Хүснэгт харьцуулалт (Table Comparison)

Утга, агуулга нь ижил боловч хоёр өөр хугацааны мэдээллийг өөр хооронд нь харьцуулах ажил нилээд төвөгтэй, хугацаа, гар ажиллагааг маш их шаарддаг. Багахан хэмжээний мэдээллийг яахав гүрийж байгаад гараар тулгачихаж болно. Гэтэл 10, 20 мянган мөр бүхий хоёр хүснэгтийг хооронд нь гараар тулгана гэдэг бол бараг боломжгүй асуудал. Иймээс үүнийг зайлшгүй тусгай программ, ямар нэгэн хэрэгсэлээр өөр хооронд нь тулгана. Иймээс та бүхэнд өнөөдрийн нийтлэлээр бидний боловсруулсан хүснэгт тулгадаг нэгэн хэрэгслийн талаар танилцуулж, санал болгоё. Энэ бол Table_Comparison Add-Ins юм.

Энэхүү Add-Ins-ээр өгөгдсөн хоёр хүснэгтийг өөр хооронд нь тулгаж, нэмэгдсэн хасагдсан мэдээллийг тодорхойлдог.

Тус Add-Ins-тай ажиллаж байхдаа дараах хэд хэдэн зүйлийг анхаараарай. Үүнд:

  1. Table 1, Table 2-т оруулж буй мэдээллийн толгойн хэсгийг оруулахгүй. Зөвхөн харьцуулах мэдээллийг л оруулна;
  2. Table 1, Table 2-т оруулсан мэдээллүүдийг эрэмбэлсэн байх шаардлагатай;
  3. Table 1-т оруулсан мэдээллийг Table 2-т давхардуулж оруулж болохгүй;
  4. Table 1, Table 2-т оруулсан мэдээлэл ижил мөрнөөс эхэлсэн байх шаардлагатай;

Тус Add-Ins-г хэрхэн ашиглах талаар нэгэн жишээ авч үзье. Бидэнд дараах дэлгүүрийн барааны борлуулалтын талаарх хоёр хүснэгт өгөгдсөн байна.

Дээрх 2 хүснэгтэнд байгаа мэдээллийг өөр хооронд нь харьцуулах шаардлага гарсан гэж үзье. Бид мэдээллийг харьцуулахдаа Table_Comparison add-ins-г ашиглана. Энэ тохиолдолд бид юун түрүүн мэдээлэл тус бүрийг эхний баганаар (ангилал нэртэй багана) нь эрэмблэх шаардлагатай. Олон зүйл нуршихгүйн үүднээс эрэмблэх үйлдэл хийсэн гэж үзье. Өөрөөр хэлбэл дээрх мэдээлэл Ангилал баганаар эрэмблэгдсэн мэдээлэл болно.

Үүний дараагаар MS Excel программын Add-Ins хуудсанд суусан Excelmetrics цэснээс Table Comparison коммандыг өгнө.

Үүний үр дүнд дээрх зурагт үзүүлсэн Table_Comparison цонх нээгдэнэ. Table 1 гэсэн нүдэнд =A2:E10 мужийн мэдээллийг, Table 2 гэсэн нүдэнд =G2:K10 мужийн мэдээллийг тус тус оруулна.

Ингээд дээрх зурагт үзүүлсэнчилэн холбогдох тохиргоог хийсний дараа Ажиллуулах гэсэн коммандыг өгнө. Үүний үр дүнд шинээр Worksheet үүсч, доорх зурагт үзүүлсэн үр дүн гарна.

Зиа ингээд өгөгдсөн хоёр хүснэгтийг маш хялбархнаар харьцуулчихлаа. Одоо таны дүгнэлт хийх л ажил үлдлээ. Энд нэг зүйлийг дахин дахин анхааруулахад Нэгдүгээрт харьцуулах гэж буй мэдээлэл эрэмблэгдсэн байна. Хоёрдугаарт мэдээллийн толгойн хэсгийг оруулахгүй байх ёстой.

Хэрэв энэхүү Add-Ins-тэй холбоотой видео зааварчилгааг үзэхийг хүсвэл энд дараарай.

ФАЙЛЫГ ХУДАЛДАЖ АВАХ

Үнэ: 5,000.0 төгрөг

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд