Хэвлэх үйлдэл автоматжуулах техник

Зиак амралтын өдрийн мэнд хүргэе. Сайтын нэгэн уншигч маань хоёр Sheet-ний мэдээллийг товч буюу Button ашиглаж хэрхэн хэвлэх тухай асууж байна. Миний бодлоор энэ асуудлыг дан ганц Excel программын стандарт хэрэгсэлүүдээр шийдэх боломжгүй гэж бодож байна. Иймээс бид VBA кодчлол ашиглах замаар энэхүү хэвлэх үйлдлийг автоматжуулах боломжтой. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар судалцгаая.

Үүссэн асуудал:

Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна. Уг зурагны хувьд Sheet3 дээр хэвлэх комманд бүхий 2 ширхэг товч агуулагдаж байна. Харин Sheet1 болон Sheet2 дээр хэвлэх мэдээллүүд агуулагдаж байна.

Бидний гол зорилго бол Sheet3 хуудсан дээр байршиж буй товч дээр дарахад тухайн Sheet-ний мэдээлэл хэвлэгдэж байдаг автоматжуулалтыг хийх шаардлагатай болсон. Үүнийг хэрхэн хийх талаар судалцгаая.

Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Нэн тэргүүнд Excel программд Developer цэсийг оруулж ирэх хэрэгтэй. Таны Excel программд Developer цэс орж ирээгүй бол ЭНД дарж Developer цэс Excel программд оруулж ирэх техникийн зөвлөмжийг уншаарай.

Developer цэс Excel программд орж ирсэн бол тус цэснээс Visual Basic коммандыг өгч, Micorsoft Visual Basic for Applications программыг нээнэ. Энэ талаар дараах зурганд үзүүлэв.

Үүний дараагаар Visual Basic цонхноос дээрх зурагт үзүүлсний дагуу Module үүсгэж, тус Module дээрх дараах VBA кодыг бичнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Sub Sheet1()
Sheets("Sheet1").Range("A1:C21").PrintOut
End Sub

Sub Sheet2()
Sheets("Sheet2").Range("A1:B21").PrintOut
End Sub

Visual Basic-ийн ModuleVBA кодыг бичиж оруулсан бол хэвлэх Button дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар Assign Macro коммандыг өгнө.  Үүний үр дүнд дээр бичсэн VBA код бүхий коммандууд Assign Macro цонхонд гарах бөгөөд тэдгээрийг Button-тай холбож, OK коммандыг өгнө.

Assign Macro цонхноос Button-нд VBA код холбохдоо тус цонхноос Book3!Module1.Sheet1 гэсэн утгыг сонгоод л OK коммандыг өгнө шүү. За ингээд Sheet-ний мэдээллүүдийг хэвлэхэд бэлэн боллоо. Үр дүнг дараах зурагт үзүүлэв. Та туршаад үзээрэй амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд