ХААААЯ ооолллллл. Welcome to EXCEL.mn

Яаая, яг юм бичих гэсэн чинь гар хуруу эвэлдэггүй. Бас юу бичихээ ч мэдэхээ байчихжээ 🙂 🙂 🙂 . Та бүхнээсээ ичиж мичээд, бишүүрхээд байгаа юм болов уу 🙂 🙂 🙂 . Ямар ч байсан өнөөдөр EXCEL.mn сайт руугаа ороод юу ч хамаагүй, ямар нэгэн юм бичиж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Та бүхэнтэйгээ уулзаж учраагүй ямар ч удаан хугацааг өнгөрөөчихөв. Цаг хугацаа ч гэсэн ямар хурдан өнгөрчихөв. Хамгийн сүүлд 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нийтлэл бичсэн байна. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн 9 сар алга болсон байна шүү.

Зиак энэ ч яахав. Бүтэн 9 сар хаагуур юу хийж яваад ирсэн талаараа та бүхэндээ өнөөдрийнхөө нийтлэлээр миний бие тайлан тавихаар шийдлээ. За тэгээд дараа, дараагийн нийтлэлүүд маань мэдээж Excel программтай холбоотой нийтлэлээ үргэжлүүлэн та бүхэндээ хүргэх болно.

Миний бие газар тариалангийн салбарт 4 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд газар тариалангийн салбарын үндсэн үйл ажиллагаанд гардан оролцох бус харин зайнаас бүртгэл санхүү, худалдан авалтын үйл ажиллагаанд түлхүү оролцож ажилладаг байв. Гэтэл энэ жил миний бие газар тариалнгийн үйл ажиллагаанд биечлэн оролцож, фронтед ажиллах шаардлагатай болсон. Газар тариалангийн тухайн жилийн үйл ажиллагаанд үндсэндээ 4-р сараас эхэлж, 11-дүгээр сар хүртэл үргэлжилдэг. Энэ цаг үед юу хийж, юу бүтээсэн талаар та бүхэндээ товчхоон тайлагная.


Үр татан авалт: Бид ОХУ-с үр импортлон оруулж ирж, энэ жилийхээ тариалалт хийсэн. Ковид 19-өөс шалтгаалсан хорио цээрийн дэглэм, элдэв хязгаарлалт нь бидний үр татан авах ажиллагаанд маш ихээр хүндрэл учруулсан. Гэхдээ бид даваад гарсан, давж гарахаас ч өөр аргагүй байсан 🙂 🙂 🙂 .


Үрэлгээ: Хамгийн чухал хариуцлагатай ажил. Агрономч, Оператор, Техник гурвын хамтын ажиллагаа. Тухай хөрсний чийг, цаг агаарын төлөв байдал, үрийн чанар зэргээс хамаарч хөрсөнд хэдэн см-т үрийг суулгах уу? га-д хэдэн кг үр тарих уу? зэргийг агрономч тодорхойлж, оператор гүйцэтгэнэ.

No photo description available.


Техник шинэчлэл: Газар тариалангийн үйл ажиллагаанд техникийн шинэчлэл гэдэг бол маш чухал хүчин зүйл. Техник шинэчилж байж л бүтээмж өснө. Бүтээмж өсөж байж ашиг орлого нэмэгдэнэ. Ийм учраас намар Монголд зохион байгуулагдсан ХАА-н техникийн үзэсгэлэнд орж, энэ тракторыг ихээхэн сонирхов. Манай компанийн хувьд энэ жил бас бус нэлээдгүй хэмжээний техник шинэчлэлийг хийсэн.


Хувь хүний ухамсаргүй үйл ажиллагаа: Энэ жил манай тариалангийн талбай руу Хишиг Арвин ХХК-ийн алтын дампууд орж, 1 га гаран талбайг сүйтгэсэн. Зөрчлийг уул нь газар дээр илрүүлж, зогсоосон боловч хүч хэрэглэн техникүүдээ авч зугтаасан. Бас л муухай харагдаж байна лээ шүү. За тэгээд төр захиргааны байгууллагуудад өргөдөл гаргахаар тоохгүй. Арга хэмжээ авч чадахгүй айж хулчийцгаагаад. Төр захиргаанд бас ямар нөхдүүд ажил хийгээд байгааг бас ойлгоогүй шүү.


Тариаланчид VS Малчид: Энэ ёстой жинхэнэ том сэдэв. Мал тариалангийн талбайд орж, таримал ургамлыг сүйтгэнэ. Тариаланчид малыг хашиж, малчидад торгууль тавина. Үүнээс болж малчид тариаланчдын хооронд байнгын зөрчил үүснэ. Хэрүүл зодоон үүсэх нь энүүхэнд шүү. Уул нь газар тариалангийн тухай хууль дээр энэ асуудлыг зохицуулж өгсөн ч энэ хуулийг хэрэгжүүлж, хяналт тавих ёстой субьектууд нь ажлаа хийж чаддагүй. Энэ асуудал даамжирвал эцэс сүүлдээ хүний аминд ч хүрч болзошгүй маш аюултай нөхцөл байдал үүсдэг юм байна лээ.


Техникийн саатал: Эвдэргүй техник гэж байхгүй. Хамгийн гол эвдэрлийг зөв тодорхойлж, маш хурдтайгаар засварлах л арга хэмжээ авах хэрэгтэй. Бидний хувьд энэ жил техникүүдэд томоохон томоохон эвдэрлүүд гарсан. Ковидын нөлөөнөөс болж хил гаалийн асуудал, тээвэрлэлтийн асуудлаас шалтгаалж эвдэрлийг засаж чадаагүй. Үүнээс шалтгаалж, ургац хураалт нэлээдгүй удааширч, сунжирсан.


Ургацын комисс: Намар будааны болц гүйцэх үед тариаланчдын талбайгаар аймаг сум орон нутгийн газар тариалангийн мэргэжилтнүүд ирж, тухайн талбайн ургацыг тодорхойлж өгдөг. Мөн шинэ залуу тариаланчдад зөвлөгөө өгдөг юм байна лээ. За энэ нь ч яахав. Агрономч байхад мань мэтэд зөвлөөд ч яахав. Агрономчгүй газруудад л эд нарын зөвлөгөө хэрэг болно байх.


Цаг агаарын таагүй үзэгдэл: Намар 9 сар дөнгөж гараад гэнэтийн цочир хүйтрэлт, цас орох зэрэг байгаль цаг уураас хамаарсан эрсдлүүд гарна. Гэнэтийн цочир хүйтрэлтэнд улаанбуудай хорчийж, чанаргүй будаа болно. Цас ихээр орсоноор улаанбуудай цасанд даруулж, хураахад төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Гэхдээ энэ бүгдийг тариаланчид даваад л гарна. Ургацаа авч л таарна.


Хураалт буюу үтрэмийн үйл ажиллагаа: Нэгэнт хураагдаад ирсэн улаанбуудайг үтрэм дээр буулгаж, цэвэрлэж хатаана. Энэ жилийн хувьд хур бороо ихтэй жил байсан учраас будааны чийг нэлээдгүй өндөр байсан. Иймээс тариаланчдад будааг хатаах ажил нэмэгдэнэ. Будааг сэлгэх замаар хатаана. Хэрэв хатаалагын машин байвал түүгээр бас хатааж болно.


Буудай хатаалга: Буудай цас бороо ихээр орсны улмаас хатахгүй, чийгтэй хураагдаж ирдэг. Чийгтэй буудайг гурлын үйлдвэр авах сонирхолгүй байдаг. Яагаад гэвэл чийгтэй буудай хадгалалт даахгүй хөгцөрч, шатаж, хүнс болон тэжээлд ашиглах боломжгүй болдог. Иймээс заавал буудайны чийгийн хэмжээг тодорхойлж, түүнээс доош чийгтэй буудай худалдаж авдаг. Бидний хувьд буудай хатаалгын үйлдвэртэй тул асуудлыг тун амархан шийдсэн. Гэхдээ л бас хатаалгын процесс дээр хугацаа нэлээдгүй алдсан.


Ургацын баяр, шинэ жил: Энэ жил уул нь будааны чийг бага байсан бол 11 сард ургацын баяр гэж тусдаа албан бус баярыг тариаланчид бид тэмдэглэдэг. Даанч чийг ихтэй будаатай байсан учраас хатаалагын ажил нэмэгдэж, тариа хураалтын ажил 12 сар хүртэл үргэлжлэв. Иймээс бид чинь ургацын баяр, шинэ жил хоёрыг нэгтгээд хийчихсээн.


Үр ашиг, үр дүн: За ингээд та бүхэн энэ бүгдийн эцэст нэг л зүйлийг сонирхож байгаа байх. Энэ бол ҮР ДҮН. Энэ бүх ажлыг хийгээд энэ жил ямар үр дүнтэй ажиллав? гэсэн асуулт. Мэдээж би энд тоон утга дурдахгүй. Бид энэ жил чамалхааргүй үр дүнтэй ажилласан. Бидний энэ жилийн ургац өмнөх жилүүдийн ургацаас илүү байсан гэсэн хариултыг л өгье.

No photo description available.

Миний бие өнгөрсөн 9 сарын хугацаанд нэг иймэрхүү л ажил хийж гүйцэтгэлээ. Гэхдээ энэ тайланд дурдаагүй өчинөөн дөчинөөн ажлууд байгаа л даа. Жишээлбэл хөрсний боловсруулалт, хор, бордоо, буудай цэвэрлэгээ гэх мэт. Тэр болгоныг энд бичиж оруулна гэвэл нэлээдгүй ажил болох гээд байна. Гол гол юмнуудыг түүвэрлэн орууллаа. За ингээд та бүхэн намайг яагаад гэнэт алга болсон шалтгааныг ойлгосон байх. Одоо хэдүүлээ энэ өвөл EXCEL дээрээ анхаарлаа хандуулан ажилцгаая. Та бүхэн хамтдаа байна гэдэгт миний бие итгэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд