Зиак амралтын өдрийн мэндийг хүргье. Та бүхэн сайхан амарч байна уу. Нийтлэл бичээгүй нэлээд хэд хоносон байна. Иймээс өнөөдөр та бүхний Excel техникийн чинь урын санд нэгэн шинэ техникийг нэмэхээр шийдлээ. Гэхдээ та бүхний зарим нэг нь энэ техникийн талаар мэдэж байж ч магадгүй юм. Өнөөдөр би хэт зөрүүтэй тоон мэдээллийг графикт хэрхэн дүрслэн харуулах тухай техникийг бичих болно. Өөрөөр хэлбэл 100 болон 1,000,000 гэсэн мэдээллийг нэг графикт хэрхэн илэрхийлж болох тухай техник юм.
Үүссэн асуудал
Excel программын A1:B13 мужид нэгэн компанийн борлуулалтын мэдээ өгөгдсөн байна. Энэхүү мэдээллийг ашиглаж дараах зурагт үзүүлсэн графикыг байгуулжээ.
Та бүхэн дээрх зурагнаас бидэнд тулгарсан асуудлыг харж байгаа байх. Тэр нь юу бэ гэвэл 1-ээс 10-р (12-р сар) сарын борлуулалт графикт харагдахгүй байна. Зөвхөн 11-р сарын борлуулалт л ганцаараар ялгаран харагдаж, бусад саруудын мэдээллийг хэмээсээрээ дарсан байна. Өөрөөр хэлбэл 150 гэсэн тоог 100,000 гэсэн тоотой харьцуулж графикт харуулсан байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэж, бүх мэдээллийг графикт яаж зэрэг харуулах талаар тайлбарлая. Асуудлыг бид 2 аргаар шийдэх боломжтой.
Графикын босоо тенхлэгийг логарифм хэмжээстэй болгох
Нэн тэргүүнд бид өгөгдсөн мэдээллээр баганан хэлбэрийн график байгуулна. Үүссэн графикын босоо тэнхлэгийн утга дээр курсорыг байршуулж, хулганын баруун товч дээр дарах замаар Format Axis… коммандыг өгнө.
Ингээд үүсэх Format Axis цонхны Axis Optons хуудаснаас Logarithmic scale талбарыг идэвхжүүлж, чеклэнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Ингээд Close коммандыг өгөхөд график маань дараах зурагт үзүүлсний дагуу харагдах болно.
Энэ аргын хувьд графикын босоо тэнхлэгийг логарифм хэмжээстэй болгож байна.
Босоо тэнхлэгийн дээд утгыг тогтмолжуулах арга
Нэн тэргүүнд бид өгөгдсөн мэдээллээр баганан хэлбэрийн график байгуулна. Үүссэн графикын босоо тэнхлэгийн утга дээр курсорыг байршуулж, хулганын баруун товч дээр дарах замаар Format Axis… коммандыг өгнө. Өмнөх аргатай адил зарчмаар дээрх үйлдлүүд хийгдэнэ.
Format Axis цонхны Axis Options хуудсанд дараах зурагт үзүүлсэн тохиргоог хийнэ.
Axis Options хуудасны Maximum талбарт 2000 гэсэн утга оруулсан нь тухайн графикын босоо тэнхлэгийн утга хамгийн ихдээ 2000 хүртлэх мэдээлэл оруулна гэдгийг зааж буй хэрэг юм.
Одоо тухайн графикын тэнхлэгийн утгыг 1500-аас дээш байвал үл харагдах төлөвт оруулая. Энэ тохиргоог мөн өмнөхтэй адилаар Format Axis цонхонд хийнэ. Format Axis цонхны Number хуудсыг сонгож, үүсэх цэснээс Custom сонголтыг хийнэ.
Custom талбарын Format Code талбарт:
[>1500]” “;0;0;
гэсэн кодыг бичиж, Add коммандаар Type талбарт оруулна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Ингээд Close коммандыг өгөхөд бидний график дараах хэлбэрт шилжнэ.
Энэ аргын хувьд тэнхлэгийн 1500 хүртлэх утгыг графикт харуулж, түүнээс дээших утгыг үл харагдах төлөвт оруулсан арга юм.
Сэтгэгдэл үлдээх
Хэрэгтэй мэдээлэл оруулдагт баярладаг шүү. Амжилт хүсье
Many tnx, heregtei medeelel bna.
xaisan zuilee olloo. Thank you
Thank u. Handful one.
Баярлалаа