Зиак Exceler-үүд амралтын өдрийн мэнд хүргэе. Та бүхэн сайхан амарцгааж байна уу. Өнөөдөр ч байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээнүүд нэлээдгүй болж байгаа юм шиг байна. Зам харгуй битүү түгжээтэй байна. Онцын шаардлаггүй бол гарах ч хэрэг алга байна даа. Миний бие нэлээд хэд хоногийн өмнө EXCEL.mn группээр дамжуулж, нэгэн асуултыг та бүхнээс асууж байсан билээ. Тухайн асуултанд хүмүүс хариулсан байсан ч миний бие өөрийн хариултыг хэлээгүй. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр өөрийнхөө шийдлийг та бүхэнд танилцуулахаар боллоо.
Үүссэн асуудал:
Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.
A1:A8 мужид агуулагдах мэдээлэл дотор тоон утга агуулсан мэдээлэл хэдэн ширхэг байгааг тоолох шаардлага гарчээ. Манай жишээний хувьд 56RE, 0TGR, 99EEW, 8514REE гэсэн 4 ширхэг тоон мэдээлэл агуулагдсан мэдээлэл байна. Үүнийг Excel программ дээр хэрхэн томъёолох талаар одоо авч үзье.
Асуудлыг шийдвэрлэсэн нь:
Нэн тэргүүнд бид 0-ээс 9 хүртлэх тоог ROW функц ашиглан үүсгэж, тухайн тоонууд A1:A8 мужид агуулагдах мэдээлэлд байгаа эсэхийг хайх томъёоллыг бичнэ.
=SEARCH(TRANSPOSE(ROW(A1:A10)-1),A1:A8,1)
Дээрх томъёо нь Array хэлбэрийн томъёолол тул үр дүн нь C1 нүдэнд дараах байдлаар гарсан болно. Үүнд:
{#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,
#VALUE!,#VALUE!;#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,
#VALUE!,#VALUE!;#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,
#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!;#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,
#VALUE!,1,2,#VALUE!,#VALUE!,#VALUE!;1,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,
#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!;#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,
#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,1;#VALUE!,3,#VALUE!,
#VALUE!,4,2,#VALUE!,#VALUE!,1,#VALUE!;#VALUE!,#VALUE!,#VALUE!,
#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!,#VALUE!}
Энэ үр дүнг мужид задалж үзүүлбэл:
Энэ нь 0-оос 9 цифрүүд A1:A8 мужид агуулагдах мэдээлэл тус бүрийн хэд дэх байршилд байгааг олж буй томъёолол юм. Жишээлбэл A7 нүдний 8514REE утганд 1 гэсэн цифр 3-р байршилд, 4 гэсэн цифр 4-р байршилд, 5 гэсэн цифр 2-р байршилд, 8 гэсэн цифр 1-р байршилд тус тус байна гэдгийг томъёолсон болно.
Дараагийн алхамд бид дээрх томъёоны үр дүнг ISNUMBER функцийн тусламжтайгаар 0, 1 утганд хөрвүүлнэ. Тодруулбал #VALUE! гэсэн үр дүнг 0, тоон утга бүхий үр дүнг 1 гэсэн утгаар илэрхийлнэ. Иймээс томъёоллыг дараах байдлаар өргөтгөнө.
=–ISNUMBER(SEARCH(TRANSPOSE(ROW(A1:A10)-1),A1:A8,1))
={0,0,0,0,0,0,0,0,0,0;0,0,0,0,0,0,0,0,0,0;0,0,0,0,0,0,0,0,0,
0;0,0,0,0,0,1,1,0,0,0;1,0,0,0,0,0,0,0,0,0;0,0,0,0,0,0,0,0,
0,1;0,1,0,0,1,1,0,0,1,0;0,0,0,0,0,0,0,0,0,0}
Одоо дээрх үр дүнг 1×10 хэмжээстэй, 1 гэсэн утга бүхий матрицаар үржүүлнэ. Өөрөөр хэлбэл дараах зурагт үзүүлсэн 2 матрицыг өөр хооронд нь үржүүлэх үйлдэл хийнэ.
Бид A1:J1 мужийн матрицыг дараах томъёогоор үүсгэнэ.
=TRANSPOSE(ROW(A1:A10)^0)
Бидний бичсэн өмнө томъёоллын үр дүнг TRANSPOSE функцээр өрөгжүүлж, дараах хэлбэрт шилжүүлнэ. Гарах үр дүнг жишээ болгож дээрх зурагны A3:H12 мужид матрицаар илэрхийлж үзүүлэв.
=TRANSPOSE(–ISNUMBER(SEARCH(TRANSPOSE(ROW(A1:A10)-1),A1:A8,1)))
Хоёр матрицыг өөр хооронд нь үржүүлэхдээ бид MMULT функцийг ашиглана. Тэгэхээр бидний бичиж буй томъёо маань дараах хэлбэрээр өргөжнө.
=MMULT(TRANSPOSE(ROW(A1:A10)^0),TRANSPOSE(–
ISNUMBER(SEARCH(TRANSPOSE(ROW(A1:A10)-1),A1:A8,1))))
Энэхүү томъёоны үр дүн:
={0,0,0,2,1,1,4,0}
гэж гарна. Одоо энэхүү үр дүнг 1-т хувааж, гарсан үр дүнг COUNT функцээр тоолоё. Өөрөөр хэлбэл томъёоллыг дараах хэлбэрт шилжүүлнэ.
=COUNT(1/MMULT(TRANSPOSE(ROW(A1:A10)^0),TRANSPOSE(–
ISNUMBER(SEARCH(TRANSPOSE(ROW(A1:A10)-1),A1:A8,1)))))
Яагаад 1-т хуваасан бэ гэвэл 1/0 гэсэн илэрхийллийн үр дүн #DIV/0! гэсэн алдааг заадаг. Харин COUNT Функц ямар нэгэн алдааг тоолдоггүй учраас зөвхөн тоон утга гарсан үр дүнг тоолно. Ингээд бидний эцсийн үр дүн 4 гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл A1:A8 мужид 4 ширхэг тоон мэдээлэл агуулсан утга байна гэдгийг илэрхийлж буй хэрэг юм. Ингээд бидний асуудал шийдэгдлээ. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.
Зарын чанартай нэгэн мэдээг та бүхэндээ дуулгая. Манай сайтын зүгээс Excel программ дахь функцийн хэрэглээтэй холбоотой ФУНКЦ-XL ном тун удахгүй хэвлэгдэх гэж байна. Та бүхэн ном хэвлэгдэн гарах үед тухайн номыг сонирхож үзээрэй.
Сэтгэгдэл үлдээх