагийн зөрүүг гаргах гэж нэлээдгүй хүч хөдөлмөр зарцуулж байгаа нь элбэг харагддаг. Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр цагийн зөрүүг абсолют утгаар хэрхэн тодорхойлох талаар та бүхэнд тайлбарлая.
Бидэнд дараах цагийн мэдээлэл өгөгдсөн байна.
Дээрх зурагт үзүүлсэн мэдээллээс тухайн өдөр ажилласан нийт цагийн хэмжээг олох шаардлага гарсан. Та дотроо ирсэн цагаас явсан цагийг шууд хасчихвал гараад ирнэ биз дээ гэж бодож байж магадгүй юм. Мэдээж тэгээд шууд хасчихад нийт ажилласан цагийн үр дүн гарна. Гэхдээ цагны форматаар үр дүнг танд харуулах болно. Хэдүүлээ таны бодсон бодлыг туршаад үзье.
Зиак ямар ч байсан таны бодсоны дагуу үр дүн гарчихлаа. Нийт ажилласан цаг нь ч харагдаж байна. Хэрэв тухайн компанийн 1 цагийн ажлын хөлс нь 10,000 төгрөг байдаг бол тухайн ажилтан хэдэн төгрөгийн цалин авахыг хэдүүлээ одоо тооцоолж үзье. Өөрөөр хэлбэл нийт ажилласан цагуудыг 10,000 төгрөгөөр үржүүлнэ гэсэн үг юм. Тиймээс энэ тооцооллыг одоо хийж үзье.
Цалингийн үр дүнг та сайтар ажиглаарай. Эхний өдрийн хувьд нийт 9:59 цаг ажилласан байна. Бараг 10 цаг ажилласан байна. Тэгэхээр би тухайн өдөр 100,000 төгрөгийн цалин авах ёстой. Гэтэл тооцооллоос харахад миний цалин ердөө 4,162.59 төгрөг гэж гарч байан. Яагаад? Яагаад миний цалин ингэж багаар бодогдов. Мэдээж энэ тооцооллын алдаа болсон. Учир нь танд харагдаж буй 9:59 гэсэн цаг нь цагийн форматаар танд харуулсан үр дүн учраас энэ тоог ашиглаж, цалингийн тооцоолол хийх нь буруу. Энэ тооны абсолют утга нь 0.4163 гэсэн утга байдааг асуудлын гол нь байгаа юм.
Иймээс хэдүүлээ цагаар илэрхийлсэн утгуудын абсолют утга буюу тоон утгыг гаргаж ирье. Үүний тулд тухайн мужийг Number Format хэлбэрээр харуулах ёстой. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
За одоо та бүхэн дээрх үр дүнг хараад юу гэж дүгнэж байна. Таны цалин тооцоолол зөв бодогдох үндэслэл байна уу?. Ийм л учраас цагийн зөрүүг тодорхой аргачлалын дагуу тодорхойлох шаардлагатай байгаа юм. Хэрхэн яаж цагийн зөрүүг абсолют утгаар тодорхойлох талаар та бүхэндээ тайлбарлая.
Юуны өмнө бид Excel программын MOD функцийг ашиглах болно. MOD функцийн талаар та бүхэнд ЭНД дарж мэдээлэл аваарай. Бид цагийн абсолют зөрүүг гаргахдаа дараах томъёоллыг ашиглана. Үүнд:
=MOD(B2-A2,1)*24
Тиймээ, одоо л зөв үр дүн гарч байна. Энэ бол ажлын цагийг абсолют утгаар тодорхойлж буй томъёолол юм. Та бүхэн он, сар, өдөр, цаг, минут, секундын мэдээлэлтэй тун болгоомжтой, анхааралтай ажиллаж байхгүй бол иймэрхүү асуудлууд үргэлж тулгарч байдгийг санаарай. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх