Хасах утгыг нэмэх утганд шилжүүлэх нь

Өдрийн мэнд эрхэм Exceler-үүдээ. Өнөөдрийнхөө нийтлэлээр нэгэн уншигчийнхаа асуултанд хариулт өгөхөөр шийдлээ. Гэхдээ энэхүү нийтлэлтэй төстэй нийтлэл миний бие өмнө нь бичиж байсан шиг санаад байгаа мөртлөө уг нийтлэлээ олохгүй байна. Иймээс ямар ч байсан энэхүү асуултанд хариулт өгч, энэхүү нийтлэлийг ажлынхаа хажуугаар бичиж дуусгалаа. Энэхүү асуудлыг шийдэхэд миний санал болгосон энэ аргаас өөр илүү хялбар аргыг та бүхэн мэдэж байгаа бол бидэнтэй хуваалцаарай. 

Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна.

Энэ мэдээллийн хасах тэмдэгтэй тоонуудыг хэрхэн яаж хамгийн хялбар аргаар нэмэх тэмдэгтэй болгох бэ? гэж асуусан юм. Энэхүү асуудлын шийдэл маш энгийн. Гэхдээ зарим хүмүүс энэ талаар сайн мэддэгүйгээсээ болоод гараараа засах ч тохиолдол байдаг.

Юуны өмнө бид сөрөг утгатай тоог хэрхэн эерэг утгатай болгодог талаар математик үйлдлийг санацгаая. Энэ юу бэ? гэвэл хасах тэмдэгтэй тоог хасах тэмдэгтэй тоогоор үржүүлж байж, тухайн тоо нэмэх тэмдэгтэй болдог. Яг энэ зарчмаар бид дээрх асуудлыг шийдэнэ. Иймээс бидний эхний үйлдэл бол C1 нүдэнд -1 гэсэн тоог оруулах явдал юм.

Бидний дараагийн алхам бол C1 нүдний утгыг Copy комманд өгөх буюу Ctrl+C коммандыг өгнө. Үүний дараагаар A баганыг бүхэлд нь сонгож, компьютерийн гарнаас Ctrl+F коммандыг өгнө. Өөрөөр хэлбэл бид хайх үйлдлийг хийх гэж байна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Ctrl+F коммандын үр дүнд Find and Replace цонх нээгдэх ба тус цонхны Find талбарт – (хасах тэмдэг)-ийг оруулж өгнө. Ингээд Find All коммандыг өгөхөд сонгогдсон A багана дахь бүх хасах тэмэдгтэй утгууд Find and Replace цонхны доод хэсэгт гарч ирнэ.

Find and Replace цонхны доод хэсэгт байрлах хасах тэмдэгтэй утгуудын аль нэг дээр курсорыг байршуулж, Ctrl+A коммандыг өгнө. Үүний үр дүнд тухайн цонхонд агуулагдах бүх сөрөг тэмдэгтэй утгууд сонгогдоно. Үүнтэй зэрэгцээд A багана дахь бүх хасах утгатай тоонууд давхар сонгогдсон байна. Ингээд Close коммандыг өгч, Find and Replace цонхыг хаана.

Дараагийн алхамд A1 нүдэнд курсорыг байршуулж, хулаганын баруун товчийг дарах замаар Paste Special… коммандыг өгнө. Үүсэх Paste Special цонхонд дараах зурагт үзүүлсэн тохиргоог хийнэ. Үүнд:

Ингээд OK коммандыг өгөхөд бүх хасах тэмдэгтэй утгууд + тэмдэгтэй болсон байна. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд