ФУНКЦ-XL (Шинэ бүтээл)

Зиак эрхэм Exceler-үүдэд оройн мэндийг хүргэе. Өнөөдөрийнхөө нийтлэлээр та бүхэнд EXCEL.mn сайтаас эрхлэн гаргасан гаргасан ээлжит нэгэн шинэ бүтээлээ танилцуулахаар шийдлээ. Энэ бол ФУНКЦ-XL номны танилцуулга юм. Миний бие энэхүү бүтээлээ хэзээнээс бичиж эхэлснээ сайн санахгүй байгаа юм. Гэхдээ ном бичиж буй Word файлынхаа үүссэн огноог харвал 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гэж байна. Тэгэхээр нэлээд эртнээс бичигдэж эхэлсэн болж таарч байна. Миний ажлын ачаалал, цаг зав зэргээс шалтгаалж энэхүү номыг бичих хугацаа нэлээдгүй сунжирсан байж болох талтай ч өнөөдөр энэхүү номоо бичиж дуусгаж байгаадаа миний бие туйлын баяртай байна.

Олон хүмүүс надаас Excel программын функцуудын тайлбар бүхий ном, сурах бичиг байгаа эсэх талаар байнга асууж сурагладаг. Тухайн үед миний хүссэн агууламжтай, та бүхэнд яг таг заагаад өгчих ном, сурах бичгүүд байхгүй байсан болохоор EXCEL.mn сайтанд нийтлэгдэж буй нийтлэлүүдийг анхааралтай уншиж судлаарай гэсэн хариултыг өгч байсан. Харин одоо бидэнд ФУНКЦ-XL ном байгаа болхоор хамгийн түрүүнд энэ номыг та бүхэндээ саналж болгож байна.

Энэхүү номыг бичих болсон шалтгаан нь нэг талаас Excel хэрэглэгч нарын маань хэрэгцээ шаардлага байсан боловч нөгөө талаас миний хувьд энэ төрлийн ном бичих үүрэг байсан юм. Учир нь нэлээдгүй олон жил Excel, Excel, Excel …. гэж ярьчихаад Excel программын үндсэн тулгуур хэрэгсэл болох функцийн хэрэглээ, ашиглалтын талаар нэг ч ном сурах бичиг гаргаагүй бол би өөрийгөө EXCEL.mn гэж хүнд танилцуулж ярих нь утгагүй хэрэг болно.

Эцэст нь уншигч та бүхэн миний энэхүү бүтээлтэй танилцаж, таны ажил мэргэжилд жаахан ч болтугай нэмэх болох зүйлийг олж авах болов уу гэж найдаж байна. Таны сурч боловсрох хүсэл эрмэлзэлд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.


ФУНКЦ-XL номны тухай

Бидний боловсруулсан ФУНКЦ-XL хэмээх энэхүү ном маань Excel программд агуулагдах функцүүдийн хэрэглээ, ашиглалтын тухай өгүүлсэн ном юм. Нэрний хувьд Функц-XL, мэдээж миний зохиосон Excel загвар, бичсэн ном зэргүүд бүгд XL гэсэн дагавартай байдаг болохоор энэхүү бүтээлээ бусдын адил XL дагавартайгаар нэрлэхээр шийдсэн билээ. Утга агуулагын хувьд ч тохирч байгаа юм.

Номны агуулагын хувьд Excel программд агуулагддаг функцүүдийг хэрхэн ашиглах, хэрэглэх талаар дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд түүнтэй холбоотой жишээ кейсүүдийг оруулсан болно. Тодруулбал энэхүү бүтээл маань нийт 8 бүлэгтэй, 130 орчим функцүүдийн ашиглалтын тайлбар, 200 гаруй жишээ, кейсийг агуулсан, 400 орчим хуудастай бүтээл болсон билээ.

Номны ерөнхий агуулга буюу багцалсан 8 бүлгийн гарчгийг дараах зурагт үзүүлэв.

Миний бие энэхүү номонд Excel программын бүхий л функцүүдийг оруулахыг хичээсэн боловч зарим нарийн мэрэгжилийн функцүүд буюу статистик, математикийн функцүүдийн хэрэглээний талаар төдийлөн оруулж чадаагүй. Учир нь миний бие математикч, статистикч биш болохоор эдгээр мэрэгжилтэй холбоотой зарим функцүүдийн талаар мэдлэгийн түвшин хүрээгүйг нуух юун. Гэхдээ миний бие цаашид энэхүү номыг улам бүр баяжуулж энэ удаагийн бүтээлд орхигдуулж, гээгдүүлсэн зүйл, Excel программд шинээр нэмэгдсэн аливаа зүйлийг дараа, дараагийн бүтээлдээ нэмж оруулсаар байх болно.

ФУНКЦ-XL номонд гарч буй жишээ, кейсүүд та бүгдийн хэрэгцээ шаардлагад яг таг нийцэх эсэх талаар бид хэлж мэдэхгүй боловч Excel загварчлалд ашиглагдаж буй арга, аргачлалуудыг сайтар судалж, өөрийн хийж буй тооцоолол, загварчлалдаа ашиглах нь илүү үр дүнтэй байх болно гэдийг анхаараарай.


ФУНКЦ-XL үнийн санал

Номны худалдах үнэ номын дэлгүүрүүдэд 50,000 төгрөг байна. Хэрэв биднээс худалдаж авсан тохиолдолд 45,000 төгрөгөөр худалдан авах боломжтой ба энэ тохиолдолд бид хүргэлт хийж өгөх болно. Та ФУНКЦ-XL номыг хүргэлтээр авахыг хүсвэл энэхүү нийтлэлийн ФУНКЦ-XL номны захиалга өгөх” зураг дээр дарж, захиалга урьдчилан өгч болно.

Мөн ФУНКЦ-XL номыг интернэтээр захиалахаас гадна 9191-2010 утсаар мөн 8888-0946 утсаар холбогдож, шууд захиалан авах боломжтой.


ФУНКЦ-XL ном хэнд зориулагдав

Энэхүү бүтээл маань Excel программ дээр ажиллаж сурахыг хүсч байгаа мянга, мянган Excel хэрэглэгч нарт зориулсан анхан шатны мэдлэг, Excel томъёоллыг гүнзгийрүүлэн судлахыг хүсч байгаа зуу, зуун Exceler-үүдэд зориулагдсан билээ. Иймээс та бүхэн номонд агуулагдаж буй функцийн тайлбар, жишээ кейсийг залхууралгүйгээр нарийвчлан судлаж, өөрсдийн ажил мэрэгжилтэйгээ хослуулж ашиглана гэдэгт итгэлтэй байна.


ФУНКЦ-XL номыг худалдаалах цэгүүд

Бид энэхүү номоо (ФУНКЦ-XL) 2019 оны  01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн номын дэлгүүрүүдэд тавиж, худалдаанд гаргасан. Эхний ээлжинд Интер номын их дэлгүүр, Их дэлгүүрийн Мажестик номын дэлгүүр, Аз хур номын дэлгүүрүүдээр худалдаалагдах болно.

M-XL-3

Бид дараагийн ээлжинд бусад номын дэлгүүрүүдэд тавьж, мөн ном хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх болно. Та бүхэн эдгээр номын дэлгүүрүүдтэй холбоотой мэдээллийг ЭНД дарж үзэж болно.


Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд